Tag Board
200

Эрүүл мэнд

Суулгалт

Суулгалт

Суулгалт гэдэг бол баас усархаг (баасны хэмжээ, жнь өдөрт > 200 мл) бөгөөд давтамжийн хувьд олшрон гарахыг хэлдэг. Хэрэв баас тос агуулж байгаа бол түүний хэмжээ ч ихсэх ба энэ үзэгдлийг стеаторрей гэж нэрлэдэг. Нэлээд тохиолдолд гэнэтийн суулгалт нь өмөн хавдар болон шархлаат колитоос үүдэлтэй байдаг.

Нийтлэг шалтгаан

 

Нийтлэг бус шалтгаан

Ховор шалтгаан

Гастроэнтерит

- вирусийн

- нянгийн

- шимэгчийн г аралтай

Гэдэсний цочрол

Зарим эмүүд

Шулуун гэдэсний өмөн

Шархлаат колит

Кроны өвчин

 

 

Микроскопоор оношлох колит

Целиаки өвчин

Архаг панкреатит

Тиреотоксикоз

Баас шингэлэх бэлдмэл

Хүнсний харшил

Ходоод гэдэс тайруулсан

Нянгийн хэт өсөлт

Хуурамч сарьст колит

Автоном нейропати

Аддисоны өвчин

Ишемийн колит

Амилоидоз

Халуун орны

Гастринома

энтеропати

Карциноид хам

шинж

Пеллагра г.м.

 

Эмнэл зүйн ялгаа

Энэ нь өвчний түүхийг дараах байдлаар нарийвчлан авч үзэхэд маш чухал ач холбогдолтой юм.

1.    Өвчин цочмог уу, эсвэл архаг уу? Цочмог бол: гастроэнтеритыг сэжиглэх. Аялал жуулчлал хийсэн эсэх, хоолны дэг болон гэр ахуйн бусад өөрчлөлтийн талаар асуух хэрэгтэй. Архаг суулгалт бол өтгөн хаталтын эсрэг хувилбар бөгөөд гэдэс цочролын хам шинжийн үед тохиолддог. Хоолонд дургүй болох, жин, цус багадах, эсвэл шөнийн цагаар суулгах нь органик шалтгаантай байдаг.

2.    Цус, залхаг, эсвэл идээ гарч байна уу? Цусан суулгалт: Campylobacter, Shigella, Salmonella, E. coli, мөн амебиаз, шархлаат колит, Кроны өвчин, шулуун гэдэсний өмөн, бүдүүн гэдэсний полип, хуурамч сарьст колит, ишемийн колит зэргийн үед тус тус тохиолдож болно.

3.    Шулуун гэдэснээс шинэ цус гарах: шамбарам, дивертикулит, шулуун гэдэсний өмөн, бүдүүн гэдэсний полип, шулуун гэдэсний үрэвсэл, гэмтэл, хошногоны цууралт, ангиодисплази зэрэг эмгэгийн үед ажиглагдаж болно. Залхаг гарах нь гэдэс цочролын хам шинж, бүдүүн гэдэсний өмөн хавдар, полип зэргийн үед тохиолдоно. Хэрэв идээ гарч байвал гэдэсний үрэвсэлт өвчин, эсвэл дивертикулитыг давын өмнө сэжиглэх ёстой.

4.    Бүдүүн гэдэс үү, нарийн гэдэс үү? Бүдүүн гэдэсний шинж тэмдгүүд: усархаг баас, цус юмуу цалхаг, хэвлийн доод хэсэг, аарцаг орчмоор өвдөх ба тэр баасны дараа өвдөлт хөнгөрдөг, гэдэс хий базлах, түргэн авах г.м. Нарийн гэдэсний шинж тэмдгүүд: хүйсний орчим өвдөх, тэр нь баасны дараа хөнгөрөхгүй байх, маш шингэн чацга, эсвэл стеаторрей явагдах г.м.

5.    Ходоод-гэдэсний бус шалтгаантай байж болох уу? Тийм тохиолдолд давын өмнө элдэв эм (антибиотик; протоны насосын ингибитор; циметидин; пропранолол; цитотоксик бэлдмэл; стероид бус, үрэвслийн эсрэг бэлдмэл; дигоксин; архи; баас шингэрүүлэх бэлдмэлүүд г.м.) хэрэглэсэн эсэх, эмнэлгийн бусад нөхцөл байдлуудын (тиреотоксикоз, автоном нейропати, Аддисоны өвчин г.м.) тухай бодох шаардлагатай.

Үзлэг

Биеийн жин, анеми, дегидратаци, амны шархлаа, тууралт, хэвлийн сорив зэрэг байгаа эсэхийг үзнэ. Бамбай булчирхай томорсон, хэвлийд үүсгэвэр байгаа эсэхийг тэмтэрч үзнэ. Шулуун гэдсээр үзлэг хийх: шулуун гэдсэнд аливаа үүсгэвэр (өмөн хавдар), эсвэл баасны үлдэгдэл байгаа эсэхийг шалгана. Баасанд цус байгаа эсэхийг сорил тавьж шалгах.

Шинжилгээ

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (төмрийн дутал, целиаки өвчний үед үндсэн эсүүдийн эзлэхүүн, архи уусан, Кроны өвчин г.м. тодруулах), цусан дахь мочевин, электролит (ялангуяа К+), УЭТХ (өмөн, Кроны өвчин г.м.), С-урвалжит уураг (халдвар, Кроны өвчин), тиреотроп гормон  (тиреотоксикоз), целиаки өвчнийг илрүүлэх серологийн шинжилгээ (±

дээрх гэдэсний биопси) зэргийг хийх шаардлагатай. Түүнчлэн хуурамч сарьст колитын үед баасанд эмгэг төрүүлэгч нян илрүүлэх шинжилгээ хийнэ. Хэрэв архаг панкреатит, шингэлт муудалт, стеаторрей зэргийг сэжиглэж буй бол баасанд тос илрүүлэх сорил тавина. Кроны өвчний үед уян бус сигмоидоскопийн шинжилгээ хийж, биопси авахад, салст хэвийн (15% орчим), эсвэл хэвийн бус байж болно.

Колоноскопи|Барийн бургуйт шинжилгээ: Колитын үед хийж, хорт хавдрыг үгүйсгэнэ. Хэрэв хэвийн байвал, нарийн гэдэсний рентген (Кроны өвчин) ± дурангийн тусламжтайгаар ретроград холангиопанкреатографи (жнь, архаг панкреатит) тус тус хийнэ.

Менежмент

Юуны түрүүн шалтгааныг эмчлэх. Амаар уулгаж, давс шингэн нөхөх арга хэмжээ авна. Хэрэв хүнд хэлбэрийн дегидратаци байвал 0,9% хлорт натри ± 20 ммоль хлорт кали судсанд дуслаар хийх. Хэрэв суулгалтын давтамж буурахгүй байвал кодейн фосфат 30 мг/6 цагаар уулгана. Тухайн өвчтөн халдварын гаралтай суулгалтгүй бол антибиотик хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.