Tag Board
200

Эрүүл мэнд

Нойрсох үед амьсгал бөглөрч зогсох хам шинж

Нойрсох үед амьсгал бөглөрч зогсох хам шинж

Нойрсож байх үед залгиур хаагдах/коллапс болсны улмаас амьсгал зогсох үзэгдэл нь завсарлагатай илэрдэг эмгэг байдлыг хэлнэ. Эдгээр нь дурын сэдээх хүчин зүйлээс болж зогсдог.

Эмнэл зүйн онцлог: хурхирч унтдаг, эсвэл өдрийн цагаар нойрмоглодог зовиур хэлдэг өвчтөний нийтлэг дүр төрх бол тарган байх, дунд насны эрэгтэй (эсвэл климаксийн дараахь үеийн эмэгтэй) байдаг. Голдуу түүний хамтран амьдрагч нь түүнийг унтах үед амьсгал зогсдог тухай дүрсэлж хэлдэг.

• Нойрсох үед чанга хурхирах

• Өдрийн цагаар нойрмоглох

• Нойрны чанар муу

• Өглөөгүүр толгой өвдөх

• Бэлгийн дур хүсэл багасах

• Танин мэдэхүйн тогтвортой байдал буурах

Хүндрэл

Уушигны гипертензи; II хэлбэрийн амьсгалын дутагдал. Нойрсох үед амьсгал зогсох нь гипертензийн бие даасан халгаат хүчин зүйл гэж зарим судлаачид үздэг.

Шинжилгээ

Шинжилгээний энгийн арга (пульс оксиметр, видео бичлэг), ер нь бүх аргууд онош тавихад шаардлагатай. Полисомнограф (хүчилтөрөгчийн хангамж, хамар, аман дахь агаарын урсгал, зүрхний цахилгаан бичлэг, электромиограф, унтаж байх үед цээжний болон хэвлийн ханын хөдөлгөөнийг хянадаг багаж) нь оношлогооны ач холбогдолтой. 1 цагийн турш унтах хугацаанд 15, түүнээс олон удаа амьсгал зогсох тохиолдол, эсвэл цөөн амьсгалах нь нойрсох үед амьсгал зогсохыг бүрэн хэмжээгээр илтгэдэг.

Эмчилгээ

·         Жин хасах

·         Архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх

·         Унтаж байх үед хамрын маскаар үргэлжилсэн эерэг амьсгалын замын даралт (CPAP) өгөх нь үр дүнтэй

·         Залгиурын бөглөрлийг засах мэс заслын арга хэмжээ (тонзиллэктоми, уву лоралатофарингопласти, эсвэл трахеостоми) авах шаардлагатай байдаг ч уушигны эмчийн үзлэгийн дараа асуудлыг шийдвэрлэнэ.