Беллын
саа
Нүүрний мэдрэлийн (VII) тодорхой бус шалтгаант (анхдагч) саажил нь нүүрний
нэг талын булчингийн сулрал буюу саажилтаар илрэнэ. Белл саажил гэсэн онош
тавигдахаас өмнө нүүрний саажилтын бусад шалтгаанууд үгүйсгэгдсэн байх естой (Доор
үз). Ихэнх судлаачид Белл саажлыг вирусын (HSV-1) шалтгаант невропати хэмээн
үзэж байна. Жилийн
өвчлөл ойролцоогоор 100.000/20, өвчлөх эрсдэл жирэмсэнд 3 дахин, чихрийн
шижингийн үед 5 дахин нэмэгдэнэ.
Шинж тэмдэг
Нүүрний
сулрал түргэн явагдах бөгөөд чихний ар талын өвдөлтөөр эхлэх буюу энэ нь нүүрний
булчингийн сулралтай зэрэгцэн илэрч болдог. Нүүрний сулралт 1-2 өдрийн турш
гүнзгийрч тогтворжих ба өвдөлт хэдхэн өдрийн дотор арилна. Шинж тэмдгүүд
нүүрний нэг буюу хоёр талыг хамарсан байх бөгөөд бусад өвчнөөс ялган оношлох
шаардлагатай (жнь: саркоидоз;
Лаймын өвчин).
·
Нүүрний нэг тал суларч, амны булан унжина (инээмсгэлэх,
нүүрээ атируулах үед ам эрүүл тал руугаа татагдаж муруйна)
·
Хоолны зүйл хацар, буйлны хооронд хавчуулагдаж, уусан
шингэн, шүлс савирна.
·
Уруул хөдлөхгүйгээс ярихад бэрхшэээлтэй (VII мэдрэлийн
эрүүний салаа).
·
Хэлний урд хэсгийн амт мэдрэлт алдагдана.
·
Чанга, өндөр давтамжтай дуу авианд тэсвэргүй болох (дөрөө
саажиснаас хэт чанга сонсох).
·
Нүд анигдахгүй учир нулимс гоожих юмуу нүд хатах, доод
зовхи гадагш эргэснээс нүдний салстын үрэвсэл үүсэх, эсвэл нүдэнд гадны биет
орж гэмтээх
Чихний араар өвдөлт байсан эсэхийг тодруулах хэрэгтэй. Нүүрний саа үүсэхээс
өмнө 4 хоногоос илүү хугацаагаар өвдөлт үргэлжилбэл өвчний тавилан сайн байгаа
тухай зарим мэдээ бий.
Шалгах арга
Өвчтөнөөр
духаа атируулах, нүдээ чанга аних, хацраа түмбийлгэх, исгэрэх үйлдэл хийлгэнэ.
Өвчний түүх
Гүйцэт бус саажсан, аксоны сөнөрөл үүсээгүй тохиолдолд цөөхөн 7 хоногийн
дотор бүрэн эдгэрдэг. Гүн саажилтай өвчтөнүүд бараг бүрэн эдгэрэх боловч аксон
сөнөрөх өөрчлөлт гарсан өвчтөний 15%-д сайжрал зөвхөн 3 сарын дараа эхлэх ба
энэ нь гүйцэд бус, эсвэл эдгэрэлт огт явагдахгүй буюу мэдрэлийн ширхэгүүдийн
хооронд хэвийн бус дахин холболт үүссэнээс эмгэг хам хөдөлгөөнөөр (синкинез)
хүндрэнэ, жнь нүд анивчихад амны булан дээш татагдах хөдөлгөөн нэгэн зэрэг
илрэнэ. Парасимпатик ширхэгүүдийн буруу холболтоос "матарын нулимс” гэж
нэрлэгдэх хоол идэх үед нэг талын нүднээс нулимс гоожих үзэгдэл гарна. IX
мэдрэлийн хэнгэргийн салааг тайрснаар энэ нь засарна (шаардагдах нь ховор).
Электронейрографийн шинжилгээ
1-3 дахь долоо хоногт аксоны сөнөрлийг тодорхойлсноор сэргэлтийн удаашралыг
урьдчилан хэлж болох боловч энэ нь өвчний эмчилгээнд нөлөөлөхгүй. Сийвэнгийн
шинжилгээгээр херпес зостер вирусын антибиеийн титр 4 дахин ихэссэнийг илрүүлж
болно. МRI± бүсэлхийн хатгалт бусад өвчнийг оношлоход чухал бөгөөд зөвхөн хэвийн
бус илрэлтэй нөхцөлд хэрэглэнэ.
Эмчилгээ
Саажил үүссэнээс хойш 6 хоног өнгөрсөн бол преднизолоныг (50мг/24ц дотуур 5
хоног ± 10мг/өдөр 5 хоног) мэдрэлийн хаванг бууруулан, сулралтыг саажил
болохоос сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Преднизолон эмчилгээний үр дүн бүх
нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй байна. Белл саажилтын ихэнх тохиолдол херпес
вирусын шалтгаантай хэмээн үзэж байгаа бөгөөд зарим судалгаачид вирусын эсрэг
эмийг (ацикловир, валоцикловир) преднизолонтой хавсарч хэрэглэхийг зөвлөж
байна. Судалгаанаас үзэхэд 12 сараас цааш хугацааны ажиглалт баримтууд хэрэгтэй
болох нь харагдаж байна.
·
Нарны шил зүүх, хэрвээ нүд хатаж байгаа бол хиймэл нулимс
(гипромеллоз) дусааж, нүдийг хамгаалах.
·
Гараараа дээд зовхийг доош нь буулгаж, нүдээ аних
дасгалыг тогтмол хийх.
·
Шөнө унтахдаа нүдийг аниастай байлгахын тулд наалтуур
хэрэглэх.
·
Зовхи эргэх хүндрэл гарсан тохиолдолд зовхины хажуу
булангийн хэсгийг холбож оёх нь тустай (зовхи-зовхины хэсэгчилсэн оёдол).
·
Сэргэлт удаан хугацаагаар үргэлжилбэл (12 сараас илүү
хугацаагаар) гоо сайхны мэс заслын аргаар зовхийг засах, унжсан нүүрийг тэгшлэх
ажилбарыг хийх бөгөөд гарын ур сайн бол үр дүн хангалттай болно.
VII мэдрэлийн саажлыг үүсгэх бусад шалтгаанууд
Халдвар
·
Рамсей Хант хамшинж
(cephalic herpes zoster, OHCS, х756) нүүрний мэдрэлийн саажил, цэврүүт тууралт
чихэн дээр буюу аман дотор гарах шинжтэй хавсарна. (Фамцикловир 500мг/8ц уулгах
+ преднизолон өгч болно).
·
Лаймын өвчин
·
ХДХВ
·
Менингит
·
Полиомиелит
·
Сүрьеэ
·
Архаг менингит
(мөөгөнцөрийн)
Тархины баганын гэмтэл
·
Тархины баганын хавдар
·
Тархины харвалт
·
Тархмал хатуурал
Гүүр-бага тархины булангийн гэмтэл
·
Сонсголын неврином;
менингиом
·
Системийн өвчин
·
Чихрийн шижин
·
Саркоидоз (нүүрний
саажилт саркоидозын үед төв мэдрэлийн системийн
·
талаас гарах зонхилох
шинж)
·
Гийен-Барре хамшинж