Tag Board
200

Эрүүл мэнд

Давс яагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж...

Давс яагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж...

Давсны тухай...

Давс гэдэг бол хоол хүнсэнд хэрэглэдэг хүнсний зүйл. Хятадын утга зохиол, буу зэвсэг, нийтийн тээвэр зэргийг зохиосон  Хиангди хэмээх хүн давс гэдэг зүйлийг хамгийн анх нээж илрүүлсэн байна. Мөн давсны төлөө хоорондоо дайтдаг байжээ.

Хятадын  Шанхайн хойд мужид давстай холбоотой бүтээгдэхүүн хийдэг байж. Тэр бүү хэл Юүнчингийн ойролцоо орших Шнэчи хэмээх  нуурын гадаргуу нь давснаас бүтсэн байсан бөгөөд МЭӨ 6000 онд голын ус хэт халуунаас болж ууршин ширгэж анх удаа давсны талстыг ил гаргажээ. Энэ үеэс хүмүүс давсны талстыг ашиглах болжээ. МЭӨ 800 оноос Хятад улс давсны далайн худалдаа, давсаар бүтээгдэхүүн хийх болсон байна.

Харин  давсыг химийн талаас нь үзвэл давс NaCl гэсэн элементээс бүтдэг. Уг элемент нь  амьтдад амин чухал зүйл боловч ургамалд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Хүмүүс бид давсны олон төрлийг өдөр тутмынхаа амьдралд ашигладаг. Үүнд: байгалийн буюу далайн давс, боловсруулсан давс, иоджуулсан давс, чулуун буюу далайн уснаас гаргаж авсан давс гэх мэт.

Давс зөвхөн хоол хүнсэнд ашигладаг зүйл биш юм. Түүхээс харахад давсыг хөргөгч болгон ашигладаг байжээ. МЭӨ 6000 онд Хятад, МЭӨ 6050 онд Румын эзэнт гүрэн махыг давсалж хадгалдаг байв. Мөн Сахарын цөлд АЗАЛАЙ гэх давсан хөсөг тэрэг байжээ.


Давс хүн хэмээх организмд хэрхэн нөлөөлдөг бол...

Харин одоо ашиг тустай гэх энэ давс гэдэг нэгдэл хүний бие организмд ямар хор нөлөөтэй болохыг олж мэдэцгээе. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаагаар хүн өдөрт 6 гр давс хэрэглэх хэрэгтэй гэнэ. Энэ нь нэг амны халбага давс гэсэн үг. Хэт их хэрэглэх бас бага хэрэглэх нь хүний биед хортой гэнэ. Харин хүмүүс талх, бяслаг,пицца, чипс зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэснээр өдрийн давсны нормал хэмжээг хэтрүүлсэнээр өвчин эмгэг тусах магадлал өндөртэй болдог гэнэ. Өөөрөөр хэлбэл давс ихтэй хүнсийн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь ӨНДӨР ҮНЭЭР ӨВЧИН ХУДАЛДАЖ АВЧ БАИНА гэсэн үг юм.


Зүрх судасны системд хэрхэн нөлөөлдөг бол...

Давс яагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж...Давс хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс  зүрх судасны өвчин ялангуяа зүрхний шигдээс тусах  магадлал давсыг тохируулан хэрэглэдэг хүнээс  50 хувиар илүү байдаг гэнэ.  энэ бол үнэн үг, яагаад гэвэл давс хэмээх зүйл аливаа нэг хүнсний зүйлтэй та бидний биед нэвтрэн ордог. Ийнхүү шингэн орчинд орсон NaCl нь Na+ , Cl-  болон иончлогддог. Ийнхүү Na+ хэмээх ион нь өөртөө усыг их хэмжээгээр татдаг. Үүнтэй холбоотойгоор хүний биед ус их хэмжээгээр хуримтлагдана. Гэтэл цусны даралт нь зүрхний нэг удаагийн агшилтын эзэлхүүн ба судасны эсэргүүцлээс тогтоно. Гэтэл хүний биед эргэлдэж байгаа нийт цусны эзэлхүүнийг ихэсгэхийн зэрэгцээ, судасыг агшааж зүрхэнд учрах эсэргүүцлийг нэмэгдүүлснээр цусны даралт нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор дараа дараагийн эмгэг үүсгэх суурь үндэс болно. Тиймд давс ихээр хэрэглэсэн хүнд артерийн даралт ихсэх өвчин, зүрхний шигдээс, хараа муудах, бөөрний өвчин, тархинд цус харвах, судас хатуурах өвчин зэрэг олон өвчнийг үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Эмэгтэйчүүдийн хувьд давсны хэмжээг хэтрүүлсэнээр ясны нягтрал буюу остеопоросис тусах эрсдэл өндөр байдаг байна. Мөн давсыг их хэрэглэвэл ходоодны өмөн үү тусдаг гэж үзэх нь цөөнгүй.

Судалгаагаар дэлхий дээр Япончууд давс хамгийн ихээр хэрэглэдэг, харин Их Британичууд хамгийн бага хэрэглэдэг улс болох нь тогтоогдсон гэнэ. Тиймээс  Япончууд, Их Британийг бодвол ходоодны өмөн үүгээр илүү их өвддөг гэнэ. 1994 оноос хойш дэлхий нийтээр цусны даралт ихсэх гэдэг нэгэн төрлийн өвчний тархалт ихсэх болсон. Үүний гол буруутан бол өнөөх л давс юм.

1990 оноос хойш хүмүүсийн хоол хүнсэндээ давсыг хэрэглэх хэрэглээ нь огцом өссөн бөгөөд үүний үр дүнд цусны даралт ихсэх өвчин тусах хүний эрс тоо нэмэгджээ. 2007 оны судалгаагаар  давсны хэрэглээг багасгаснаар цусны даралт нь ихэсдэг өвчтөний насыг 10-15 жилээр уртасгах боломжтой болжээ. Мөн түүнчлэн  амьсгалын замын өвчин болох астма тусах эрсдэл давс их хэмжээгээр хэрэглэгчдийн дунд өндөр байдаг аж. Зөвхөн ингээд ч дуусахгүй үхэлд хүргэх аюултай юм. Монголчууд гурван цагаан хорыг тэвчвээс өвчин тусахгүй гэж хэлдэг нь зүгээр ч нэг үг байгаагүй бололтой. Цаана нь үнэн нуугдаж байж.

Давсыг хэтрүүлэн хэрэглэхгүй бол зүрх судасны өвчин тусахгүй. Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэхгүй бол сахарын шижин хэмээх аюултай насаараа хоолоо хязгаарлуулдаг өвчин тусахгүй. Өөх их идэхгүй бол хэт таргалалт үүнээс үүдэх олон төрлийн өвчин тусахгүй. Энэ бүх олон өвчний талаар бидэнд ойлгуулахын тулд Гурван цагаан хор гэсэн гуравхан үгээр илэрхийлсэн бидний өвөг ямар агуу вэ.