Интерстициаль нефрит ба
нефротоксин
Өвчин намдаах эмийн гаралтай нефропати: нь халуун буулгах, өвчин намдаах
эмүүдийг удаан хугацаанд, өндөр тунгаар хэрэглэсний улмаас үүснэ. Фенацитинийг
эмийн үйлчилгээнээс хассанаас хойш өвчин намдаах эмийн гаралтай нефропатийн
өвчлөл буурсан байна.
Шинж тэмдэг: шээсний
өөрчлөлтүүд (протеинури, гематури, цилиндриури, цусны улаан эс, стериль пиури);
ШЗХ; цочмог пиелонефрит; бөөрний хатгаа; бөөрний бөглөрөл; бөөрний архаг
дутагдал; гипертензийн шинж тэмдгүүдээр илрэнэ. Оношлогоог өвчин намдаах эмнүүд
хэтрүүлэн хэрэглэж байсан өгүүлэмж, бөөрний өвчлөлийн шинж тэмдгүүдээр тогтоож
болно.
Шинжилгээ:
ялгаруулах урографийн шинжилгээнд кортикаль хэсэгт сорвижилт үүсч, тэвшинцэр
өргөссөн байна. Өгсөх пиелографийн шинжилгээнд хөхлөг хэсгийн үхжилт гарна. Бөөрний
эдийн шинжилгээнд интерстициаль архаг нефрит, хялгасан судасны склероз үүссэн
байна. Эмчилгээ: Өвчин намдаах эмийн хэрэглээг зогсооно; Халдварын үед
антибиотик хэрэглэнэ; Бөглөрөлийн үед гуурс тавина; Бөөрний архаг дутагдлын
эцсийн шатанд диализ эмчилгээ, эсвэл бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийнэ.
Интерстициаль нефрит: нь
бөөрний архаг ба цочмог дутагдлын шалтгаан болдог. Интерстициаль цочмог нефрит
– Нийтлэг шалтгаан: пенициллин; фуросемид; стероид бус үрэвслийн эсрэг эм,
эсвэл халдварууд (staphylococci, streptococci, Brucella, Leptospira), зарим
тохиолдолд тодорхой шалтгаангүй байна. Эмнэл зүйн шинж тэмдэг: халуурах; үеэр
өвдөх; туурах (ялангуяа эмийн шалтгаантай тохиолдолд); бөөрний цочмог ба архаг
дутагдал; эозинофили; эозинофилури; цөөн тохиолдолд нүдний солонгон бүрхүүлийн үрэвсэлтэй
хавсарч болно. Оношлогоо: бөөрний эдийн шинжилгээ: бөөрний завсрын эд болон
сувганцирт мононукляр эсийн нэвчдэс үүссэн байна.
Эмчилгээ
БЦД-ын үед кортикостериод (тодорхойгүй боловч туршин хэрэглэж болно); БАД-ын
үед хэрэглэхгүй.
Тавилан
БЦД-ын үед тавилан сайтай, БАД-ын үед үйл ажиллагаа аажмаар муудна.
Интерстициаль архаг нефрит цочмог хэлбэрээс аажим үүсч болох ба өвчин намдаах
эмийн гаралтай нефропати, хадуур эст цусны өвчнөөс үүдэлтэй байна.
Уратын гаралтай нефропати: Давснаас гаралтай цочмог нефропати нь уусдаггүй
пурины нэгдлүүд сувганцарт үрэвсэл үүсгэх, эсвэл сувганцирт бөглөрөл үүсгэсний
улмаас үүснэ. Энэ нь шээсний хүчлийн хэт их ялгаралтын (миелоид хавдрын
эмчилгээ) улмаас, эсвэл удамшлын эмгэгийн улмаас (Леш – Ниханы хам шинж) үүсч
болно. Бөөрний хэт авиан шинжилгээнд бөөрний эд цайвар, шээсний шинжилгээнд
гэрлийн давхар хугарал үүсгэгч давсны
талстууд үзэгдэнэ.
