Tag Board
200

Эрүүл мэнд

Нүүр




Мэдээ

Энэхүү вэб сайт нь Анагаах ухааныг сурталчилахад оршиж байгаа
тул энэ сайтнаас өөртөө дур мэдэн эмчилгээ хийхийг хориглоно.

 

Таргалалт

Сайтнаас хайх

ДОХ хэмээх өвчин дэлхий нийтийг айлгасаар цөөнгүй жилийг үджээ. Манай улсад л гэхэд аль хэдийн 74 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэдний 12 нь амиа алдаж, цөөнгүй эмэгтэй хүүхэд төрүүлэн амьдарч байна. Гэхдээ тэд бүгд эмнэлгийн хяналтад байж, байнгын эм тариа хэрэглэдэг.  "Хүний Дархлал Хомсдолын вирус” буюу ДОХ-ын шинээр 13 тохиолдол 2010 оны эхний хагас жилд бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт ХДХВ/ДОХ-ын тохиолдол 75 болсон мэдээ байна. Улаанбаатар хотод 2010 оны зургадугаар сард ХДХВ/ДОХ-ын 4 тохиолдол бүртгэгджээ.

АНУ-ын Калифорни мужийн хэсэг судлаачид ДОХ-оор халдварлагдсан 200 хүнээс нэгнийх нь организмд HLAB57 гэж нэрлэгдсэн ген байгааг судалгааны дүнд илрүүлжээ. Тийм хүмүүст өвчин нь хэдэн арван жилийн турш ямар нэг эм бэлдмэл хэрэглээгүй байхад ч хүндэрч, даамжраагүй байна. Энэ ген нь ДОХ-ын вирусээр халдварлагдаж өвчилсөн эд эсүүдийг илрүүлж устгах чадвартай эсрэг биеийг их хэмжээгээр нийлэгшүүлдэг байна. Т-лимфоцит нь гадны вирусийн уургийн тодорхой хэсгийг ялгаж таниад, эдгээр уураг нийлэгжүүлэгч бүх эсүүдийг устгадаг ажээ.

Мөн АНУ-ын эрдэмтэд хулгана дээр туршилт хийж, ДОХ-ын эсрэг генийн аргаар тэмцэж болох шинэ нээлтийг хийгээд байгаа аж. Эрдэмтэд хүний үндсэн эсийг өөрчилж, хулганад оруулж, түүнийгээ дархлааны системийн эс дотор оруулж хувилан олшруулах замаар ДОХ-ын эсрэг тэмцэж болох шинэ арга зам нээсэн гэнэ. Тэд энэ сарын 2-ны өдөр шинэ нээлтээ дэлхий нийтэд танилцуулжээ.

Гэхдээ дээрх туршилтыг хүн дээр хийх болоогүй байгаа бөгөөд энэ арга зам хүний хувьд амжилттай хэрэгжих эсэхийг таамаглах аргагүй аж. Гэхдээ "Найдлага өндөр байгаа. Энэ бол бүтэж болох хамгийн найдвар өндөртэй арга зам" хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн молекулын микробиологийн туслах профессор Паула Каннон хэлсэн байна.

Мөн Нью-Йорк хотод байрладаг "Foundation for AIDS Research" төвийн дэд захирал Ровена Жонстон "Энэ судалгаа бодит боломжийг бий болгож байна. Өмнө нь ДОХ тусахгүйн тулд хүний генэд маш их    хэмжээний өөрчлөлт хийх ёстой гэж үздэг байсан бол энэ судалгаанаас үзэхэд маш бага өөрчлөлт хийхэд хангалттай их үр дүнд хүрч болох арга зам харагдаж байна. Гэхдээ энэ судалгааг хүн дээр явуулаагүй тул одоогоор хүний хувьд ямар үр дүн гарахыг хэлэхэд эрт байна" гэсэн байна.

Дээрх эрдэмтэд энэхүү генийн эмчилгээг нэг хүнд хийхэд ойролцоогоор 100 мянган ам.доллар зарцуулж болзошгүйг хэлжээ. Өртөг өндөртэй сонсогдож байгаа хэдий ч үнэхээр хүн дээр туршаад үр дүнгээ өгвөл тухайн халдвар тээгч амьдралынхаа туршид үнэтэй эм уухаа болих юм. Гэхдээ дээрх судалгааг хүн дээр туршиж эхэлтэл дөрвөн жил болж магадгүй байгаа юм байна.

Саяхан 7 сарын 23-ны өдөр Австри улсын Вен хотноо "No New AIDS Infections by 2015” Олон улсын конференци болох юм байна.

Views: 3573 | Added by: sumiya | Date: 2010-07-24 | Comments (0)

Үнэ төлбөргүй лекц  

http://eruul-mend.dayar.mn/uploads/news/c195844bdf67b01c86b7ec5ebc882035.pngДэлхийл алдартай, АНУ-ын нэрт сэтгэл зүйч Доктор Ж.Жамполски, Доктор Диана Сиринсон нар Монголын ард түмэнд зориулж ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ лекц, сургалт явуулах гэж байна.

