Гадаад шалтгаант харшлын
альвеолит
Мэдрэгшсэн
хүмүүст, аллергенээр амьсгалахад (мөөгөнцрийн спор, эсвэл шувууны уураг) хэт
мэдрэгшлийн урвал сэдрээгддэг. Өвчний хурц үе шатанд цулцангуудад хурц
үрэвслийн эсүүд цуглардаг. Архаг нөлөөлөлтэй үед гранулом үүсч, бөглөрөлт
бронхиолит тохиолддог.
Шалтгаан
·
Шувуу
сонирхогчийн болон тагтаа сонирхогчийн уушиг (шувууны ялгадас дахь уураг)
·
Фермерийн
болон мөөгний ажилчны уушиг (Micropolyspora faeni, Thermoactinomyces
·
vulgaris)
·
Амуу
соёолжийн ажилчдын уушиг (Аspergillus clavatus)
·
Багассос
(Thermoactinomyces sacchari)
Эмнэл зүйн онцлог: нөлөөллөөс 4-6 цагийн дараа:
халуурах; чичрүүдэс хүрэх; миалги; хуурай ханиалгах; амьсгаадах; шажигнуур
(хэржигнүүр биш) сонсогдоно. Архаг: амьсгаадалт нэмэгдэх; турах; хүчлэн
амьсгаадах зовиур хэлнэ. Амьсгалын дутагдал I хэлбэр, уушгин зүрхний шинж
гарна.
Шинжилгээ
Хурц
үед: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (нейтрофилийн тоо олшрох); улаан эсийн тунах
хурд түргэсэх; сийвэнгийн преципитин эерэг (нөлөөллийг зөвхөн заана). Цээжний
рентген шинжилгээ: дунд бүсийн сүүдэржилт/нэвчдэс сүүдэр; уушигны угийн
лимфаденопати (ховор); Уушигны үйл ажиллагааны сорил: эргэх шинж чанартай
рестриктив алдагдал; хурц хөдлөлийн турш хийн тээвэрлэлт буурна.
Архаг
үед: Цусны шинжилгээнд: сийвэнгийн преципитин эерэг. Цээжний рентген шинжилгээ:
дээд фиброз; зөгийн үүрэн уушиг; Уушигны үйл ажиллагааны сорил: дээрхи
өөрчлөлтүүд байнга илрэнэ. Гуурсан хоолой цулцангийн угаадасын шинжилгээнд
лимфоцит, шигүү мөхлөгт эсүүд ихэссэн харагдана.
Эмчилгээ
Хурц
хөдлөл: аллергенээс холдуулж, хүчилтөрөгч (35-60%) өгнө. Дараа нь:
•
Гидрокортизон 200мг венийн судсаар тарих
•
Преднизолон (40 мг/24 цаг уухаар) уулгаж, цаашид тунг багасгана.
Архаг
үед: Аллергены хүчин зүйлээс зайлсхийх, эсвэл нүүрний маск зүүх, эсвэл эерэг
даралттай дуулган малгай өмсөх. Удаан хугацааны стероид нь ихэвчлэн цээжний
рентген шинжилгээ болон физиологийн сайжрал өгдөг. Нөхөн төлбөр өртөг өндөртэй
байдаг (Англи, Үйлдвэрийн гэмтэл Акт).
Криптогены фиброзон
альвеолит
Үрэвслийн
эсийн нэвчдэс, уушигны фиброз үүсгэдэг онцлогтой, шалтгаан тодорхойгүй өвчин
юм.
Зовиур:
хуурай ханиах; хүчилсэн амьсгаадалт; бие тавгүйрхэх; турах; артралги.
Шинжүүд:
хөхрөлт; хуруу, хумсны өөрчлөлт; амьсгал авалтын төгсгөлд шажигнуур сайн
сонсогдоно.
Шинжилгээ
Артерийн
цусны хийн шинжилгээ (РаО2 буурах, РаСО2 ихсэх); С идэвхит уураг илэрнэ;
иммуноглобулин ихсэх; антинукляр антител (30%-д ) эерэг; ревматоид фактор
(10%-д) эерэг.
Цээжний
рентген зураг: уушигны эзэлхүүн буурсан, хоёр талын уушигны доод хэсгээр торон
зангилаат сүүдэртэй; зөгийн үүрэн уушиг (өвчин даамжрах үед).
Спирометрийн
шинжилгээ: рестриктив алдагдал: нэвчүүлэх хүчин зүйл буурна. Гуурсан хоолой
цулцангийн угаадасын шинжилгээнд лимфоцит ихэссэн (сайн хариу урвал/тавилан),
эсвэл нейтрофили, эозинофилийн тоо олширсон. (муу хариу урвал/тавилан). 99Тm-DTPA
(diethylene-triamin-penta-acetic acid) скан: өвчний идэвхижил харагдана. Уушигны
биопси нь оношлогоонд шаардлагатай байж болно.
Эмчилгээ
Олонх
өвчтөн эргэх шинж чанаргүй, эмчилгээний үр дүн муутай архаг хэлбэрээр өвддөг.
Преднизолон 60мг/24цаг уухаар 6 долоо хоног, дараа нь тунг бууруулна. Өөр
эмчилгээний арга: циклофосфамид 100-120мг/24цаг + преднизолон уухаар ээлжилж
хэрэглэнэ. Хариу урвалыг шинж тэмдэг асуух, цээжний рентген болон уушигны үйл
ажиллагааны сорилоор хянана. Өвчтөнд уушиг шилжүүлэн суулгах нь тохиромжтой
байж болох юм.
Тавилан
50%-иас илүү хувь нь 5 жил амьдардаг (1-20 жилээр хэлбэлзэнэ).