Tag Board
200

Эрүүл мэнд

Бужуу үлд

Òîäîðõîéëîëò

Арьсны мөөгөнцөрт өвчнүүдийн трикомикозын бүлэгт багтдаг. Арьс, үс, хумсыг гэмтээж, паразит мөөгөнцөр-микроспороноор үүсгэгддэг арьсны халдварт өвчин юм.

Àíãèëàë

•      Хуйхны өнгөц бужуу үлд

•      Хуйхны идээт – нэвчдэст бужуу үлд

•      Арьсны өнгөц бужуу үлд

•      Арьсны гүнзгий бужуу үлд

•      Хумсны бужуу үлд

•      Бужуу үлдийн үе дэхü харшлын туурал микроспорид

Ýìíýëç¿é:

Хуйхны өнгөц бужуу үлд

•      Хуйхны голдуу захаар зөв дугарèг хэлбэртэй голомт гарч орчиндоо тарж үсэрхийлнэ.

•      Голомтонд гуужилттай. Энэ нь ихэнхдээ хэвэг шиг байна. Гурил цацсан мэт.

•      Голомтонд үс нь тасарч 2-4 мм унги үлдэнэ.

•      Голомтонд тасарсан үсний унги нь хэвгийн гуужилтаар бүрхэгдэж цайвар саарал өнгөтэй байна. Энэ нь гаднаас нь харахад цантсан өвс шиг ажиглагдана. Бөгжний шинж илэрсэн гэж үзнэ.

•      Хуйхны өнгөц бужуу үлдийн үед арьс гэмтэх нь давамгай. Учир нь халдварлалт өндөртэй байдаг.

Хуйхны идээт нэвчдэст бужуу үлд

•      Голомт нь нэвчдэстэй, идээтэй, өвчтэй хөндүүр байна. Голомт 1-2 ба түүнээс олон ч байж болно.

•      Голомтонд тавтай. Түүнийг ховхлоход үс нь уутанцрын хамт сугарч гарч ирнэ. Үсний гэмтэл нь

•      хугарахгүй ба уутанцрын хамт гэмтэн сугарч унана.

•      Идээт нэвчдэст голомтыг 2 талаас нь зөөлөвтөр шахахад үсний уутанцар болгоны амсараас идээ

•      бултайна. Үүнийг " Ñèìïòîì Kerion Celsi”-ийн шинж гэнэ.

•      Өвчтөний толгой өвдөх, халуурах, бие сульдах, хоол унданд дургүй болж нойр муудах зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ.

•      Үүсгэгч нь ихэнхдээ амьтдын гаралтай мөөгөнцрүүд байдаг учраас харшлын тууралт өгч толбо, цэврүү туурч гарах нь илүү (фитиды).

Арьсны өнгөц бужуу үлд

•      Арьсны ил хэсгээр голдуу байрлана

•      Морфологийн элемент нь толбо

•      Арьсан дээр гарсан толбот голомтууд нь амархан тархаж үсэрхийлэх хандлагатай

•      Голомтууд хүрээ үүсгэн томорч тэлэх бөгөөд голоосоо эдгэж эхэлдэг

•      Зарим үед голомтонд 2 буюу 3 түүнээс дээш давхар хүрээ үүсгэнэ. Үүнийг Ñèìïòîì èрис гэж нэрлэнэ.

Үргэлжлэл....