 Айдас, зовнил, стрессгүй амьдрахуй
* Та стресс, санаа зовнилоо багасгаж, айдас түгшүүрээс ангижрахыг хүсч байна уу?

* Та бусадтай харилцаагаа анагааж сурмаар байна уу?
* Та ичгүүр гэмшилээс хэрхэн ангижрахыг сурмаар байна уу?
* Мөн өнгөрснөөрөө биш одоо цагтаа амьдарч сурснаар илүү аз жаргал, хайрыг мэдрэхийг хүсч байна уу?

 Тийм бол бидний лекц болон сургалтууд ТАНД зориулагдсан байна. Энэхүү лекц болон түүний дараахь 2 өдрийн сургалтыг дэлхийд нэрд гарсан Америкийн сэтгэл зүйчид Доктор Жералд Жамполски болон Доктор Диана Сиринсион, мөн Каролин Смит нар Монголын ард түмэнд зориулж үнэ төлбөргүй хүргэх болно.

Доктор Жамполски, Сиринсион нар "Анагаах хандлага”-ыг үндэслэгчид ба энэ нь эргэн тойронд юу ч болж байсан дотоод амар амгаланг хэрхэн хадгалахыг сургадаг америк загварын амьдрах ухаан юм.

Доктор Ж. Жамполски олон улсад нэрд гарсан сэтгэл зүйч. 1975 онд Калифорнд өөрийн "Анагаах хандлага”-ын төвийг байгуулснаар өөртөө туслах анхны загварыг бий болгосон нь өнөөдөр дэлхий даяар өргөн хэрэглэгдэж байна.

Доктор Диана Сиринсион олон улсад нэрд гарсан лектор ба зохиолч. Мөн бизнесийн 40 жилийн туршлагатай антрепренер ба 6 компани эзэмшиж ажиллуулдаг.

Др. Жамполски, Др. Сиринсион нар эхнэр нөхөр ба хамтдаа 56 оронд ажиллаж, 30 жилийн туршид сэтгэл зүй, сэтгэлийн болон биеийн эрүүл мэнд, өөрчлөлтийн хүч, анагаах хандлага, амьдралын хүнд асуудлууд, хүмүүсийн харилцаа, боловсрол, бизнес зэрэг хүмүүсийн хувийн болон мэргэжлийн амьдралд нөлөөлдөг сэдвүүдээр лекц уншиж, ном бичиж, зөвлөгөө өгсөөр байна.

Сургалт, арга хэмжээний хөтөлбөр

Хаана болох: ЧИНГИС зочид буудал, 5 давхрын хурлын танхим
Оролцогчдын тоо: 300 хүн

8 сарын 6 ( Баасан гараг 18.30 - 21.00 )

Олон нийтэд зориулсан лекц, оролцохыг хүссэн хэн ч бүртгэлийн анкет бөглөөд оролцож болно.

Сэдэв: АЙДАС, ЗОВНИЛ, СТРЕССГҮЙ АМЬДРАХУЙ

8 сарын 7 ( Бямба гараг 09.30 - 16.00 )

Анагаах хандлагын зарчмуудын тухай болон тэдгээрийг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэглэх тухай. Практик талын гүнзгийрүүлсэн сургалт

Сэдэв: АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ, САЙХАН АМЬДРАХ "АНАГААХ ХАНДЛАГА"-ыг танилцуулах нь

8 сарын 8 ( Ням гараг 9.30 - 16.00 )

Анагаах хандлагын дэмжих группуудыг зохион байгуулах сургагч багш нар бэлтгэх сургалт явагдана.

Энд дарж сургалтанд бүртгүүлнэ үү

 

Category: Хурал, Зөвлөгөөн | Views: 2146 | Added by: sumiya | Date: 2010-07-22 | Comments (1)

Хийжүүлсэн ундаа ба эрүүл мэнд

 хийжүүлсэн ундаа, кока колаЭнэ ундааг та нар надаар хэлүүлэхгүй сайн мэдэх байх. Гэхдээ хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг төдий л сайн мэдэхгүй байх. Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлэхийг зорилоо.

Орчин үед тэр дундаа хот суурин хөгжсөн газруудад хийжүүлсэн ундаа, тэр дундаа "Coca-cola” ундаа нь амьдралын салшгүй хэсгийн нэг гэхэд буруутахгүй бизээ. Эмч бүхэн хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг бишгүй л хэлсэн байх. Энэ талаар эрүүл мэндийн салбарын судлаачид анхааруулсаар ирсэн. "Coca-cola” гэгч хийжүүлсэн, амтат ундааг ууж үзээгүй хүн гэж Монголд бүү хэл дэлхий дээр байхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй байх.

Гэтэл олон зуун сая хүмүүсийн уух дуртай "Coca-cola” нь та бидний амаа олохгүй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргүй, заримдаа бүр илүү ч хортой байдаг ажээ. Юуны өмнө танд "Соса-соla”-ны найрлагын талаар сонирхуулъя.
Дэлгэрэнгүй...

