Хэвийн төрлөг удирдах
Тодорхойлолт
Жирэмсний 37-41 долоо
хоногтой өөрөө аяндаа эхэлсэн, эхлэх үедээ болон төрөлтийн бүхий л үеүдэд
эрсдэл багатай байсан, ураг толгойгоороо аяндаа төрсөн, төрсний дараа эх,
хүүхдийн биеийн байдал сайн байгаа төрлөгийг хэвийн төрлөг гэнэ. Төрлөгийн
явцад эрсдэл багатай төрлөг хүндрэх, өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон төрлөг
хэвийн явагдаж болно. Иймээс төрлөг бүрт онцгой хяналт тавьж, шаардлагатай арга
хэмжээ авах нөхцлөөр хангагдсан байх ёстой.
Төрлөг удирдах
1. Төрлөг эхэлсэн
эсэхийг үнэлэх
2. Төрлөгийн нэгдүгээр
үед үзүүлэх тусламж, үйлчилгээ
3. Төрлөгийн
хоёрдугаар үед үзүүлэх тусламж, үйлчилгээ
4. Төрлөгийн
гуравдугаар үед үзүүлэх тусламж, үйлчилгээ
1. Төрлөг эхэлсэн эсэхийг үнэлэх
Төрлөг эхэлсэн эсэхийг
үнэлэх нь төрлөг удирдах тактик боловсруулахад чухал ач холбогдолтой.
Төрлөг
эхэлсний шинжүүд:
•
Тодорхой мөчлөгтэйгээр умай базлах
•
Умайн хүзүү нимгэрч, нээгдэх
•
Үтрээнээс цусны хольцтой салиархаг ялгадас гарах
•
Ураг орчмын шингэн гарах
Төрлөгийн эхлэлийг зөв
оношлох нь ужгирсан төрлөг, төрөх хүчний сулралыг оношлож шаардлагатай арга
хэмжээ авах боломж олгоно. Зарим тохиолдолд "төрлөгийн эхлэл”, ”хуурамч
төрлөг”-ийг ялган оношлохын тулд хэсэг хугацаанд ажиглах шаардлагатай байдаг.
Төрлөгийг эх баригч, их эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч удирдана.
•
Төрөх үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд эхийг төрөхийн өмнөх өрөөнд
хянана.
• Төрлөгийн үед эхийг ганцааранг нь
орхихгүй байх, гэр бүлийн хүмүүсийг хажууд нь байлгахыг дэмжинэ.
•
Эх, ургийн биеийн байдлын талаар эх, түүний ар гэрийнхэнд байнга
мэдээлнэ.
•
Эхэд төрлөгийн үед юу анхаарах, яах ёстойг байнга зөвлөнө.
2. Төрлөгийн нэгдүгээр
үед үзүүлэх тусламж, үйлчилгээ
Үтрээний үзлэг
•
Төрөх үйл ажиллагаа эхлэх,
•
Цаашид 4 цаг тутамд үтрээний үзлэг хийж төрлөгийн байдалд үнэлнэ.
•
Хэрвээ умайн базлалтын хүч суларч давтамж нь цөөрөх, төрлөгийг
эрчимжүүлэх ба өвдөлт намдаалт эхлэх болбол үтрээний үзлэг хийнэ. Умайн
хүзүүний нээлт цагт нэг см-ээс бага хэмжээтэй нээгдэх нь төрлөгийн удаашралыг
харуулах бөгөөд энэхүү удаашралт 4 ба түүнээс дээш цагаар үргэлжилвэл
партографийн "Арга хэмжээ авах шугам”-д хүрнэ. Энэ тохиолдолд төрлөгийн
удаашралын шалтгааныг тогтоож арга хэмжээ авна.
• Ураг орчмын шингэний бүрхүүл бүтэн байх үед
төрлөгийн явц удаашрах нь ихэвчлэн ургийн толгой, эхийн аарцгийн үл зохицолтой
холбоогүй байна. Иймээс ужгирсан төрлөг болохоос сэргийлэхийн тулд ураг орчмын
шингэний бүрхүүлийг цоолох, окситоциныг хэрэглэх, эсвэл энэ хоёр аргыг
хавсруулан хэрэглэж идэвхтэй арга хэмжээ авна.
• Харин ураг орчмын шингэн гарсан
тохиолдолд төрлөгийн явц удаашрах нь голдуу механик шалтгаантай байна.
• Төрлөгийн
туршид эхтэй байнга ярилцаж, түүнийг тайвшруулж байх нь хүндрэл үүсэхээс
сэргийлэхэд маш их ач холбогдолтой.
•
Эхийн зогсох, хоёр хажуугаар нь ээлжлэн хэвтэх, ойрхон шээж давсгаа
суллахыг зөвлөнө.
•
Умайн базлалт, эхийн болон ургийн байдлыг цаг тутамд үзэж партограммд
тэмдэглэнэ.
Хураагуур судсаар окситоцин тарих
•
Окситоцин, простогландинаар төрлөг сэдээх, түргэсгэх заалт гарсан үед эх
барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд тараагуур судсаар хийнэ.
•
Дээрх үйлдлийг яаралтай кесар хагалгаа хийх боломжтой нөхцөлд хийнэ
(аймгийн эмнэлгээс дээд шатны эмнэлэгт).
• Окситоциноор төрлөг сэдээж байх үед
ургийн байдлыг модон чагнуураар бус байнгын цахим аппаратын хяналтанд байлгана.
• Эмийн тунг зохицуулах боломжгүй тул хүүхэд
төрөхөөс өмнө окситоциныг булчинд тарьж хэрэглэж болохгүй.