Оффисын орчин
Өрөөний температур, агааржуулалт,
чийг
Зөвлөгөө: Өрөөний температур, агаарын урсгал, чийглэг нь компьютерт нөлөөлөх
том хүчин зүйлүүдийн нэг юм.
Чимээ, шуугиан
Зөвлөгөө: Принтер, хувилагч машин гэх мэт чимээ шуугиантай төхөөрөмжүүдээ
ажилчдын байгаа байрлалаас арай зайдуу тавьж болно. Эсвэл өөр дээр нь байрлах
дуу намсгагчаар /Зарим төхөөрөмжүүд дуу намсгагчтай байдаг/ дууг нь багасгаж
болно. Өөр нэг зөвлөгөө гэвэл оффисын байрандаа засвар хийж дуу авиа шингээгч
суурилуулах боломж бий ч өндөр зардалтай.
Оффисын гэрэлтүүлэг нь харааны бэрхшээл үүсгэхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хэт
бүүдгэр биш, хэт хурц биш, кейбордын үсэг болон дэлгэц дээрх мэдээлэл ямар ч
бэрхшээлгүй уншигддаг байх ёстойг анхаарах шаардлагатай. Энд ширээний гэрэл ч
ашиглаж болно, гол нь тохиромжтой байх хэрэгтэй. Хэрэв оффисын гэрэл хэт хурц
тод бол толгой өвдөж, нүд бүрэлзэж болзошгүй. Тэгэхээр цонхныхоо хөшгөөр
зохицуулж болно. Харин бүүдгэр бол цонхоороо байгалийн гэрэл оруулах хэрэгтэй.
Байгалийн гэрэл мэдээж хор нөлөө багатай.
- Тохиромжтой гэрэлтүүлэг
- Ширээний гэрэл – хэт хурц биш, гялбахгүй
- Анхаарал сарниулах дуу чимээ бүхий төхөөрөмж. Гэхдээ
дууг нь хамгийн бага болгож намсгасан.
- Хөлийн хэсэг - чөлөөтэй хөдөлж чадах хангалттай зайтай
- Цонхны хөшиг
- Зохистой програм хангамж буюу дэлгэц дээрх мэдээлэл
шууд уншигдана
- Дэлгэц – тогтвортой дүрстэй, мэдээлэл шууд уншигдана,
гэрэл ойхгүй, тохиргоо хийх бүрэн боломжтой дэлгэц
- Кейборд – ашиглахад хялбар, тохиромжтой, үсэг нь
тодорхой гаргацтай
- Ажлын ширээ – зохион байгуулалттай, эмх цэгцтэй, зай
талбай сайтай, гэрэлтүүлэг сайтай ч хурц биш
- Сандал - өөртөө нийцүүлэн тохируулж болдог сандал
- Хөлийн тавиур
Танд хэрэгтэй бяцхан зөвлөгөө
- Хоёр цаг болоод 15 минутын турш завсарлаж, идэвхтэй
хөдөлгөөн хийж эргэн тойрноор алхал.
- Ажлаа дэг журамтай хий. Өөрөөр хэлбэл тасралтгүй
кейборд ашиглаж юм бичихээс зайлсхий. Тухайлбал хэсэг бичээд, гараа
амраангаа бичсэн текстээ мауз ашиглан дугаарлах, үсгийн том жижгийг
томруулах гээд юу эсийг хийж болно шүү дээ.
- Хэрвээ ажил болоод ажлын орчин нөхцөл чинь л болж
байвал хэсэг ажиллаад бага зэргийн амралт авч бай.
- Нүдний нулимс гоождог болохоос сэргийлж нүдээ үе үе
цавчилж байхад гэмгүй.
- Таны нүд дэлгэцэд хэт ойр байж болохгүйг бүр маш сайн
ойлгох ёстой. Бас дэлгэц харахдаа 10 минут тутамд нүдээ холдуулж бай.
- Аль болох цэх суу. Тэгвэл мөр болон хүзүүнд ачаалал
ирэхгүй болж чилж өвдөхөөс сэргийлнэ.
- Толгойгоо хоёр тийш зөөлөн эргүүлэх дасгалыг 10 минутын
турш хийж байж үр дүнтэй болно.
- Мөрөө хойш, урагш чангалан гэдийлгэж, хотойлгоод дараа
сулла.
- Гараа хамаг чадлаараа атгаад 5 хүртэл тоол. Тэгээд
сулла. Үүнийг дахин давтан хэдэн удаа хийх хэрэгтэй.
- Өөр бага сага мэддэг дасгалуудаа хийж бай. Хөдөлгөөн
хэзээ ч илүүдэхгүй гэдэг биз дээ.
Хийх дасгалууд
Ажлынхаа дундуур бяцхан завсарлага
аваад л эдгээр энгийн хялбар дасгалуудыг хийж, цусны эргэлтээ идэвхжүүлээрэй.
- Толгойгоо хоёр тийш болгож, аль болох чихээ мөрөндөө
хүргэхийг хичээгээрэй.
- Эрүүгээ чангалан гүнзгий амьсгаа аван 5 секунд бол.
Тэгээд биеэ сулла.
- Босож зогсоод хийгээрэй. Нуруугаараа гэдэргээ бага
зэрэг зөөлнөөр хотойлго. Нуруундаа мөн иллэг хийгээрэй.
- Эхлээд нүүрээ тааз руу харуул. Тэгээд гараараа нүүрээ
ил. Илэхдээ толгойн ар дагз руу чиглүүлэн илээрэй.
- Хоёр гараа толгой дээр нийлүүлэн бариад хойш нь сунгаж
татна. Тохой, гар шулуун байна.
- Хоёр гараа ташааны ард гаргаж бариад хойш нь сунгаж
татна. Энэ нь хөнгөн сунгалтын дасгал ба тохой шулуун байх ёстой.
- Хурууны үзүүрүүдээ зөөлнөөр хөдөлгөж, гараа бугуйгаар
нь эргүүлнэ.
Эдгээр дасгалуудыг байнга хийгээд
байвал тун удахгүй өөрийн мэдэлгүй, автоматаар хийчихдэг болчихно.