Category: Зөвлөгөө | Views: 1956 | Added by: sumiya | Date: 2010-07-25 | Comments (0)

Үнсэлтийн нууц

 

KissДолдугаар сарын 6-нд хамгийн ер бусын баяруудын нэг болох Дэлхийн үнсэлтийн өдрийг тэмдэглэжээ. Энэ баяр Их Британиас гаралтай бөгөөд сүүлд НҮБ баталсан байна. Дэлхийн үнсэлтийн өдрөөр манай гарагийн олон улсад үнсэлтийн янз бүрийн уралдаан зохиож, хэдэн мянган хүн үнсэлцэхээр хотынхоо гол гудамжуудад гарцгаадаг ажээ.

Үнсэлцсэн бол гэрлэ

Үнсэлтийн тухай бүр балар эртнээс мэддэг болжээ. Тухайлбал, христүүд эхлээд уулзахдаа бие биеэ үнсэж мэндчилдэг байсан байна. Харин Эртний Вавилонд хүмүүсийн нүдэн дээр үнсэлцсэн эмэгтэйчүүдийн чихийг огтолдог байсан бол эрчүүдийг дээд уруулгүй болгодог байжээ. 18 дугаар зууны үед тахал, галзуу, тэмбүү өвчин ид тархаж байсан үед эмч нар өвчтөнүүддээ хандаж, "цоо эрүүл гэдгийг нь мэддэггүй хүнээ хэзээ ч бүү үнс” гэж сэрэмжлүүлдэг байсан гэнэ.

Дундад зууны үеийн Италид хүмүүсийн нүдэн дээр бүсгүйг үнссэн эр заавал түүнтэй гэрлэх ёстой байсан нь сонирхолтой. Неаполд гудамжинд үнсэлцвэл ердөө л шоронгийн хаалга татдаг байжээ.

Эрт дээр үед үнсэлтийн үүслийн тухайд олон таамаг дэвшүүлдэг байв. Жишээлбэл, эртний хүмүүс бөмбөлөгтэй адилхан байсан бөгөөд 4 хөлтэй, 2 гартай, 2 толгойтой байсан гэж Платон үздэг байж. Тийм амьтан эрэгтэй, эмэгтэй хүний хослол байжээ. Гэвч хожим Зевс тэнгэр хүнийг бардам зантай ихэмсэг байна гэж уурлан бөмбөлгийг хоёр хуваасан байна. Платоны үзснээр, зөвхөн үнсэлцэх үеэр хоёр тал дахин нийлснээр "хоёр сэтгэлийн хоорондын солилцоо болдог байна”.

Үнсэлтийн цаана юу нуугдаж байгааг шинжлэх ухаанчаар тайлбарлах гэж үзье...

Мэдээжээр өнөөдөр хүмүүс үнсэлтийн гарал үүслийн талаар огт өөр санал бодолтой байна. Түүгээр ч барахгүй филематолиги гэдэг тусгай шинжлэх ухаан бий. Энэ шинжлэх ухаан хүний үнсэлтийн физиологийн, сэтгэлзүйн болон бусад онцлогийг судалдаг байна. Эрдэмтэд филематолигийн хүрээнд удаа дараа судалгаа хийжээ. Тухайлбал, дурласан хоёрын үнсэлт хосуудыг сэтгэлийн хөдөлгөөнд оруулаад зогсохгүй олон дааврын үйл ажиллагааг идэвхжүүлдгийг тогтоосон байна.

baby kissҮнсэлцэх үеэр зовиур намжиж, сэтгэлийн хөдөлгөөний байдалд нөлөөлдөг даавар болох эндорфин хүний бие махбодод ялгардаг ажээ. Нэг удаагийн үнсэлтээр мансууруулах үйлчилгээгээрээ морфигоос хэд дахин давуу эндорфин ялгардаг гэж эрдэмтэд нотолсон байна. Эндорфин гэдэг бодис нь өвдөлт дарангуйлах рецептортой холбогдож өвдөлийг дарангуйлж таатай мэдрэмж үүсгэдэг тул ер нь өвдөж шаналж байгаа хүн дасал шунал үүсгэгч морфины тариаг тариулж байсанаар үнсэлцвэл хэд дахин давуутай юм байна. Харин өвчин зовлонд баригдаж байгаа хэн нэгэн санаа сэтгэл нь дарангуйлагдсан байдаг тул үнсэлцэх нь юу л бол........

Үүнээс гадна үнсэлт нь стрессээс сэрэмжилж, зовиурыг багасган турахад тус дэм болдог байна. Хоёр минут үнсэлцэхэд хоёр хүртэлх илчлэгээ алддаг бөгөөд хэрэв маш шуналтай үнсэлцвэл энэ тоо 30 хүртэл нэмэгдэж болохыг судлаачид тооцоолжээ. Түүнээс гадна үнсэлт нь үрчлээ арилахад тус болдог байна, учир нь нүүрний 30 орчим булчинг хөдөлгөөнд оруулдаг ажээ. Мөн амны хөндийн хүчиллэг чанарыг хэвийн болгож, тэгснээрээ шүдний өвчний даамжирлаас сэргийлдэг. Үнсэлт нь зүрхний шигдээс тусах эрсдлийг багасгаж, уушгины өвчнөөс муугүй сэргийлж чаддаг байна. Тэр ч байтугай харшлаас сэргийлдэг аж.

