Tag Board
200

Эрүүл мэнд

Гэдэсний халууралт

Гэдэсний халууралт

Балнад, иж балнад А,В-үүсгэгч нь Salmonella typhi, paratyphi A ба B Нууц үе

нь 3–21 хоног, өтгөн мөр амны механизмаар дамждаг. 1% нь нян тээгч болдог.

Эмнэлзүй

Зонхилон ядрах, толгой өвдөх, өндөр халуурах, судасны лугшилт харьцангуй цөөн байх, ханиах, суулгах эсвэл өтгөн хатдаг. ТМС-ийн талаас ухаан самуурах, комын байдалд орох, менингизм зэрэг ноцтой шинжүүд илэрнэ. Эхний 7 хоног өнгөрөхөд суулгах нь элбэг, хамраас цус гарах, хөх толбо үүсэх, хэвлийгээр өвдөх, элэг дэлүү томрох нь ажиглагдана.

Оношлох: эхний 10 хоногт цуснаас, хожуухан бол өтгөн болон шээснээс нян өсгөвөрлөх, мөн ясны чөмөгнөөс нян өсгөвөрлөгдөх магадлал хамгийн их юм (үрэвслийн нэвчдэс түрж ЦЦЭ ба ялтсан эсүүд↓), ЭБХ↑. Видалийн сорил нь магадлал муутай.

Эмчилгээ

Тохирсон чанар сайтай хоол өгөх, шингэнийг нөхөх, флуороквинолонууд баталгаатай сайн үйлчилдэг. Ципрофлоксацин 500мг/12ц 6 хоног уулгах нь балнадын тухайд хамгийн сайн эм. Нэлээд олон оронд хлорамфениколыг хэрэглэсээр байна. Түүнийг 1г/8ц халуун бууртал, дараа нь 500мг/8ц, 7х, үүний дараа 250мг/6ц 14 хоног уулгана. (богино бол сайн). Мөн азитромицин, цефотаксим, амоксициллин (сайн мэдрэг бол) зэргийг сонгож олно. Өвчин хүнд бол ципрофлоксацин мөн цефотаксим судсаар 10-14 хоног хийх ба энцефалопати, шок үүссэн тохиолдолд дексаметазон судсанд 3мг/кг stat, дараа нь 1мг/кг 6ц-аар 2 хоног тарина. Эмэнд тэсвэртэй байх нь том бэрхшээл, ципрофлоксацин S.typhi-ийн энзимийн ДНХ-гиразаг хувьсгадаг.

Хүндрэл

Остеомиелит, хадуур эсийн өвчин, ГВТ, гэдэс цоорох мөн цус алдах, холецистит, пиелонефрит, менингит, буглаа үүсч болно. Өтгөн болон шээснээс дараалан 6 удаа авсан шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд цэвэршсэн гэж үзнэ. Архаг нян тээгч болох нь бас түвэгтэй асуудал. Халдвар тараах эрсдэл (хоол хүнсний худалдаанд ажиллагч) байгаа үед эмчил. Амоксициллин 4-6г/хоног +пробенецид 2г/хоног, 6д/хоног мөн ципрофлоксацин 500мг/12ц уух 6д/хоног өгнө. Заримдаа холецистоэктоми үр дүн өгдөг.

Тавилан

Эмчлэхгүй бол 10%, эмчилбэл 1%-д нас баралт тохиолдно.