Сирингомиели
Сирингомиели хэмээх
нэр нь Syrinx ("гуурс”, "хоолой”) гэсэн Грек үгнээс гаралтай бөгөөд нугасны хүзүүний
хэсгийн төв сувгийн дотор буюу түүний ойр
нарийхан завсар-төст хөндий үүсч, улам даамжирдаг эмгэгийг тэмдэглэх зорилгоор анх авч хэрэглэсэн түүхэн
сурвалжтай.
Шалтгаан
Зонхилон тархины
суурин хэсгийн гажигтай (жнь: АрнольдКиарын гажгийн үед бага тархи дагзны их нүх рүү түрэгдэж
хавчигдана) холбоотой үүсдэг.
Харин тархины суурийн чихэгдэл, аман хүзүү-тэнхлэгийн мултрал, голомтолсон арахноидит, хутуувчийн
уйланхай ховор тохиолдох хүчин зүйлд тооцогдоно.
Эмгэг жамын асуудал маргаантай байгаа боловч, нугасны хүзүүний хэсгийн хүрээнд болон нурууны суваг,
гавлын хөндийн хоорондох ТНШ-ний урсгалын
хөдлөлзүйд өөрчлөлт гарах нь эмгэг жамын гол шинж юм. Хөндий мөн осол гэмтлийн дараагаар юмуу нугасны
хавдрын хавьд үүсч болно.
Хөндий тэлэгдэхийн
хэрээр тэр хэсгийн бор ба цагаан бодис гэмтэж, урдаасаа зөрлөг хийж буй нугас-төвгөрийн ширхэгүүд,
өмнөд эврийн эсүүд, хажуу
талаасаа гадар-нугасны уруудах ширхэгүүд дарагдана. Тархины баганан хэсэгт хөндий үүсэхийг сирингобульби
гэдэг. Ханиах, найтаахтай холбоотойгоор венийн
судасны даралт ихэссэнээр хөндий улам томорч, шинж тэмдгүүд гэнэт, эсвэл алгуур гүнзгийрнэ.
Үндсэн шинжүүд
Сарвуу, шууны хүч
суларч хатангиртан, өвдөлт, температурын
мэдрэхүй дээд мөч, хүзүү, хэнгэрцгийн хүрээнд хүрэм хэлбэртэйгээр алдагдах (мэдрэхүйн дагнасан
өөрчлөлт) бөгөөд энэ нь нугасны урд хэсэгт зөрлөг
хийдэг өвдөлт, температурын мэдрэхүйн ширхэгүүд болон нугасны өмнөд эврийн хөдөлгөөний эсүүдийн гэмтэлтэй
холбоотой. Мэдрэхүй алдагдсанаас мэдэхгүйгээр
түлэгдэлд өртөхийн зэрэгцээ үе мөчний хэлбэр гажина (үений
Шарко гажиг).
Бусад шинжүүд
Горнерийн хамшинж
илрэх (хүзүүний симпатикийн ширхэгүүд),
дээд хөдөлгөгч нейроны шинж хөлд үүсэх ± гар, хөл их биеийн хэм тэгш байдал алдагдах, нэг талын гарын
сарвуу, хөлийн тавхай томрох (бодисын солилцоог
хангах нугасны өмнөд эврийн зохицуулга алдагдана) зэрэг шинжүүд ажиглагдана. Нүдний хөдөлгөөний
өөрчлөлт (доош чиглэсэн нистагм үүсэх, хараа хоёрчлогдох, харагдаж буй зүйл жирэлзэх) илрэх ба энэ нь
тархины арын суурин хэсгийн
(дагзны нүхний нөлөө) дарагдалтай холбоотой.
Үений Шарко гажиг
мэдрэхүй алдагдсаны сууринд хөдөлгөөн
хэтэрхий их далайцтай болсноос гар, хөлийн
үе гэмтэлд амархан өртөж, хэлбэр дүрс нь эвдэрч хавагнан, хөдөлгөөн сул санжигануур болдог. Шалтгаан:
чихрийн шижин (тавхай, шагааны үе), нугасны табес (өвдөгний үе), доод хоссаа (гуя), сирингомиели
(дал, мөр), уяман, нурууны остеолизис,
нугасны хатангирал (жнь: системийн хатуурал).
Шинжилгээ
Өвчний түүх: Өвчний
шинж тэмдэг хөнгөн, тогтвортой байвал хэдэн ч жилээр өөрчлөгдөхгүйгээр үргэлжилж болох бөгөөд гэхдээ
цаашдын явцдаа хурдан даамжрах
магадлалтай.
Эмчилгээ
Арнольд-Киарын гажиг
байгаа тохиолдолд дагзны нүхэнд хавчигдаж
буй тархины бүтцийг чөлөөлөх мэс засал хийнэ. Энэ нь ТНШ-ний урсгалын чөлөөт байдлыг хангаж,
үүссэн хөндий цаашид улам тэлэгдэх нөхцлийг хязгаарлахын хамт өвдөлтийг хөнгөвчлөн, шинж тэмдгүүдийн
даамжирлаас сэргийлнэ.