Tag Board
200

Эрүүл мэнд

Main » 2010 » 7 сар » 14

Үнсэлтийн нууц

 

KissДолдугаар сарын 6-нд хамгийн ер бусын баяруудын нэг болох Дэлхийн үнсэлтийн өдрийг тэмдэглэжээ. Энэ баяр Их Британиас гаралтай бөгөөд сүүлд НҮБ баталсан байна. Дэлхийн үнсэлтийн өдрөөр манай гарагийн олон улсад үнсэлтийн янз бүрийн уралдаан зохиож, хэдэн мянган хүн үнсэлцэхээр хотынхоо гол гудамжуудад гарцгаадаг ажээ.

Үнсэлцсэн бол гэрлэ

Үнсэлтийн тухай бүр балар эртнээс мэддэг болжээ. Тухайлбал, христүүд эхлээд уулзахдаа бие биеэ үнсэж мэндчилдэг байсан байна. Харин Эртний Вавилонд хүмүүсийн нүдэн дээр үнсэлцсэн эмэгтэйчүүдийн чихийг огтолдог байсан бол эрчүүдийг дээд уруулгүй болгодог байжээ. 18 дугаар зууны үед тахал, галзуу, тэмбүү өвчин ид тархаж байсан үед эмч нар өвчтөнүүддээ хандаж, "цоо эрүүл гэдгийг нь мэддэггүй хүнээ хэзээ ч бүү үнс” гэж сэрэмжлүүлдэг байсан гэнэ.

Дундад зууны үеийн Италид хүмүүсийн нүдэн дээр бүсгүйг үнссэн эр заавал түүнтэй гэрлэх ёстой байсан нь сонирхолтой. Неаполд гудамжинд үнсэлцвэл ердөө л шоронгийн хаалга татдаг байжээ.

Эрт дээр үед үнсэлтийн үүслийн тухайд олон таамаг дэвшүүлдэг байв. Жишээлбэл, эртний хүмүүс бөмбөлөгтэй адилхан байсан бөгөөд 4 хөлтэй, 2 гартай, 2 толгойтой байсан гэж Платон үздэг байж. Тийм амьтан эрэгтэй, эмэгтэй хүний хослол байжээ. Гэвч хожим Зевс тэнгэр хүнийг бардам зантай ихэмсэг байна гэж уурлан бөмбөлгийг хоёр хуваасан байна. Платоны үзснээр, зөвхөн үнсэлцэх үеэр хоёр тал дахин нийлснээр "хоёр сэтгэлийн хоорондын солилцоо болдог байна”.

Үнсэлтийн цаана юу нуугдаж байгааг шинжлэх ухаанчаар тайлбарлах гэж үзье...

Мэдээжээр өнөөдөр хүмүүс үнсэлтийн гарал үүслийн талаар огт өөр санал бодолтой байна. Түүгээр ч барахгүй филематолиги гэдэг тусгай шинжлэх ухаан бий. Энэ шинжлэх ухаан хүний үнсэлтийн физиологийн, сэтгэлзүйн болон бусад онцлогийг судалдаг байна. Эрдэмтэд филематолигийн хүрээнд удаа дараа судалгаа хийжээ. Тухайлбал, дурласан хоёрын үнсэлт хосуудыг сэтгэлийн хөдөлгөөнд оруулаад зогсохгүй олон дааврын үйл ажиллагааг идэвхжүүлдгийг тогтоосон байна.

baby kissҮнсэлцэх үеэр зовиур намжиж, сэтгэлийн хөдөлгөөний байдалд нөлөөлдөг даавар болох эндорфин хүний бие махбодод ялгардаг ажээ. Нэг удаагийн үнсэлтээр мансууруулах үйлчилгээгээрээ морфигоос хэд дахин давуу эндорфин ялгардаг гэж эрдэмтэд нотолсон байна. Эндорфин гэдэг бодис нь өвдөлт дарангуйлах рецептортой холбогдож өвдөлийг дарангуйлж таатай мэдрэмж үүсгэдэг тул ер нь өвдөж шаналж байгаа хүн дасал шунал үүсгэгч морфины тариаг тариулж байсанаар үнсэлцвэл хэд дахин давуутай юм байна. Харин өвчин зовлонд баригдаж байгаа хэн нэгэн санаа сэтгэл нь дарангуйлагдсан байдаг тул үнсэлцэх нь юу л бол........

