Өрцний ивэрхий
Ходоодны
амсар хэсэг өрцөөр цээжний хөндий рүү урваж орох эмгэгийг хэлдэг. Өрцний гулсах
ивэрхий (80%): Энэ үед ходоод-улаан хоолойн зааг хэсгээр цээжний хөндий рүү
гулсах маягтай ордог. Өрцний цувих маягийн ивэрхий (20%): энэ үед ходоод-улаан
хоолойн зааг хэсэг хэвлийн хөндийд байх боловч ходоодны зарим хэсэг улаан хоолойн
хажуугаар цээжний хөндий рүү төвийж ордог байна.
Эмнэл зүйн ялгаа
Нийтлэг:
Өвчтөнүүдийн 30% нь > 50 настай байх ба ялангуяа тарган эмэгтэйчүүдэд
илүүтэй тохиолддог. 50% нь ходоод-улаан хоолойн рефлюкс буюу сөргөөний шинж
тэмдэгтэй байдаг.
Шинжилгээ
Баритай
шинжилгээ оношлогооны хувьд нэлээд зохистой нь юм. Ходоод гэдэсний дээд хэсгийг
дурандах замаар салст бүрхүүлийн өөрчлөлт (эзофагит?)-ийг тогтоодог.
Менежмент
Жинг
хянах. Сөргөөний шинж тэмдгүүдийг эмчлэх . Мэс засал хийх заалтууд : засрахгүй
шинж тэмдгүүдтэй; дахилт бүхий нарийсалт.