Эмчилгээ
Шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэнэ. Уратын архаг нефропати нь тулай өвчтэй,
дунд эргэм насны эрчүүдэд элбэг тохиолддог. Гистологийн шинжилгээгээр интерстициаль
фиброз судасны өөрчлөлтүүдтэй хавсран илрэх ба давсны талст цөөн тохиолдолд
илрэнэ. Эмчилгээ: Аллопуринол (бөөрний эдийн гэмтлийн үед тунг багаар
хэрэглэнэ).
Гиперкальцемийн
нефропати: - шалтгаан: хорт хавдар (түгээмэл тохиолдолд);
гипепаратироидизм; олон тооны миелома; саркоидоз; Витамин Д-гийн хордлого.
Эмнэл зүйн шинж тэмдэг: Бөөрний гаралтай чихрийн шижин (полиури, полидипси,
дегидратаци, уреми) гиперкальцемийн шинж тэмдэг (дотор муухайрах, бөөлжих,
өтгөн хатах, унтаа болох, сульдах, kом), панкреатит.
Шинжилгээ: цусны креатинин; Са2+; протеинури; гематури; пиури; гиперкальцеми;
Хэвлийн хөндийн гэрлийн шинжилгээ: бөөрний чулуужилт/ нефрокальциноз. Эмчилгээ:
Судсаар шингэн, (3-6л 0.9% давсны уусмал\24ц), сувганцирын гогцооны шээлгэх
бэлдмэлүүд); судсаар disodium pamidronat болон бусад ижил төрлийн эмүүд (Бүлэг
12) хэрэглэнэ. Стероидыг саркоидоз, Витамин Д-гийн хордлогын үед хэрэглэнэ.
Туяаны нефропати: Туяаны
цочмог нефрит (радиацын эмчилгээ хийлгэснээс хойшхи нэг жилийн хугацаанд
илрэнэ) Шинж тэмдэгүүд: гематури; протеинури; АД.; цус багадалт. Туяаны архаг
нефрит нь радиацын цочмог нефритийн дараа үүсэх ба гипертензи, протеинури, цус
багадалтаар илрэх бөгөөд туяа эмчилгээ хийлгэснээс хойш 2-5 жилийн дараа
бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд шилжинэ.
Эмчилгээ: цусны даралтыг хянах, бөөрний дутагдлын эцсийн шатанд бөөр
шилжүүлэн суулгана. Урьдчилан сэргийлэлт: туяа эмчилгээ хийх явцад бөөрийг
халхлах эсвэл тэр хэсгийг хамруулах эсэх талаар анхаарах Балканы нефропати: –
интерстициаль фиброз үүсч, бөөрний эдийн гэмтэл даамжирна. Дунай мөрний сав
газраар эндемик байдлаар тархсан эмгэг юм. Байгаль орчны ба удамшлын хүчин
зүйлүүд чухал үүрэгтэй гэж үздэг. Эмнэл зүйн шинж тэмдэг: зэс маягийн өнгөтэй
нөсөөт өөрчлөлтүүд гарын алга, хөлийн
улны хэсэгт гарч, 2 микроглобулинури, уротелиаль хавдрын үүсэх нь
нэмэгдэнэ. (цөөн тохиолдоно)
Нефротоксин
Олон бэдлмэлүүд бөөрөнд хортой нөлөө үзүүлж бөөрний цочмог дутагдлыг
үүсгэдэг.
Экзогенный гаралтай
нефротоксинд: дараах бэлдмэлүүд орно.