Үүнээс гадна үнсэлт нь стрессээс сэрэмжилж, зовиурыг багасган турахад тус дэм болдог байна. Хоёр минут үнсэлцэхэд хоёр хүртэлх илчлэгээ алддаг бөгөөд хэрэв маш шуналтай үнсэлцвэл энэ тоо 30 хүртэл нэмэгдэж болохыг судлаачид тооцоолжээ. Түүнээс гадна үнсэлт нь үрчлээ арилахад тус болдог байна, учир нь нүүрний 30 орчим булчинг хөдөлгөөнд оруулдаг ажээ. Мөн амны хөндийн хүчиллэг чанарыг хэвийн болгож, тэгснээрээ шүдний өвчний даамжирлаас сэргийлдэг. Үнсэлт нь зүрхний шигдээс тусах эрсдлийг багасгаж, уушгины өвчнөөс муугүй сэргийлж чаддаг байна. Тэр ч байтугай харшлаас сэргийлдэг аж.

Өглөө гурван удаа 20 секундээр үнсэлцвэл өдөртөө санаа сэтгэлийн байдал уянгалаг сайхан байдаг гэж Берлиний их сургуулийн сэтгэлзүйчид тогтоожээ. Үнсэлтийн үргэлжлэх хамгийн зохистой хугацаа нь 3 минут болохыг янз бүрийн насны 100 хосод хийсэн ажиглалт харуулсан байна. Бие биенийхээ нүд рүү ширтэн үнсэлцэх нь зохистой гэнэ.

Үнсэлтээр тогтоосон дээд амжилт

2004 онд Гэгээн Валентиний өдрөөр Италийн Андреа Сарти, Анна Чен нар үнсэлтийн үргэлжлэх хугацаагаар дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэд 31 цаг 18 минут 33 секунд үнсэлцсэн байна. Энэ хос 30 цаг 59 минут 27 секунд үнсэлцсэн Америкийн Луиза Альмодовар, Рич Ланглин нарын дээд амжилтыг эвджээ.
Усанд дорх хамгийн удаан үнсэлт 1980 оны дөрөвдүгээр сарын 2-нд Токиод бүртгэгдсэн байна. Энэ үнсэлт 2 минут 18 секунд үргэлжилжээ. 1990 онд Америкийн Альфред Вольфанг нэгж хугацаанд үнссэн эмэгтэйчүүдийн тоогоор дээд амжилт тогтоосон байна. Тэр найман цагийн дотор 8001 эмэгтэйг үнсчээ. Энэ залуу 2005 онд 58 цаг 42 минутын турш машин үнссэн байна. Үүнийхээ төлөө тэр "автомашинд дурлагчийн гол шагналыг” хүртчээ.
1886 онд үнсэлтийг анх удаа кино хальсанд буулгаж авсан байна. Томас Эдисоны бүтээсэн 30 секундын киног "Үнсэлт” гэж нэрлэжээ. Хамгийн олон буюу 127 үнсэлт "Дон Жуан” кинонд гардаг. Дэлгэцэн дээр гарсан хамгийн удаан үнсэлт 185 секунд үргэлжилжээ. "Одоо чи цэрэгт явлаа” кинонд Жейн Вайнмен Рижис Тумийг төдий хугацаагаар үнссэн байна.
Франц үнсэлтээс япон үнсэлт хүртэл

Дэлхий дээр сонгодог "франц үнсэлтээс” гадна хэд хэдэн төрлийн үнсэлт байдаг байна. Жишээлбэл, эксимоссууд ерөөс уруулаараа үнсэлцдэггүй бөгөөд үүний оронд тэд хамраараа үрэлцдэг гэнэ. Япон, Тайвань, Хятад, Солонгост олны нүдэн дээр үнсэлцэх ёсгүй ажээ. Япончууд секунд ч хүрэхгүй хугацаанд уруул шүргэлцэх төдийхөн үнсэлцдэг байна.
Америкийн Индиана муж улсаас "эрэгтэй хүн” хүний эрхтэнд сахлаараа шүргэн үнсэхийг хориглодог хууль одоо хүртэл үйлчилдэг. Коннектикут муж улсад эмэгтэй хүнийг ням гарагт үнсэхийг хориглодог гэнэ. Айова муж улсад танихгүй хүнийг үнсвэл цагдаагийн газарт хүргэгддэг байна.

