Бамбайн дутмагшлын шинж тэмдэг яагаад ийм олон, янз
бүрийн, тодорхой бус байдаг вэ? |
Бидний
бараг бүх эсийн бөөмөнд Т3-т өндөр мэдрэг хүлээн авуурууд байдаг: TR*-1 нь
булчин ба өөхний эдэд элбэг, TR*-2 нь тархинд, TRβ-1 нь тархи, элэг, бөөрөнд
элбэг байна. Эдгээр хүлээн авуурууд нь янз бүрийн ферментүүдэд нөлөөлснөөр
дараах үйл ажиллагаанд нөлөөлдөг: |
Субстрат,
витамин, эрдэс бодисуудын бодисын солилцоо. |
Бусад
бүх даавар, тэдгээрийн бай эсүүдийн хариу үйлдлийг дэмжих. |
Хүчилтөрөгчийн
хэрэгцээг идэвхжүүлж бодисын солилцооны дулааныг үүсгэн бий болгох. |
Уургийн
нийлэгшилт болон нүүрс-ус ба өөх тосны солилцоог зохицуулах. |
Туслах
фермент ба холбогдох аминдэмүүдийн хэрэглээг идэвхжүүлэх. |
Далд шинж тэмдэг бүхий бамбайн дутмагшил |
Үзүүлэлтүүд:
TSH↑ боловч Т4 ба Т3↔, тэнцүү байх эсвэл илэрхий шинж
тэмдэг үгүй байна. Энэ нь бүрэн бус тиреодэктоми ба I131 эмчилгээний дараа,
эсвэл зүгээр л тогтмол хийгддэг шинжилгээгээр илэрч болно (>55 настай
хүмүүсийн ~ 10% -д нь TSH 3.5-20mU/l). Даамжрах илэрхий бамбайн дутмагшилд
шилжих эрсдэл ~2%, гэхдээ TSH ихсэх тусам эрсдэл ихэснэ. Гэсэн хэдий ч
бамбайн аутоэсрэгбие байгаа бол энэ эрсдэл 2 дахин нэмэгддэг ба эрчүүдэд ~10%
байна. |
Эмчилгээ |
Бамбайн
аутоэсрэг биеийг шалга. |
Өвчний
түүхийг давтан шалга: хэрэв ямар нэгэн өвөрмөц бус шинж тэмдэг (жнь: сэтгэл
гутрал) байхгүй бол, өвчтөнтэй эмчилгээний ач тусын тухай ярилцах: үйл
ажиллагаа нь бүрэн явагдахгүй байгааг мэдэлгүйгээр, тэд зүгээр л өөрийгөө
сайн байна гэж мэдэрч болдог. |
Эмчилгээний
нэг хандлага нь TSH>10 өвчтөн, бамбайн аутоэсрэг бие эерэг өвчтөн, урьд нь
Грейвсийн өвчнөөр өвчилж байсан, эсвэл бусад эрхтэн өвөрмөц аутоиммун байдал
(1-р хэлбэрийн чихрийн шижин, миастени, витамин В12, фолийн хүчлийн дутлын
цус багадалт, витилиго) өвчтөнүүдийг тироксиноор эмчлэх. Хэрэв өвчтөн дээрх
байдлуудын аль нэгэнд нь ч хамаарахгүй бол TSH-ийг жил бүр хянах. |
Сайн
эмчлэгдсэн далд шинж тэмдэг бүхий бамбайн дутмагшилын эрсдэл бага байдаг
(хэрэв хэт эмчлэгдсэн бол тосгуурын чичиргээ, яс сийрэгжих эрсдэл нэмэгдэнэ). |