Өглөө гурван удаа 20 секундээр үнсэлцвэл өдөртөө санаа сэтгэлийн байдал уянгалаг сайхан байдаг гэж Берлиний их сургуулийн сэтгэлзүйчид тогтоожээ. Үнсэлтийн үргэлжлэх хамгийн зохистой хугацаа нь 3 минут болохыг янз бүрийн насны 100 хосод хийсэн ажиглалт харуулсан байна. Бие биенийхээ нүд рүү ширтэн үнсэлцэх нь зохистой гэнэ.

Үнсэлтээр тогтоосон дээд амжилт

2004 онд Гэгээн Валентиний өдрөөр Италийн Андреа Сарти, Анна Чен нар үнсэлтийн үргэлжлэх хугацаагаар дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэд 31 цаг 18 минут 33 секунд үнсэлцсэн байна. Энэ хос 30 цаг 59 минут 27 секунд үнсэлцсэн Америкийн Луиза Альмодовар, Рич Ланглин нарын дээд амжилтыг эвджээ.
Усанд дорх хамгийн удаан үнсэлт 1980 оны дөрөвдүгээр сарын 2-нд Токиод бүртгэгдсэн байна. Энэ үнсэлт 2 минут 18 секунд үргэлжилжээ. 1990 онд Америкийн Альфред Вольфанг нэгж хугацаанд үнссэн эмэгтэйчүүдийн тоогоор дээд амжилт тогтоосон байна. Тэр найман цагийн дотор 8001 эмэгтэйг үнсчээ. Энэ залуу 2005 онд 58 цаг 42 минутын турш машин үнссэн байна. Үүнийхээ төлөө тэр "автомашинд дурлагчийн гол шагналыг” хүртчээ.
1886 онд үнсэлтийг анх удаа кино хальсанд буулгаж авсан байна. Томас Эдисоны бүтээсэн 30 секундын киног "Үнсэлт” гэж нэрлэжээ. Хамгийн олон буюу 127 үнсэлт "Дон Жуан” кинонд гардаг. Дэлгэцэн дээр гарсан хамгийн удаан үнсэлт 185 секунд үргэлжилжээ. "Одоо чи цэрэгт явлаа” кинонд Жейн Вайнмен Рижис Тумийг төдий хугацаагаар үнссэн байна.
Франц үнсэлтээс япон үнсэлт хүртэл

Дэлхий дээр сонгодог "франц үнсэлтээс” гадна хэд хэдэн төрлийн үнсэлт байдаг байна. Жишээлбэл, эксимоссууд ерөөс уруулаараа үнсэлцдэггүй бөгөөд үүний оронд тэд хамраараа үрэлцдэг гэнэ. Япон, Тайвань, Хятад, Солонгост олны нүдэн дээр үнсэлцэх ёсгүй ажээ. Япончууд секунд ч хүрэхгүй хугацаанд уруул шүргэлцэх төдийхөн үнсэлцдэг байна.
Америкийн Индиана муж улсаас "эрэгтэй хүн” хүний эрхтэнд сахлаараа шүргэн үнсэхийг хориглодог хууль одоо хүртэл үйлчилдэг. Коннектикут муж улсад эмэгтэй хүнийг ням гарагт үнсэхийг хориглодог гэнэ. Айова муж улсад танихгүй хүнийг үнсвэл цагдаагийн газарт хүргэгддэг байна.

Бүх амьтдын дотроос шампанзе сармагчин хүнтэй хамгийн адилхан үнсэлцдэг гэнэ. Ноход, адуу уруулаараа үнсэлцдэг. Африкийн зарим ардууд сүсэг бишрэлийн улмаас үнсэлцдэггүй байна. Үнсэлцвэл өөр хүний сүнсийг өөртөө шингээнэ гэдэгт тэд итгэдэг ажээ.

Category: Мэдэхэд илүүдэхгүй... | Views: 1703 | Added by: sumiya | Date: 2010-07-14 | Comments (3)

Биохимийн өнгөт атлас /Color Atlas of Biochemistry/

БиохимиЗохиогч: Koolman / Röhm
2005
он
2
дахь хэвлэл

480 хуудастай, 215 өнгөт зурагтай
ISBN (Americas): 9781588902474
ISBN (EUR, Asia, Africa, AUS): 9783131003720

Цааш нь унших
Views: 1404 | Added by: sumiya | Date: 2010-07-14 | Comments (0)