Бүх амьтдын дотроос шампанзе сармагчин хүнтэй хамгийн адилхан үнсэлцдэг гэнэ. Ноход, адуу уруулаараа үнсэлцдэг. Африкийн зарим ардууд сүсэг бишрэлийн улмаас үнсэлцдэггүй байна. Үнсэлцвэл өөр хүний сүнсийг өөртөө шингээнэ гэдэгт тэд итгэдэг ажээ.

Category: Мэдэхэд илүүдэхгүй... | Views: 1704 | Added by: sumiya | Date: 2010-07-14 | Comments (3)

Биохимийн өнгөт атлас /Color Atlas of Biochemistry/

БиохимиЗохиогч: Koolman / Röhm
2005
он
2
дахь хэвлэл

480 хуудастай, 215 өнгөт зурагтай
ISBN (Americas): 9781588902474
ISBN (EUR, Asia, Africa, AUS): 9783131003720

Цааш нь унших
Views: 1404 | Added by: sumiya | Date: 2010-07-14 | Comments (0)

Шүд цоорлын өвчин ба түүний хүндрэл

Шүд цоорох өвчин нь монгол улсад 95 % ын тархалттай байна. Шүд шүдэлсний дараа ямар нэгэн хүчин зүйлийн улмаас  шүдний хатуу эдийн бүрэн бүтэн байдал алдагдахыг шүд цоорох өвчин гэнэ. Шүд цоорлын өвчин нь маш олон шалтгаантай өвчин бөгөөд дотор нь гадаад, дотоод хүчин зүйл гэж ангилна. Гадаад хүчин зүйл нь шүдэнд шууд нөлөөлж байхад дотоод хүчин зүйл нь тухайн хүний бие махбоодийн өөрчлөлт , бодисын солилцооны хямрал зэргээс шүдэнд шууд биш дотроос нь нөлөөлдөг.
Шүд цоорлын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
Ерөнхий хүчин зүйл
  • Хоол болон ундны усны чанар
  • Бие махбодын эрхтэн системийн байдал
  • Дархлаа тогтолцоо
  • Хэсгийн хүчин зүйл
  • Шүдний өнгөр амны шингэний найрлага ба шинж чанарын өөрчлөлт
  • Нүүрс усыг ихээр агуулсан хоолны үлдэгдэл
  • Шүдний эдийн өөрийнх нь тэсвэрт чанар
  • Шүдний эдийн бүтцийн бүрэн байдал
  • Шүдний хатуу эдийн химийн найрлагаУдам зүйн байдал тус тус ордог.
Views: 1922 | Added by: Mondy_best | Date: 2010-07-14 | Comments (0)

Амны хөндий
Амны хөндийн микрофлор буюу бичил биетнүүдийн бүтэц үүрэг
Амны хөндийАмны микрофлорын нь шүлсний хэмжээ, хоол хүнсний онцлог, шүд угаалт, буйл салстын байдал, биеийн бусад онцлог ба ерөнхий өвчнүүдээс хамаарна. Амны хөндийн эдгээр микрофлорын тэнцвэр хэвийн байх нь амны хөндийн төдийгүй бусад эрхтэний өвчнөөс сэргийлэх нэг үндсэн нөхцөл болдог. Аманд 85-90% нь коккын төрөл , 54 төрлийн спирохет, вибрион, мөөгөнцөр, риккетси, вирус, бүдүүлэг биетэн байна. Амны хөндий дахь тохиромжтой орчин нь тухайн хүний наснаас хамаараад микрофлорууд янз бүр байна. Тагнай ,хацар, буйлан дээр стрептококк, вибрион, фузоспирохетийн комплекс байхад, шүд ургасны дараа агааргүйтэн бактер , вибрион, лакто-бацилл, мөөгөнцөрүүд бий болно.
Амны хөндийн микроб нь шүдний өнгөр ,шүдний ховил, хонхор, тагнайн хуниас, шүдний завсар, өөрөөр хэлбэл хоолны үлдэгдэл хуримтлагдаж болох бүх газарт л хуримтлагдан үрждэг байна. Шүдэн дээрх өнгөрийн 70% -ийг микроб эзлэх ба 1мг шүдний өнгөрт 250 сая , 1мл шүлсэнд 5×106-5×109 микроб агуулагдана.
Цааш унших
Views: 2046 | Added by: Mondy_best | Date: 2010-07-14 | Comments (0)