Tag Board
200

Эрүүл мэнд

Вегетатив невропати

Вегетатив невропати

Вегетатив невропати дангаар буюу хөдөлгөөн, мэдрэхүйн мэдрэлүүдийн хавсарсан саажлын (полиневропати) бүрэлдэхүүнд оролцон илэрч болно.

Шалтгаан

Чихрийн шижин, амилоидоз, Гийен-Барре хамшинж. Шинж тэмдэг: Байрлалын хамаарлаар АД унах (зогсох, идэх, дасгал хийх, халуун усанд орох үед муужирч унах), бэлгийн ажиллагаа сулрах, хөлс, суулгах (ихэвчлэн шөнийн цагаар), өтгөн хатах, шээс хаагдах, Горнер хамшинж (Бүлэг 18) тус тус илрэнэ.

Вегетатив үйлийг хянах сорилууд

АД байрлалаас хамааран, 30/15мм муб буюу түүнээс илүү хэмжээгээр унавал хэвийн бус гэж үзнэ. Амьсгалтай хамт судасны цохилт минутад 10, түүнээс цөөрөх хувилбарыг

хэвийн бус гэнэ (тайван үеийн ЭКГ хийх). Давсагны даралт хэмжих

Хүүхэн хараа

0.1% эпинефрин нүдэнд дусаана (зангилааны дараах симпатик мэдрэлжилтэнд хориг  үсссэн бол хүүхэн хараа өргөснө, эс өргөсвөл хэвийн гэж үзнэ); 2.5% кокайн (хэвийн бол хүүхэн хараа өргөснө, симпатикийн хориг үүссэн бол өргөсөхгүй); 2.5% метахолин (парсимпатикийн гэмтэл байвал хүүхэн хараа нарийсна). Эдгээр сорилыг хэрэглэх нь ховор.

Анхдагч вегетатив дутал

Дангаараа тохиолдох буюу олон системийн хатангирал, эсвэл ховор тохиолдолд аркинсон өвчний үед илэрдэг. Дундаж/ хижээл насны эрэгтэйчүүд зонхилон өртөгдөнө. Дээр дурдсан шинж тэмдгүүд үл мэдэгдэм эхэлж, хэдэн жилийн туршид даамжрах онцлогтой. Олон системийн хатангирлын үед вегетатив дутлаас түрүүлэн, экстрапирамид шинжүүд илэрч болох боловч, энэ байдлыг сонгомол Паркинсон өвчин хэмээн үзэж, L-допа эмчилгээ хийх явцад байрлалын хамааралт АД уналтаар гэнэт хүндэрдэг. Олон системийн хатангирал гэсэн онош тавигдсанаас хойш өвчтөн 10-аас илүү жил амьдрах нь ховор байдаг.

Эмчилгээ

Шалтгааныг эмчилнэ; даралттай оймс өмсгөнө; аажим босохыг зөвлөнө. Өндөр дэртэй хэвтэнэ, шөнийн цагт рениний суллагдалт ихэсч, шингэн алдалт багасан, АД ихсэнэ. Хоол идсэний дараа толгой эргэвэл бага багаар ойр зайтай идэхийг зөвлөн, нүүрс-ус, архи хэрэглэхийг багасгана. Хүнд өвчний үед шингэн барих эмийг (флудрокортизоныг 0.1мг/24ц уухаар, шаардлагатай бол тунг ихэсгэх) хэрэглэнэ.