Tag Board
200

Эрүүл мэнд

Хэрх өвчин (Rheumatic Fever)

Хэрх өвчин (Rheumatic Fever)
Хэрх өвчин бол зүрх, үенүүд, арьс ба ТМС-ийг (1) хамарсан үрэвсэлт өвчин юм. Энэ өвчин А бүлгийн стрептококкоор халдварласан гүйлсэн булчирхайн үрэвслийн дараагийн 1-3 долоо хоногт ихэвчлэн өвчилж эхлэнэ. Хурц өвчний үед эмнэлзүйн шинж тэмдэг нь 7 хоногоос хэдэн сарын турш тогтвортой үргэлжлэх ба заримдаа энэ нь даамжран цааш хүндрүүлж үл эргэх гэмтэл үүсгэнэ. Жишээлбэл судасны фиброз нь хүүхэд ба 13-19 насны өсвөр үеийнхэнд тохиолдох маш олон хүндрэхэд үүсэх эмгэгүүдийн нэг юм.
Кардит ба полиартритын эмнэлзүйн илрэл нь хамгийн олонтаа тохиолдоно. Кардит нь эндокард (хавхлага), миокард ба перикард, митраль хавхлагын гэмтэлүүдийг хамруулж ойлгоно. Эмнэлзүйн шинж тэмдэг нь үений хөдөлгөөний өөрчлөлт ба том үеийг хамарч хэрсэн полиартрит үүсгэнэ. Энэ өвчний 20%-д булчингийн зохицуулгын алдагдалын эмгэг (Sydenham’s chorea) тохиолдоно. Зарим ховорхон тохиолдолд захын эритема, тулуй төст эмгэг, түр зуурын тууралт бөгөөд энэ тууралт нь дугуй хүрээтэй, төв нь цонхийсон харагдах улаан хавтгай гүвдрүү гарах ба үенүүдийн тэнийлгэгч гадаргуугаар арьсан доорхи зангилаа гарна. Дээр өгүүлсэн шинж тэмдэг нь хэрх өвчний (жонсоны шалгуур) оношлогооны их критерит орно. Бага критерит халуурах, ЭТХ (ESR) ихсэх, С урвалж уураг (CRP) гарах ба PR интервал уртасдаг.
Хэрх өвчин үүсэхээс өмнө А бүлгийн цус задлагч β стрептококкоор халдварласан залгиур гүйлсэн булчирхайн үрэвсэлийн гэмтэлтэй байна (4). Стрептококкын фарингитын эмчилгээ хийлгээгүй бүх тохиолдолын 3% нь хэрх өвчинд шилжинэ. Стрептококкын арьсны халдвар хэрх өвчнийг хэзээ ч үүсгэдэггүй. Зөвхөн хоруу чанартай бүрхүүлийн хэсэг болох стрептококкын антиген дархлааны урвалыг хүчтэй өрнүүлж  хэрх өвчин үүсгэх чадвартай. Эдгээрийг стрептококкын М хэлбэрийн 1,3,5,6 ба 18 серотип үүсгэнэ. Стрептококкын антиген хүний зүрхний эд, ялангуяа зүрхний сарколеммын уураг ба зүрхний миозинтой хам холбогдож үүсгэдэг, гэвч бас тархи ба үе иймэрхүү эсрэгтөрөгчийн бүтэцтэй байна. Тархварзүйн судалгаагаар эдгээр хүмүүсийн HLA гаплотип нь DR1, DR2, DR3 ба DR4 генийн бүрдэлтэй байдаг.
Хэрх өвчний үед Асшоффын биенцэр (Aschoff’s bodies) гранулома илэрнэ. Энэ нь зүрхний жижгэвтэр судсуудын ойролцоо тохиолдоно (3). Тэд өвөрмөцөөр Асшоффын эсүүд ба мононуклеар эсүүдийн эргэн тойрон фибриногистоцит булчингийн ширхэгээр хүрээлэгдсэн төв хэсэгтээ фибринойд үхжил (коллаген дигенираци) байх ба зарим тохиолдолд олон бөөмт Асшоффын аварга том эсүүд байрлана. Асшоффын биенцэр нь шууд эсийн гэмтлийн үр дүнд үүсэх ба стрептококкын антигены эсрэгбиетэй маш хурдан хэлбэржин хам холбогдож дархлааны комплексыг үүсгэнэ. Энэ дархлааны урвал нь тонзиллитын фибринт хэсгийн лимфийн эдэд явагдана.
В. Миокардит
Миокардит нь олон төрлийн эмгэг төрүүлэгчийн нөлөөгөөр үүснэ. Соксаккивирус нь дэлхийн өрнөдийн орнуудад хамгийн ихээр үүсгэнэ. Хойд америкт дийлэнх шалтгааныг паразит (Трипаносом крузи шалтгаанаар үүссэн Чагасын өвчин) эзэлнэ. Өвчин эхлэх үед эмгэг төрөгч репликаци хийж миоцит эсийг хайлуулах ба мионекроз болгоно. Энэ үед МНС молекул ба эсийн адгезийн молекул, ялангуяа ICAM-1 нь миоцит эсийн гадаргууд экспресслэгдэнэ. Вирусын антиген хэсэг газар тохиолдож шингэний ба эсийн дархлааны хариу урвалыг өрнүүлнэ. TNF нь эс хордуулагч Т эс ба эсрэг биетэй хам холбогдож эсийн гэмтлийг ихэсгэнэ. Миокард эсийн деструкци өөрчлөлтийн улмаас эсийн доторх уураг чөлөөлөгдөж миозины эсрэг дархлааны урвалыг өрнүүлнэ.
С. Дресслерын хам шинж ба постперикардиотоми хам шинж
Дресслерын хам шинж нь миокард давхаргыг хамарсан инфаркт хам шинжийн дараа (Дресслерийн хам шинж) тохиолдох хурц өвчин бөгөөд халуурах, перикардит ба плеврит шинж тэмдэгээр тохиолддог. Хурц миокардит инфарктын дараа 1-2 долоо хоногоос цөөхөн сард явагдана. Постперикардиотоми хам шинжийн илрэл нь түггэмэл шинжээр илэрдэг ба зүрхний мэс засалд хоёр долоо хоногийн дараа илэрнэ. Энэ эмгэгийн үед антимиокардийн эсрэг бие хэлбэржиж үүссэний улмаас халуурах ба перикардын үрэвсэлийг үүсгэнэ. Энэ үеэс хойш хүчтэй булчингийн үрэвсэлийг өдөөгч байхгүй болж аутоиммун процесс өөрөө хязгаарлагдана. Эмчилгээний зарчимд хэвтрийн дэглэм баримтлах ба NSAID хэрэглэнэ.