Tag Board
200

Эрүүл мэнд

Ходоод гэдэсний шингээлт муудах

Ходоод гэдэсний шингээлт муудах

Шинж тэмдэг

Суулгалт : жин багасах; стеаторрей (баас тостой гарах, жорлонгийн усыг олон татах шаардлагатай байдаг). Дутлын шинжүүд: Анеми (төмөр, В12, фолийн хүчил ихсэх); цус алдах (К аминдэм багасах); хавагнах (уураг багасах). Их Британи дахь нийтлэг шалтгаан: Целиаки өвчин, Кроны өвчин, панкреатит. Бусад: Цөс: билиар цирроз; цутгалан гэдсийг тайрсан; цөсний түгжрэл; холестирамин. Нойр булчирхайн дутмагшил: Архаг панкреатит; нойр булчирхайн өмөн; цөсний хүүдийн фиброз. Нарийн гэдэсний хямрал: Целиакийн болон Випплесийн өвчин (Бүлэг 18); халуун орны спру; цацрагийн шалтгаант энтерит; нарийн гэдсийг тайрсан; зарим ферментийн дутал (Жнь, лактазын дутал); эмүүд (метформин, неомицин, архи); амилоид (Бүлэг 15). Нян ихээр үржих: Аяндаа (ялангуяа настай хүмүүст) явагдах; нарийн гэдэсний дивертикулын үед; хагалгааны дараахь мухар гогцоо. Метронидазол 400мг/8ц-аар уулгах, эсвэл окситетрациклин 250мг/6ц-аар хэрэглэх. Халдвар

Лямблиоз; дифиллоботриоз (В12 аминдэмийн шингэлт муудах); стронгилоидоз. Гэдэсний хөдөлгөөн хурдсах: Ходоод тайрсны дараах демпинг хам шинж, ваготоми, гастроиенюстомийн дараах байдлууд г.м.

Шинжилгээ

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (гол эсийн эзэлхүүн багасдаг, макроцитоз); Са 2+ багасгах (тосны шингэлт муудсантай холбогдон Д аминдэм багасгах); Fe багасгах; фолийн хүчил багасгах; протромбины хугацаа уртсах (К-аминдэм багасгах); целиакийн серологийн шинжилгээ (доор өгүүлнэ).

Баасны шинжилгээ

Суданы будгаар будахад тосны бөмбөлгүүд нь толбо маягтай харагдана; мөн баасан дах шимэгчдийг микроскопоор харна. Баритай шинжилгээгээр: Дивертикула; Кроны өвчин; туяанаас үүдэлтэй энтеритийн шинжүүд харагдана. Амьсгалын устөрөгчийн шинжилгээгээр: нянгийн хэт үржлийг тогтооно. Үүнд, агаараас сорьц авна; глюкоз өгнө; хагас цагийн зайтайгаар олон сорьц авна. Хэрэв нянгийн хэт үржил явагдаж байгаа бол амьсгалаар гаргаж буй устөрөгчийн хэмжээ. Нарийн гэдэсний биопси: Дурангийн аргыг ашиглана.

ЭРХП-ийн шинжилгээгээр цөсний замын түгжрэл; архаг панкреатитыг тогтооно.

Халуун орны зарим эмгэг. Хэвшинжит шалтгаан: Giardia intestinalis (Гэдэсний лямбли), Cryptosporidium parvum (Криптоспорид парвум), Isopora belli (Изоспора белли), Cyclospora cayetanensis (Циклоспора) болон г.м. Халуун орны спру: Нарийн гэдэсний салстын өнгөц хатангиршил үүсч, хоол шингэлт мууддаг эмгэг бөгөөд их төлөв Алс ба Ойрхи Дорнод болон Карибын тэнгисийн бүст (харин Африкт ховор тохиолддог) тохиолддог, шалтгаан нь

тодорхой бус. Тетрациклин 250мг/6ц-аар уулгах + фолийн хүчил 15мг/24ц уулгах + хоолыг тохируулах зэрэг арга хэмжээ тус болж болох юм.

Целиаки өвчин бол Т-эсүүдээр зуучлагддаг, нарийн гэдэсний аутоиммун өвчин бөгөөд энэ үед проламины (улаан буудай, арвай, хар будаа ± овёс зэрэгт агуулагддаг, спиртэнд уусдаг, нэгэн төрлийн уураг) тэсгэл чанар өөрчлөгдсөнөөр нарийн гэдэсний салстын өнгөц атрофи үүсч, хоолны шингэц мууддаг байна. Нөхцөлдүүлэх хүчин зүйлс: HLA DQ2 95%-д нь, үлдэх хувьд нь DQ8 тус тус нөлөөлж, аутоиммун өвчнөөс гадна хомхой хэлбэрт дерматит явагддаг байна. Өвчний илрэл: Стеаторрей/олон дахин суулгах; хэвлийгээр өвдөх; гэдэс дүүрэх; дотор муухайрах/бөөлжих; аман дотор шархлаа гарч, стоматит болох;

жин