Tag Board
200

Эрүүл мэнд

Татран

Татран

Clostridium tetani нянгийн экзотоксин (гадар хор)-тетаноспазмины нөлөөгөөр булчин агших, хөвчрөх нь уг өвчний гол шинж (=сунгана).

Тархалт

Их британид жил бүр 50 орчим тохиолдол бүртгэгддэг. Нас баралт: 40%, (нярайд бол

80%). Эмгэг жам: Cl. Tetani үр нь өтгөн, хөрс, тоос шороо, багажинд хадгалагдаж байдаг. Арьс салстыг сүлбэх, хайчлах, түлэх, чих цоолох, холгох зэргээр өчүүхэн төдий ч гэсэн гэмтээхэд нянгийн үр нь нэвтэрч ордог. (чихрийн шижинтэй хүмүүс эрсдэл ихтэй байдаг) . Ингээд үр нь ургаж гадар хороо ялгаруулах болно. Энэ гадар хор нь захын мэдрэлийн зангилаанд зөөгдөн синапсаар импульс дамжихыг хориглоно. Өвчлөгсдийн 15-25% нь ямар нэг шарх шалбархайгүй байдаг. Гэмтэл авснаас хойш анхны шинж тэмдэг илрэх хүртэл нэг өдрөөс хэдэн сарын хугацаа өнгөрдөг болохоор мартах нь элбэг. Өвчний урьдал үед халуурах, ядрах, толгой өвдөх нь сонгодог шинжүүд (тризм буюу эрүү зуурах, Грек тризм-эрүү зууран ярзайх бөгөөд ам ангайхгүй болдог); сардоникийн инээмсэглэл (нүүрний булчингууд нийтдээ хөвчрөн татаж, шүд нь ярзайн, эрүү нь зуурах) opistotonus (толгой нь гэдийж, бүх бие арагшаа нумлан татах шинж); агшилт (эхний үед хөдөлгөөн, дуу чимээ, тариа хийх зэрэгт сүүлдээ өөрөө аяндаа хөвчрөн татдаг) илрэхээс өмнө ажиглагддаг. Энэ үндсэн шинжүүдийн улмаас хоол унд залгих, амьсгал авах нь амаргүй болно. Зүрхний хэмнэл алдагдах, АД хэлбэлзэх зэргээр автомат үйл ажиллагаа алдагдана.

Ялгах онош

Шүдний буглаа, галзуу, Фенотиазин, стрихининд хордох. Фенотиазин нь зонхилон зөвхөн нүүр, хэлний булчинг гэмтээдэг. Сэжигтэй гэж үзвэл бензатрофин 1-2мг/Су хийх. Нууц үе богино байх, тризмээс спазм хүртэл хурдан (<48ц) давшингуйрах, халдвар авсний дараа төрөх эсвэл төрсний дараа халдвар авах үед болон, нярай хүүхэд, өндөр настан зэрэгт тавилан муутай.

Эмчилгээ

Мэргэжилтнээс зөвлөгөө авах; ЭЭТ эмчлэх, ЗЦБ +АД бүхий мониторт холбох. Ус эрдсийн тэнцлийг хадгалах. Шархыг нээж цэвэрлэх. Судсанд пенициллин эсвэл метронидазолыг 1г/8ц/шулуун гэдсээр хийж, 7х хэрэглэх.

Татран гэж оношлогдсон л бол татрангийн эсрэг хүний иммуноглобулинг 50000 нэгж судсанд хийнэ. Энэ нь цусанд чөлөөтэй байгаа хорыг саармагжуулна. Мөн сэжиг бүхий шархыг тойруулаад 3000 нэгжийг нэвчүүлэн тарих ба заримыг нь гол уруу нь хийж болно. Зөвхөн адуунаас бэлтгэсэн ийлдэс байгаа бол хэрэглэхийн өмнө арьсан дор сорил тавьж мэдрэг эсэхийг шалгаад 10’000н судсанд+ 750н нэмж 24 цаг дутам 3 хоног тарина. Зарим

мэргэжилтнүүд хоргүйсүүрийг нугасны хөндийд тарихыг зөвлөдөг.

Эмнэлзүйн шинжүүд даамжирвал тайвшруулах, амьсгал дэмжих эмчилгээг цаг алдалгүй хийнэ. Булчингийн чангарал агшилтыг хянах диазепам 0.05-0.2мг/кг/ц судсанд дуслаар эсвэл фенобарбитал (фенобарбитон1.0мг/кг/ц) булчинд эсвэл судсанд + хлорпромазин 0.5мг/кг/6ц булчинд (судсанд хийвэл хийн бөмбөлөг орох аюултай) фенобарбитал авснаас хойш 3 цагийн дараа эхэлнэ. Эдгээр эмчилгээнд чангарал намдахгүй бол мэдээгүйжүүлэгч эмчийн тусламж авч булчинг суллах, амьсгалуулах арга хэмжээ авбал зохино.

Сэргийлэлт

Нэг ой хүртэл насанд 3 шатаар гурвалсан вакцинг тарина. Сэргээх тунг сургуульд элсэх үед, мөн өсвөр насанд хийнэ. Ийнхүү 5 удаа дархлаажуулалт хийсэн хүнд ноцтой их хэмжээний гэмтэл авсан үед л дахин вакцин тарьж болно. Мөн сэргээх тунг 65 орчим насанд 1 удаа хийвэл зохино. Насанд хүрэгсдэд анхдагч сэргийлэлтийг хийхдээ 0.5мл хоргүйсүүр булчинд 1 сарын зайтай 2 удаа тарина.

Шарх: өмнө нь бүрэн дархлаажуулалт хийсэн (сүүлийн 10 жилд дархлаажуулалтын бүрэн тунг мөн сэргээх тунг авсан) ч байсан 0.5мл хоргүйсүүр булчинд нэн яаралтай хийнэ. Огт вакцин хийлгээгүй байвал цаашид 0.5мл вакциныг сарын зайтай 2 удаа хийнэ. Хэрэв дархлаажуулалтын тунг хагас (урьд нь дархлаажуулалтын бүрэн тунг аваад >10 жил өнгөрсөн, мөн сэргээх тунг) авсан бол шаардлагатай хоргүйсүүрийн бүх тунг нэг удаа авна.

Татрангийн эсрэг хүний иммуноглобулиныг дархлаажуулалтыг хагас авсан болон огт хийлгээгүй (дээр өгүүлсэнчлэн) хөрс шороогоор бохирдсон, үхэжсэн шархтай, >6 насны, бохирдол ихтэй өвчтөнд тарина. Иммуноглобулины 250-500 нэгжийг булчинд, хоргүйсүүр хийсэн талд өөр зүүгээр хийнэ.

Дархлаажуулсан эсэх нь тодорхой бус бол вакцин тариулаагүй хүний адил сэргийлэлт хийнэ. Нярайг дархлаажуулах ажил 1961 онооос эхэлсэн ч маш олон насанд хүрэгчид эрсдэлтэй байна. Эрүүл мэндийн боловсрол, шархыг цэгцлэх боох мэдлэг дадлага амин чухал юм.