Шүд цоорлын өвчин ба түүний хүндрэл

Шүд цоорох өвчин нь монгол улсад 95 % ын тархалттай байна. Шүд шүдэлсний дараа ямар нэгэн хүчин зүйлийн улмаас  шүдний хатуу эдийн бүрэн бүтэн байдал алдагдахыг шүд цоорох өвчин гэнэ. Шүд цоорлын өвчин нь маш олон шалтгаантай өвчин бөгөөд дотор нь гадаад, дотоод хүчин зүйл гэж ангилна. Гадаад хүчин зүйл нь шүдэнд шууд нөлөөлж байхад дотоод хүчин зүйл нь тухайн хүний бие махбоодийн өөрчлөлт , бодисын солилцооны хямрал зэргээс шүдэнд шууд биш дотроос нь нөлөөлдөг.
Шүд цоорлын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
Ерөнхий хүчин зүйл
  • Хоол болон ундны усны чанар
  • Бие махбодын эрхтэн системийн байдал
  • Дархлаа тогтолцоо
  • Хэсгийн хүчин зүйл
  • Шүдний өнгөр амны шингэний найрлага ба шинж чанарын өөрчлөлт
  • Нүүрс усыг ихээр агуулсан хоолны үлдэгдэл
  • Шүдний эдийн өөрийнх нь тэсвэрт чанар
  • Шүдний эдийн бүтцийн бүрэн байдал
  • Шүдний хатуу эдийн химийн найрлагаУдам зүйн байдал тус тус ордог.
Views: 1921 | Added by: Mondy_best | Date: 2010-07-14 | Comments (0)

Амны хөндий
Амны хөндийн микрофлор буюу бичил биетнүүдийн бүтэц үүрэг
Амны хөндийАмны микрофлорын нь шүлсний хэмжээ, хоол хүнсний онцлог, шүд угаалт, буйл салстын байдал, биеийн бусад онцлог ба ерөнхий өвчнүүдээс хамаарна. Амны хөндийн эдгээр микрофлорын тэнцвэр хэвийн байх нь амны хөндийн төдийгүй бусад эрхтэний өвчнөөс сэргийлэх нэг үндсэн нөхцөл болдог. Аманд 85-90% нь коккын төрөл , 54 төрлийн спирохет, вибрион, мөөгөнцөр, риккетси, вирус, бүдүүлэг биетэн байна. Амны хөндий дахь тохиромжтой орчин нь тухайн хүний наснаас хамаараад микрофлорууд янз бүр байна. Тагнай ,хацар, буйлан дээр стрептококк, вибрион, фузоспирохетийн комплекс байхад, шүд ургасны дараа агааргүйтэн бактер , вибрион, лакто-бацилл, мөөгөнцөрүүд бий болно.
Амны хөндийн микроб нь шүдний өнгөр ,шүдний ховил, хонхор, тагнайн хуниас, шүдний завсар, өөрөөр хэлбэл хоолны үлдэгдэл хуримтлагдаж болох бүх газарт л хуримтлагдан үрждэг байна. Шүдэн дээрх өнгөрийн 70% -ийг микроб эзлэх ба 1мг шүдний өнгөрт 250 сая , 1мл шүлсэнд 5×106-5×109 микроб агуулагдана.
Цааш унших
Views: 2046 | Added by: Mondy_best | Date: 2010-07-14 | Comments (0)

ДОХ-ын эсрэг нээлтээ хүн дээр турших цаг нэгэнт болжээ.

ДОХ-ын зурагМонголд ДОХ-той 12 хүн нас баржээ.

ДОХ хэмээх өвчин дэлхий нийтийг айлгасаар цөөнгүй жилийг үджээ. Манай улсад л гэхэд аль хэдийн 74 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тэдний 12 нь амиа алдаж, цөөнгүй эмэгтэй хүүхэд төрүүлэн амьдарч байна. Гэхдээ тэд бүгд эмнэлгийн хяналтад байж, байнгын эм тариа хэрэглэдэг.

Харин тэдний зовлон бага ч гэсэн нимгэрэх цаг ойртож байгаа бололтой. АНУ-ын эрдэмтэд хулгана дээр туршилт хийж, ДОХ-ын эсрэг генийн аргаар тэмцэж болох шинэ нээлтийг хийгээд байгаа аж.

Эрдэмтэд хүний үндсэн эсийг өөрчилж, хулганад оруулж, түүнийгээ дархлааны системийн эс дотор оруулж хувилан олшруулах замаар ДОХ-ын эсрэг тэмцэж болох шинэ арга зам нээсэн гэнэ. Тэд энэ сарын 2-ны өдөр шинэ нээлтээ дэлхий нийтэд танилцуулжээ.

Гэхдээ дээрх туршилтыг хүн дээр хийх болоогүй байгаа бөгөөд энэ арга зам хүний хувьд амжилттай хэрэгжих эсэхийг таамаглах аргагүй аж. Гэхдээ "Найдлага өндөр байгаа. Энэ бол бүтэж болох хамгийн найдвар өндөртэй арга зам" хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн молекулын микробиологийн туслах профессор Паула Каннон хэлсэн байна.

Мөн Нью-Йорк хотод байрладаг "Foundation for AIDS Research" төвийн дэд захирал Ровена Жонстон "Энэ судалгаа бодит боломжийг бий болгож байна. Өмнө нь ДОХ тусахгүйн тулд хүний генэд маш их    хэмжээний өөрчлөлт хийх ёстой гэж үздэг байсан бол энэ судалгаанаас үзэхэд маш бага өөрчлөлт хийхэд хангалттай их үр дүнд хүрч болох арга зам харагдаж байна. Гэхдээ энэ судалгааг хүн дээр явуулаагүй тул одоогоор хүний хувьд ямар үр дүн гарахыг хэлэхэд эрт байна" гэсэн байна.

