Амьсгалын дутагдал
Цусан
дахь хийн найрлага тохирохгүй болсны улмаас гипокси болохыг амьсгалын дутагдал
гэнэ. Энэ үед РаО2< 8кПа байх ба РаСО2-ийн хэмжээнээс хамаарч хоёр хэлбэрт
хуваагддаг.
Амьсгалын дутагдал I
хэлбэр РаСО2 хэвийн,
эсвэл багассан байхад гипокси (РаО2< 8кПа) үүсэхийг хэлнэ. Энэ нь анхдагчаар
агааржуулалт/цусны гүйдлийн харьцаа (Q/V) алдагдахад үүснэ.
Бусад шалтгаанд:
•
Уушигны үрэвсэл
•
Уушигны хаван
•
Уушигны эмболизм
•
Гуурсан хоолойн багтраа
•
Уушигны эмфизем
•
Фиброзон альвеолит
•
Амьсгалын цочмог халтай хам шинж орно.
Амьсгалын дутагдал II
хэлбэр гиперкапнитай
(РаСО2 >6.0кПа) хамт гипокси (РаО2< 8кПа) үүсэхийг хэлнэ. Энэ нь
цулцангийн агааржуулалт багасах болон Q/V харьцаа хэвийн, эсвэл алдагдсан үед
үүснэ.
Шалтгаан:
•
Уушигны өвчин: гуурсан хоолойн багтраа, УАБӨ, уушигны үрэвсэл, уушигны фиброз,
нойрсох үед амьсгал бөглөрч зогсох хам шинж
•
Амьсгалын зохицуулга алдагдах: тайвшруулах эм тариа, төв мэдрэлийн системийн
хавдар, гэмтэл
•
Мэдрэл булчингийн өвчин: хүзүү нугасны гэмтэл, өрцний саа, полиомиелит, үхлийн
миастени, Жуллиан-Баррегийн хам шинж.
•
Цээжний хэнхэрцэгийн ханын өвчин: хавтгай цээж, кифосколиоз. Эмнэл зүйн онцлог:
Гипокси болон гиперкапни, зөвхөн гипоксийн зовиур, шинж тэмдэг, хам шинжүүд нь
дор бичигдсэн.
Гипоксийн
үед: амьсгаадах; сандрах (тэвчээргүй болох); түгшүүртэй; ухаан санаа самуурах;
төвийн хөхрөлт. Удаан хугацаагаар үргэлжилсэн гипокситэй бол полицитеми;
уушигны гипертензи; уушгин зүрх илэрнэ.
Гиперкапнийн
үед: толгой өвдөх; захын судас тэлэх; тахикарди; судасны цохилт түргэсэх;
салганах/сэтгэл зовинол; гүвдрүүт хаван; ухаан санаа самуурах; нойрмоглох;
комын шинжүүд илэрнэ.
Шинжилгээг
шалтгааныг илрүүлэх зорилгоор хийнэ.
•
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, мочевин электролит, С идэвхит уураг тодорхойлох,
артерийн цусны хийн шинжилгээ хийх
•
Радиологийн: цээжний рентген шинжилгээ
•
Микробиологийн: цэр болон цусны өсгөврийн шинжилгээ
•
Спирометрийн шинжилгээ: (УАБӨ, мэдрэл булчингийн өвчин, ЖуллианБаррегийн хам
шинжийн үед).
Эмчилгээ: шалтгаанаас хамаарч эмчилгээ хийнэ.
I
хэлбэрийн амьсгалын дутагдал:
•
Үндсэн шалтгааныг эмчлэх
•
Нүүрний маскаар хүчилтөрөгч (35-60%) өгч гипоксийг арилгах
•
Хэрэв 60%-ийн хүчилтөрөгч эмчилгээ хийж байгааг үл харгалзан, РаО2<8кПа бол
хиймэл амьсгалын аппаратанд оруулах
II
хэлбэрийн амьсгалын дутагдал: Амьсгалын төв СО2-т мэдрэг бус болсонтой холбоотой
байвал амьсгалаар гипоксийг засч чадна. Хүчилтөрөгч эмчилгээ хийж, асаргаа
сувилгааг сайжруулна. Гипоксийг эмчлэхгүй орхиж болохгүй.
•
Үндсэн шалтгааныг эмчлэх
•
Хяналттай хүчилтөрөгч эмчилгээ: 24% хүчилтөрөгч өгч эхэлнэ.
• 20
минутын дараа артерийн цусны хийн шинжилгээг давтан хийнэ. РаСО2 хэмжээ
тогтвортой, эсвэл багассан байвал хүчилтөрөгчийн концентрацийг 28% болгож
нэмнэ. Хэрэв РаСО2 1.5кПа –аас их хэмжээгээр нэмэгдсэн байхад өвчтөн гипоксийн
байдалтай байвал амьсгал дэмжих эм (доксапрам 1.5-4мг/мин судсаар) хэрэглэх,
эсвэл аппаратын амьсгалд оруулах (эерэг даралттай хоргүй вентиляци хийх)
асуудлыг шийдвэрлэнэ.
•
Хэрэв үр дүнгүй бол интубаци хийх.
Артерийн
цусны хийн шинжилгээг хэзээ хийх вэ ?
Дор
дурьдсан эмнэл зүйн илрэлийн үед:
·
Өвчтний
биеийн байдал санамсаргүй муудах
·
Цээжний
эмгэг нь хурц сэдрэлийн байдалтай явагдаж байгаа өвчтөн
·
Өвчтний
ухаан санаа өөрчлөгдөх
·
Амьсгалын
чармайлт муудсан хүмүүс эсвэл дараахь зовиур, шинж тэмдэг илэрсэн үед:
Судасны
цохилт түргэсэх, нойрмоглох, салганах (сэтгэл зовинол), толгой өвдөх, гарын
алга ягаарах, гүвдрүүт хаван (СО2-ийн саатлын шинж). Хөхрөлт, ухаан самуурах,
харааны галлюцинаци (гипоксийн шинж) эсвэл хүнд өвчтний өвчний давшингуй явцыг
хянах:
Амьсгалын дутагдлын
эмчилгээг хянах
·
Сэхээн
амьдруулах эрчимт эмчилгээний тасагт аппаратын амьсгалтай байгаа өвчтөн
·
Том
талбайг хамарсан мэс заслын дараа
·
Их
хэмжээний талбайг хамарсан гэмтэл
·
Арьсаар
дамжуулан пульс оксиметрийн хэмжилт хийж, нотлох:
·
Пульс
оксиметрээр СО2-ийн хэмжилтийг мэдэх боломжгүй зарим нэг сул талтай. Хэдий тийм
ч гэсэн цусны хийг үе үе шалгаж үзэж болно. Артерийн хатгалтыг (хэсгийн мэдээ
алдуулалт хийж, өвдөлтийг намдаах) мэргэжлийн түвшинд хийж сурах хэрэгтэй.