Tag Board
200

Эрүүл мэнд

Бөөрний нөхөн сэргээх эмчилгээ

Бөөрний нөхөн сэргээх эмчилгээ

Креатинины клеранс Коккрофт– Гаултын томьёо - 10 мл\мин (± 2) байх нь өргөн ашигладаг шалгуур үзүүлэлт юм. Сэтгэл зүйн хувьд эрт бэлтгэх нь чухал. Хэрэв гемодиализд оруулахаар шийдвэрлэсэн бол гепатит В-гийн эсрэг вакцин тарьж, артервенийн фистул тавина. Гемодиализ эсвэл хэвлийн диализ хийх сонголт нь эрүүл мэндийн, нийгмийн, сэтгэл зүйн хүчин зүйлээс хамаарна.

Анхаарах: диализ нь бөөрний үйл ажиллагааг зөвхөн хэсэгчлэн нөхнө.

Гемодиализ: Хагас дамжуулагч мембраны нэг талаар өвчтөний цус, нөгөө талаар диализийн уусмал эсрэг чиглэлд урсана. Уусмалд диффузлэгдэнэ.

Ультрафильтраци: бие дахь илүүдэл шингэнийг мембраны хасах даралтын зөрөөгөөр шүүж гадагшлуулна. Хүндрэл дисэквилибриум хам шинж АД Халдвар Судасны хүндрэл (цусны урсгал муу байх, халдвар, судасны нарийсал, цус алдах, цүлхэн үүсэх, ишеми)

Гемофильтраци: Цусыг гемофилтерийн тусламжтайгаар (өндөр нэвчимтгий чанар бүхий нийлэг шүүлтүүр), конвекцийн аргаар (диффузын бус) хаягдал бүтээгдэхүүнүүдийг гадагшлуулна. Ультрафильтрат нь нөхсөн шингэний эзлэхүүнийг орлох хэмжээтэй адил байна.

Давуу тал: цусны урсгалын тогтворгүй байдал харьцангуй бага, диализын шингэн шаардлагагүй Сул тал: Гемодиализыг бодвол илүү үнэтэй.

Перитонеал диализ: Хийхэд харьцангуй хялбар, гемодиализыг бодвол тоног төхөөрөмж бага энгийн, гэрийн нөхцөлд хийх боломжтой. Энэ арга нь хүүхэд, настай хүмүүс, зүрх судасны эмгэгтэй, ЧШӨ-тэй хүмүүст тохиромжтой. Перитонеаль диалезын шингэн нь хэвлийн хөндийд Тенкофийн катетераар оруулж, уреамик шингэнийг хэвлийн гялтан хальсаар нэвчүүлнэ. Ультра фильтрацийг осмотик шингэн болох глюкоз зэргийг диализын шингэнд хийх замаар явуулна.

Амбулатораар хийгдэх үргэлжилсэн перитонеаль диализын үед уремид орохоос сэргийлэн диалезатын өдөр тутмын бага тунг хэрэглэнэ. 2л-ийн ууттай шингэнийг өдөрт 3-5 удаа сольж ультрафильтраци хийх ба нийт диализатын уусмал 10л орчмыг ашиглана.

Перитонеаль автоматик диализ: Тусгай эргэлтийн хурдтай машиныг шингэний урсгал, ялгарах шингэнийг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг. Циклээр явагдах, тасралтгүй диализ, завсарлагаат диализ, шөнийн завсарлагаат диализ, улирлын завсарлагаат диалез гэсэн арга техникээр хийж болдог.

Хүндрэл бэрхшээл:

• Перитонит (60% стафилококк, 20% Грам сөрөг нянгууд, < 5% мөөгөнцөр)

• Гарах хэсгийн халдвар,

• Катетер бөглөрөх,

• Ультрафилтраци багасах,

• Таргалах,

• Ивэрхий,

• Нуруугаар өвдөх,

• Гиперлипидеми

• Гемодиализтай харьцуулбал үр нөлөө арай бага, харин жин ихтэй өвчтөнд тохиромж муутай.

Диализын хүндрэл: зүрх судасны эмгэг- зүрхний цусан хангамжийн дутмагшил, зүрхний дутагдал, тархины судасны эмгэгүүд нь диализ хийлгэж байгаа өвчтөнд элбэг тохиолдох ба нас баралтын зонхилох шалтгаан болдог. Гемодиализ хийлгэж байгаа өвчтөнүүдийн 25-30 хувьд цусны даралт тогтвортой өндөр хэвээр байна. Цус багадалт элбэг тохиолдох ба эритропоэтинээр эмчилнэ (хэрэв цусны бүрэлдэхүүний дутагдалтай бол). Цус гоожих хам шинж тромбоцитын үйл ажиллагааны алдагдлын үед илэрнэ. Цус алдалтын хурц хэлбэрийг десмопрессин, эсвэл цус сэлбэх аргаар эмчилнэ.

Бөөрний гаралтай ясны эмгэгүүдийг альфа кальцидол Са2+ нэмэлт бүтээгдэхүүн, фосфатын нэгдүүлэгч бэлдмэлээр эмчилнэ. Халдвар нь бөөр шээсний замын халдвар, перитонеаль диалез хийх үеийн халдвар хамгаалал муу байсан, судсанд ажилбар хийх зэрэгтэй холбоотой үүсдэг. 2- микроглобулин амилоидоз нь карпарал тунел хам шинж, үе өвдөх, ясны хугарлыг үүсгэнэ. Бөөрний олдмол кистоз нь диалез удаан хугацаанд хийлгэсний улмаас үүсэх ба гематури, хавдар байдлаар илэрнэ. Хавдар үүсэх явдал диализын өвчтөнд элбэг тохиолдох ба зарим хорт хавдар бөөрний дутагдлыг үүсгэх боломжтой. (Өвчин намдаах эмийн гаралтай нефропатийн үеийн уротелиал хавдар) Алюминийн хордлого харьцангуй ховор байдаг.

Диализыг зогсоох: Диализ нь хүний амьдралын хэвийн хэмнэлд хүнд бэрхшээл учруулах ба өвчтөнд, ялангуяа өндөр настай хүмүүст нилээд хүндрэлтэй байдаг. Хавсарсан эмгэгүүд (сэтгэл мэдрэлийн ба хөдөлгөөний эмгэгүүд) тохиолдоно. Диализын өвчтөнүүдийн нас баралтын 8-20 хүртэлх хувь нь диалезыг зогсоосонтой холбоотой үүсдэг.

  Уремийн улмаас үүссэн таагүй нөхцөл байдлыг багасгахад хөнгөвчлөх эмчилгээ чухал:

 Амьсгалын замын дистресс: морфин,

 миоклоник таталт: клонезапам,

 Галлюцинаци: галоперидол

 мидазолам,

• Шүүрс ялгаралт: хиосцин (тун) Бөөрний эмч нарын багийнхантай ойр холбоотой ажиллах ба бичиг баримт бүрдүүлэн, ёс зүйн асуудлаар урьдчилан чиглэл өгнө.