Дээрх эрдэмтэд энэхүү генийн эмчилгээг нэг хүнд хийхэд ойролцоогоор 100 мянган ам.доллар зарцуулж болзошгүйг хэлжээ. Өртөг өндөртэй сонсогдож байгаа хэдий ч үнэхээр хүн дээр туршаад үр дүнгээ өгвөл тухайн халдвар тээгч амьдралынхаа туршид үнэтэй эм уухаа болих юм. Гэхдээ дээрх судалгааг хүн дээр туршиж эхэлтэл дөрвөн жил болж магадгүй байгаа юм байна.
Views: 1873 | Added by: sumiya | Date: 2010-07-07 | Comments (1)

Хүний биологийн цаг

Хүний биологийн 
цагШөнийн 01 цаг. Ихэнх хүмүүс 3-4 цаг унтаж амарсан байна. Яг энэ үед нойр сэргэж өвдөлтийг хурцаар мэдрэх боломжтой.

Шөнийн 02 цаг. Элэгнээс бусад бүх эрхтэн аажуухан, хэмнэлттэй ажиллана. Харин элэг л хүнд зайлшгүй хэрэгтэй тэр бодисыг ялгаруулж байдаг. Юуны өмнө хорт бодисуудыг зайлуулж "их цэвэрлэгээ” хийнэ. Харин энэ үед унтаагүй байвал кофе, цай ялангуяа спиртын төрлийн ундаа уух хэрэггүй. Харин аяга ус, сүү уувал бүр сайн.

Шөнийн 03 цаг. Бүх бие амарч бүрэн суларсан байна. Энэ үед цусны цохилт, амьсгал хамгийн удаан байна.

Шөнийн 04 цаг. Даралт бага хэвээр, харин тархинд цус ихээр нэмэгдэнэ. Энэ цагт хүмүүс голчлон нас бардаг. Бие эрхтэн хамгийн "удаан” ажиллаж харин сонсгол хурцдан өчүүхэн дуу чимээнд ч сэрнэ.

Өглөөний 05 цаг. Бөөр тайван юу ч ялгаруулахгүй. Харин энэ үед боссон хүн маш түргэн хугацаанд сэргэнэ.
Цааш унших
Views: 1579 | Added by: sumiya | Date: 2010-07-07 | Comments (0)

ДОХ-ын вирустай тэмцэж чаддаг эс бүтээжээ
ДОХ-ын вирустай тэмцэж чаддаг эс бүтээжээ.Хулгана дээр туршилт хийсэн эрдэмтэд ДОХ-ын эсрэг генийн аргаар тэмцэж болох шинэ арга зам нээгээд байна. Эрдэмтэд хүний үндсэн эсийг өөрчлөн, хулганад оруулаад, дараа нь түүнийгээ дархлааны системийн эснүүд дотор оруулан хувилан олшруулах замаар ДОХ-ын эсрэг тэмцэж болох шинэ арга зам нээсэн талаар долдугаар сарын 2-нд хэвлэгдсэн "Nature Biotechnolody” сэтгүүлд өгүүлсэн байна. Энэ судалгаа нь амьтад дээр хийдэг ердийн судалгаанаас ялгаатай. Учир нь энэ тохиолдолд амьтдын эсийг "хүншүүлсэн” юм. Амьтдад хүний дархлааны систем суулгасан бөгөөд тэр нь хүнд тохиолддог өвчинг сөрж чадсан. Гэсэн хэдий ч энэ судалгааг хүн дээр явуулах хүртэл энэ арга зам хүний хувьд амжилттай хэрэгжихийг таамаглах аргагүй. Хүн дээр туршилт хийтэл олон жил болох болно. Гэсэн ч найдлага өндөр байна. "Энэ бол бүтэж болох хамгийн найдвар өндөртэй арга зам” гэж Өмнөд Калифорнийн Их Сургуулийн молекулын микробиологийн туслах профессор Паула Каннон ярьж байна.

Генийн эмчилгээний хувьд эрдэмтэд генийн бүтцийг өөрчлөн хүний генийг арай өөр бүтэцтэй болгож байгаа юм. ДОХ-ыг үүсгэдэг "HIV” вирустай тэмцэхийн тулд эрдэмтэд хүний дархлааг нэмэгдүүлэх янз бүрийн генийн эмчилгээний арга замыг туршсан байна. Шинэ судалгаанд хүний бусад эсийг бүтээдэг үндсэн эс "stem cell”-ийг ашигласан бөгөөд үүнийг ашиглан HIV хүний биенд нэвтрэх "хаалгыг” хаах гэж оролдсон байна. "Хаалга” буюу "хүлээн авагч” эсүүд нь CCR5 хэмээх гентэй холбоотой байдаг бөгөөд энэ ген нь хаалттай болсон маш цөөн тооны хүмүүс бараг HIV вирусны дархлаатай болсон байдаг байна. "Энэ бол үнэндээ хэрхэн ДОХ-ыг эмчлэх нь зүйтэй талаар байгаль бидэнд хэлж байна гэсэн үг юм. Үүнийг ашиглан, хүмүүсийг ДОХ-д тэсвэртэй болгох боломжтой” гэж Каннон эрдэмтэн дүгнэж байна.

