Тодорхойлолт
Мэдрэлийн гаралтай
өвдөлтөөр эхэлж, хэд хоногийн дараа
арьсан дээр тууралт гардаг, хурц явцтай өвчин юм.
Бүслүүр үлд эрэгтэй, эмэгтэй хүнд адил тохиолдох ба
ямар ч насны хүмүүс өвчлөх боловч 10 хүртэл насны хүүхдүүд
өвчлөх нь цөөн байдаг.
Ангилал
Эмнэл зүйн хэлбэрээр:
• Хөнгөн хэлбэр
• Тархмал хэлбэр
• Үхжилт хэлбэр
Эмнэл
зүйн шинж тэмдэг
• Өвчин
эхлэхийн өмнө өвдөх, ирвэгнэх
зэрэг урьдал шинж илэрнэ
• Улайж
хавагнасан арьсан дээр бүлэг бүлгээрээ байрласан шар будаа, вандуйн чинээ хэмжээтэй цэврүүнцрүүд гарна
• Цэврүүнцрийн
шингэн тунгалаг байж байгаад хэд хоногийн дараа булингартана
• Цэврүүнцрүүд
шинээр нэмэгдэж гарна
• Тууралт
нь аль нэг мэдрэлийн судлыг дагаж, ихэнхдээ
хавирга хоорондын мэдрэлийн судлын
дагуу байрлана
• Тууралт
биеийн аль нэг талд, харалдаа
бус байрлалтай байна