Tag Board
200

Эрүүл мэнд

Өвчний түүх

Өвчний түүх хөтлөх

Бидний олонхийн мэргэжлийн амьдрал өвчний түүх сайн хөтлөхийн төлөө аянд зарцуулагдсан гэж үзэж болно. Оновчтой өвчний түүх зөв онош тавихад шийдвэрлэх үүрэгтэй билээ. Өвчтөний дэргэд өвчний түүх барьж, үзлэг шинжилгээ хийж эмчилснээр эмч төлөвшинө (энэ талаар зарим санал зөрөлдөөн үүсэхийг үгүйсгэхгүй) .

Өвчтөнийг бүү албад. Сайн харьцаа өвчнийг анагаахад тус хүргэдэг. Ингэснээр харилцан талархалцах болно гэдгийг ямагт сана. Өвчтөнтэйгээ асуух өнгөөр биш, харилцан ярилцах байдлаар харьц.

Ерөнхий асуулт (нас, ажил үйлс, гэр бүлийн байдал) харьцааг дотно болгоно. Түүнчлэн, санаагаа илэрхийлэхэд нь тусал.

Одоогийн зовиур шаналгаа. "Саяхан таагүй юу тохиолдов?” гэж асуугаад мэргэжлийн нэр томъёогоор биш, өвчтөний өөрийн илэрхийлснээр тэмдэглэхийг чармайх хэрэгтэй.

Одоогийн зовиур шаналгааны түүх. Энэ нь хэрхэн яаж эхлэв? Эхлээд ямар зүйл мэдэгдэв? Хэрхэн өөрчлөгдөж өдий хүрэв? Урьд нь хэзээ нэгэн цагт мэдэгдэж байсан эсэхийг тодруул.

Эмнэлзүйн сонгомол асуулт. Байршил, эхлэл (гэнэт, алгуур), шинж төрх, дамжилт, хавсрах зовиур (бөөлжих, хөлрөх), өвчин илрэх ба үргэлжлэх хугацаа, сэдрээх ба намдаах хүчин зүйл, мөн хүнд хөнгөн (үнэлгээний хүрдээр).

Шууд асуулга. Оношлогооны тандалтын юм уу тухайн эмнэлэгт мөрдөх жишиг асуулга байдаг.

Эмнэлгийн тусламж авсан байдал. Хэзээ нэгэн цагт эмнэлэгт хэвтсэн эсэх? Өвчин эмгэг? Хагалгаа, мэс заслын ажилбар хийлгэсэн эсэх? Түүнчлэн чихрийн шижин, гуурсан хоолойн үрэвсэл юм уу багтраа, сүрьеэ, шарлалт, хэрлэг, артерийн даралт ихдэх, зүрхний өвчин, цус харвалт, эпилепси, шархлаа болон мэдээгүйжүүлгийн үед гарсан тулгамдсан асуудлыг нягтлан асуу.

Эм бэлдмэл хэрэглэж байсан түүх. Хэрэглэж байсан эм, тариа? Тан? Түүнчлэн харшдаг эсэх? Харшдаг бол юунд? гэдгийг тодруул.

Нийгмийн байдал. Түүнчлэн, цааш үргэлжлүүлэн гэрт нь өөр хэн, хэн амьдардаг болох? Ажил үйлс? Гэр бүлийн байдал? Гэр бүлийнхний ажил үйлс болон эрүүл мэндийн байдал? Байрны шат, хонгил? Гэрээр хэн олонтаа зочилдог (төрөл төрөгсөд, хөрш, өрхийн эмч/сувилагч гэх мэт)? Хөдөлгөөний хомсдлоос гаргах төхөөрөмжтэй эсэх? Хоол хүнсний улмаас ямар зүйл хийж чадахгүй болсон? Удам судраас нь хэн нэгэн хэдэн насандаа, ямар өвчнөөр эндэж байсан? Сүрьеэ, чихрийн шижин болон нутагшмал эмгэгтэй хүн байдаг эсэх? гэх мэтчилэн олон асуулт гарч болох учраас алийг сонгох нь эмчийн ур чадварын асуудал болдог.

Харин амьдралын чанарт нөлөөлсөн мэс засал, ажилбарын талаар нэлээд хожуу төгсгөл рүү нь тодруулах хэрэгтэй. Энэ талаар өрхийн эмч илүү мэдээлэлтэй байдаг учраас утсаар түүнээс асууж лавлаж ч болно. Гэхдээ цагийг ашиггүй өнгөрүүлэхгүйн тулд оновчтой бөгөөд тодорхой, эргэж нотолгоожуулсан, өвчтөнийг нээсэн чамбай асуулт тавьж байвал сайн. Олон жил өвчилсөн өвчтөний хувьд өрхийн эмч нь илүү гаршсан байдаг юм. Өөрөөр хэлбэл тэдний гар дээр "амь, амьдрал” нь оршдог.

Гэр бүлийн түүх. Өвчтөний талын өвөг эцэг, ах дүүсийн эрүүл мэнд, өвчилсөн болон эндсэн өвчин эмгэг, зуршил, артерийн даралт болон цусны тослог ихдэх, доголох, бас гэр бүлийнхнээс нь 60 хүртэлх насанд эндсэн тохиолдол байсан эсэх зэргийг тодруулж асууна. Гагцхүү, удамшлын эмгэг болон өмөнгийн талаар тодруулахдаа маш ур чадварлаг хандах учиртай.

Архи, хар тамхи болон тамхидалтын асуудлыг хөндөн асуухдаа хэдэн удаа? Хэр удаан? Хэдийд больдог? Архидалтыг илрүүлэх CAGE-ийн асуулга нэн тустай. Тамхидалтыг үнэлэх жишиг ойлголт болох "хайрцаг тамхи-жил” гэж байдаг ба энэ нь хоногт 20 янжуур татахаар бодож жилд хэрэглэх хэмжээгээр илэрхийлэгддэг. Өвчилсөн үед тамхинаас гаргах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Энэ үед наанадаж 2 дахин илүү тамхинаас гардаг юм (Holt-ийн хууль).

Үйл ажиллагааны эрэлт шаардлага. Энэ нь илэрхийлээгүй шинжийг нээн тодруулж, түүнийгээ өвчний түүхэнд тэмдэглэхэд оршино.

Хэдэн өдрийн дараагаар өвчний түүх болон шинж тэмдгийн илрэлээ дахин нягталж харьцуулан жишиж үз.