Эрдэмтэд энэ онолыг туршихын тулд үндсэн эсний генэнд өөрчлөлт хийсэн. Хэдийгээр үндсэн эс энэ өөрчлөлтийг засах гэж оролдсон ч ямар ч байсан ДОХ нэвтрэх генийн хаалга хаагдсан байна. Дараа нь эрдэмтэд энэхүү генийн хувьд өөрчилсөн эсийг эсийн хувьд хүншүүлсэн хулгана болон ердийн хулганад оруулаад дараа нь хулгануудад HIV вирус халдаасан байна.

Эрдэмтдийн хэлж байгаагаар хүншүүлсэн хулганы генетикийн хувьд өөрчлөлт оруулсан үндсэн эсүүд илүү сайн хамгаалалт бий болгосон бөгөөд хангалттай тооны Т-эсүүд бий болгосон байна. Хэдэн долоо хоног өнгөрөхөд генийн хувьд өөрчлөлт оруулсан хулгануудын дархлааны эсүүд маш их нэмэгдсэн бөгөөд вирусын халдлагад өртөх боломж маш бага байсан. Харин генетикийн хувьд хамгаалагдаагүй хулгануудад HIV вирус амжилттай довтлон хулгануудыг өвчлүүлсэн байна. Нью-Йорк хотод байрладаг "Foundation for AIDS Research”  төвийн дэд захирал Ровена Жонстон "энэ судалгаа бодит боломж бий болгож байна. Өмнө нь ДОХ тусахгүйн тулд хүний гененд маш их хэмжээний өөрчлөлт хийх ёстой гэж үздэг байсан. Харин энэ судалгаанаас үзвэл маш бага өөрчлөлт хийгээд хангалттай их үр дүнд хүрч болох арга зам харагдаж байна. Гэхдээ энэ судалгааг хүн дээр явуулаагүй тул одоогоор хүний хувьд ямар үр дүн гарахыг хэлэхэд эрт байна” гэж ярьсан байна. Энэхүү генийн эмчилгээ хийхэд нэг хүнд ямар зардал гарахыг асуухад ойролцоогоор 100,000 ам.доллар гарч болзошгүй. Энэ нь үнэтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ энэ нь өвчтөн амьдралынхаа туршид үнэтэй эм уухыг болиулж хэмнэлт хийх болно. Тэгэхээр урт хугацаандаа хэмнэлттэй байх болно гэж эрдэмтэд таамаглаж байна.  Энэ судалгааг хүн дээр туршиж эхэлтэл дөрвөн жил болж магадгүй гэж судалгааны багийнхан "CNN” агентлагт өгсөн ярилцлагандаа өгүүлсэн байна.
Views: 2164 | Added by: sumiya | Date: 2010-07-06 | Comments (0)

Никотин зэврэхээс хамгаалдаг ажээ.
НикотинХятадын Сиань хотын их сургуулийн судлаачид тамхины ишний хандаар ган хоолойг зэврэхээс хамгаалахыг санал болгожээ.
Тамхи татах явдалтай тэмцэгчдийн гаргасан мэдээгээр, БНХАУ-д 300 сая тамхичин байдаг бөгөөд тэд 4 их наяд тамхины иш хаядаг. Хятадын Засгийн газар энэ муу зуршилтай тэмцээд нэг их амжилт олохгүй байгаа аж. Харин Хятадын химичид тамхинаас яаж зарим ашиг олох вэ гэдгийг бодож олжээ.
"JACS” сэтгүүлд мэдээлснээр, Сиань хотын их сургуулийн эрчим хүчний салбарын эрдэмтэд өөрсдийн татсан тамхины ишийг ашигласан уу, эсвэл гудамжнаас тамхины иш цуглуулсан уу гэдэг нь нэг их тодорхойгүй байгаа боловч тэд нунтагласан янжуурын ишнээс гаргаж авсан хандны найрлагыг судалжээ. Тамхины ишийг хандлан арван бодис, түүний дотор никотин гаргаж авчээ. Хандыг газрын тос дамжуулах хоолой хийдэг N80 загварын ган дээр түрхжээ. Ханд ганг зэврэлтээс маш сайн хамгаалж байсан байна. Тэгвэл зэвэрсэн хоолойг засварлах, солиход жил бүр олон сая доллар зарцуулдаг аж.
Туршилтын үр дүнд Хятадын мэргэжилтнүүд эргэлзэж байгаа боловч энэ тухай өгүүлэл ямар ч гэсэн өөнтөгч хянан тохиолдуулагч нартай нэр хүнд бүхий сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Views: 1639 | Added by: sumiya | Date: 2010-07-05 | Comments (0)

Хөхний хорт хавдарын вакцин бүтээжээ.