Үүнд:
• Өвчин намдаах бэлдмэлүүд (парацетамол, стероидын бус үрэвслийн эсрэг
үйлчилгээтэй эмнүүд )
• Нянгийн эсрэг бэлдмэл (гентамицин, тетрациклин, ванкомицин, амфотерицин,
ацикловир)
• Мэдээ алдуулагч бэлдмэл (метоксифлуран, энфлуран)
• Химийн эмчилгээний бэлдмэл (цисплатин)
• АХФ ингибитор, (ангиотензин 2 рецепторын антагонистууд)
• Радиологийн тодотгогч бодисууд (диабет, миеломийн үед)
• Органик уусгагч бодисууд (этилен гликол, карбон тетрахлорид) цөөн
тохиолдолд
• Шавьж, ургамал устгагч, , аманита мөөг, могойн хор- бүгд цөөн тохиолдолд
• Иммунодепрессант (циклоспорин, метатрексат) ховор тохиолдолд
Эндогенный гаралтай
нефротоксинд: дараах бэлдмэлүүд орно. Үүнд:
• Пигмент (гемоглобин, миоглобин)
• Талстууд (урат, фосфат)
• Хавдар (имуноглобулины хөнгөн гинж)
Нянгийн эсрэг
бэлдмэлүүд: Аминогликозид (гентамицин, амикацин, канамицин,
стрептомицин) нь бөөрөнд хортой үйлчилгээ үзүүлдэг нь тодорхой болсон. Эмнэл
зүйн шинж тэмдэг нь хөнгөн хэлбэрийн, шээсний гарцын өөрчлөлтгүй бөөрний
дутагдал үүсэх ба 1-2 долоо хоногийн эмчилгээ шаардана. Нефротоксины нөлөөлөл
нь нас ахисан, бөөрний цус дүүрэлт буурсан, бөөрний урьтал эмгэгтэй, удаан
хугацаанд өндөр тунгаар
эм хэрэглэсэн, бөөр гэмтээх үйлдэл бүхий бусад эмийг хавсран хэрэглэсэн тохиолдолд
нэмэгдэх магадлалтай. Ийм тохиолдол ялангуяа аминогликозид хэрэглэх
шаардлагатай байгаа өвчтөнүүдэд элбэг тохиолддог. Эдгэрэх явц удаан, бүрэн бус
явагдана. Бусад: Амфотерицин В, сульфонамид, тетрациклин, ванкомицин. Ацикловир
нь талсжилт бүхий нефропати үүсгэдэг.
Миоглобин:
Миоглобин нь (булчингийн уураг) булчингийн гэмтэл, няцралын (рабдомиолиз) үед
шээсээр ялгарна.
Шалтгаан: Гэмтэл; ишеми; ком; хөдөлгөөн хязгаарлагдмал байдал; биеийн
хүчний хэт
ачаалал; таталт; булчингийн задрал; бодисын солилцооны өөрчлөлтүүд (K+↓, PO3-
4↓); эмийн хэрэглээ (фибратууд, статинууд), хорт бодисууд (согтууруулах ундаа,
экстази, могойд хатгуулах, карбон моно-оксид) хүчтэй халууралт, мэдрэл
дарангуйлагдах хам шинж, удамшлын гаралтай булчингийн эмгэгүүд.
Эмнэл зүйн шиж тэмдэг: аливаа
шинж тэмдэг илрэхгүй байж болох ба эсвэл өвөрмөц бус шинж (булчингийн өвдөлт,
овойж хавдах, эмзэглэл) илрэнэ. Шинжилгээ: шээс тод улаан хүрэн өнгөтэй,
дипстикээр цустай мэт гарна, харин микроскопоор цусны улаан эс харагдахгүй.
Цусны шинжилгээ: мочевин↑, креатинин↑, K+↑, Ca2+↓, PO3- 4↓; креатинкиназ, лактатдегидрогеназ, шээсний урат ихсэнэ.
Эмчилгээ: Их хэмжээний шингэн (хоногт 12л хүртэл) судсаар сэлбэнэ. Шээсэнд
шүлтлэгжсэн байвал судсаар маннитол, бикарбонат хийнэ. Гемодиализ,
гемофильтраци хийх шаардлага гарна.