хөхний хавдарАмерикийн эрдэмтэд хөхний хорт хавдрын вакцин бүтээсэн тухай «The Times» сонин мэдээлэв.
Эрдэмтэд урьдчилан сэргийлэх тарилгаа хулгана дээр туршсан бөгөөд хүн дээр хийх туршилтаа ойрын хугацаанд явуулахаар төлөвлөжээ. Эрдэмтдийн судалгааны дүнг «Nature» сэтгүүлд нийтэлсэн байна.
Иелийн болон Кливлендийн их сургууль, Лернерийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд уг вакциныг бүтээхдээ a-лактальбумин хэмээх уургийг эсрэг биет болгон сонгож авчээ. Хөхний хорт хавдрын эсүүд a-лактальбумин хэмээх уургыг их хэмжээгээр боловсруулдаг байна. Тэрчлэн хөхөөр хооллох үед сүүний булчирхайнаас ялгардаг жирийн нарийн эс ч энэ уургийг ялгаруулдаг ажээ. Ийм учраас хөхний булчирхай сүү боловсруулж байх үед энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Судалгааны багийн удирдагч Винсент Туохигийн хэлснээр, шинэ урьдчилан сэргийлэх тарилгыг хорт хавдар тусах магадлал өндөр болдог мөн хүүхдийг хөхөөр хооллох нь багасдаг 40-өөс дээш насныханд хийхээр төлөвлөж байна. «Бидний дүгнэлтээр хөхний хорт хавдраас 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой гэж Туохи мэдэгджээ.
Views: 2737 | Added by: sumiya | Date: 2010-07-05 | Comments (2)

сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай салгажээ.Энэтхэгийн мэс засалчид сиамын ихрийг салгах мэс заслыг амжилттай хийжээ. ПТИ агентлагийн мэдээлснээр, Их биеэрээ нийлсэн Зита, Гита гэдэг 18 сартай охидыг салгах мэс засал 13 цаг үргэлжилсэн байна.
"Охидыг салгах мэс засал амжилттай болсон. Тэдний бие сайн байгаа” гэж мэс заслыг явуулсан эмнэлгийн захирал Санжив Багай хэлжээ.
Сиамын ихэр 1,5 жилийн өмнө Бихар мужийн тосгоны ажилчны гэр бүлд төрсөн байна. Тэр айлд мэс заслын төлбөрт өгөх мөнгө байхгүй байжээ. Харин нийслэлийн нэгэн эмнэлгийн эмч нар үнэгүй мэс засал хийхийг зөвшөөрсөн байна. Зита, Гита хоёрыг салгахад 28 мэргэжилтэн оролцжээ.
Ихрүүд эхээс тус тусын толгой, гар, хөлтэй мэндэлсэн бөгөөд хамгийн чухал нь тэд өөрийн гэсэн зүрх, бөөр, уушгитай байсан байна.
Мэс засал амжилттай болох магадлал 50 гаруйхан хувьтай байжээ.
Views: 1424 | Added by: sumiya | Date: 2010-07-05 | Comments (0)

АМЕРИК ТАМХИ ХОРТ ХАВДАР ТУСАХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
АМЕРИК ТАМХИ ХОРТ ХАВДАР ТУСАХ ЭРСДЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ Бусад оронд үйлдвэрлэсэн тамхийг бодвол америк тамхинд хорт хавдар үүсгэдэг канцероген хэмээх бодис илүү их агуулагддаг болохыг АНУ-ын Өвчнийг хянах ба урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд тогтоожээ.
Тамхин дахь хорт хавдар үүсгэдэг гол бодис- нитрозамины хэмжээг тогтоох туршилтад АНУ, Канад, Их Британи, Австрали улсын 126 тамхичин оролцсон байна. Өөрийн улсад үйлдвэрлэсэн Marlboro, Camel, Newport тамхийг татсан америкчуудын ам, уушгинд канцерогений хэмжээ австрали, канадчуудынхаас гурав дахин их байсан тухай РИА Новости агентлаг эрдэмтдийн судалгааг иш татан мэдээлэв. Гэхдээ энэ нь тамхичдыг Америкт үйлдвэрлэсэн тамхинаас татгалз гэсэн үг биш ажээ.
"Wake Forest” их сургуулийн тамхины нөлөөг судлах хөтөлбөрийн захирал Жона Спэнглерийн хэлснээр, судалгаагаар хорт хавдар үүсгэдэг бусад бодисыг судлаагүй зөвхөн нитрозамин бодисыг судалсан учраас судалгааны дүгнэлтийг гаргахад эрт байна.

Views: 1685 | Added by: sumiya | Date: 2010-06-18 | Comments (0)

Мэдээ
Views: 1406 | Added by: sumiya | Date: 2010-06-16 | Comments (2)



Эрүүл ба жаргал
     Жаргалан жаргалан жаргалан
     Энэ ертөнцийн түмэн жаргалан
     Түүний дотор чухам жаргалан
     Эрүүл энхийн нэгэн жаргалан
Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Мянган жаргалангийн үүд
Өтгөс өвгөд эрүүл бол
Нас бартал амар
Амар байж нөгчвөөс
Орчлонд төрсний гавъяа...
Хүний биеийн бүтэц
Хүний биеийн бүтэц