Tag Board
200

Эрүүл мэнд

ҮҮ

ҮҮ

Тодорхойлолт

Хүний папилломавирусаар үүсгэгддэг, архаг явцтай, элбэг тохиолддог арьсны халдвартай өвчин.

Ангилал

      Энгийн буюу ердийн үү

      Хавтгай буюу юношеские үү

      Улны буюу тавхайн үү

      Бэлгийн үү буюу шовх үзүүрт ургацаг

Эмнэл зүйн шинж тэмдэг:

      Энгийн үү – хагас дугуй үрэвслийн бус зангилаа, 1-10 мм хэмжээтэй, эрүүл арьсны өнгөтэй ижил өнгөтэй буюу ягаан-саарал өнгөтэй, хатуу, эвэршсэн, эмзэглэлгүй, барзгар гадаргуутай, ихэвлэн олон тооны, бугуй орчим, гарын хуруугаар байрладаг. Хүүхэд, өсвөр насныханд их гардаг.

      Хавтгай үү – эрүүл арьсны өнгөтэй ижил буюу арай бараан өнгөтэй хавтгай зангилаа, дугуй, зуйван

      хэлбэртэй. 1-5 мм хэмжээтэй, арьсны түвшнээс дээш бага зэрэг өргөгдсөн, гөлгөр гадаргуутай, ихэвчлэн олон тооны, нүүр, хүзүү, цээж, бугуй орчим байрлана. Хүүхэд ба залуучуудад их гардаг.

      Улны үү – шаргал өнгөтэй ургацаг, зузаан,эвэршсэн, ганц нэгээр байрладаг, эмзэглэлтэй.

      Ямар ч насны хүнд гарч болно, гэхдээ ихэвчлэн залууст их тохиолддог.

      Утаслаг үү – нарийн, урт утас маягийн, эвэршсэн ургацаг, ихэвчлэн нүүр, зовхи, эрүү,

      хүзүү, суганы хонхорхой болон биеийн бусад хэсэгт байрладаг.

      Шовх үзүүрт ургацаг – бэлгийн замаар дамждаг. Эрэгтэйчүүдэд - бэлэг эрхтний толгой, шээсний сүв, шулуун гэдэсний амсар орчим, эмэгтэйчүүдэд – бэлгийн их, бага уруул, хэлүү, үтрээний үүдэвч, хярзан, шулуун гэдэсний амсар орчим байрладаг.

Нарийн суурьтай, ягаан өнгөтэй, янз бүрийн хэмжээтэй, хоорондоо нийлж тахианы залаа буюу өнгөт байцаатай төстэй. 20-40 насны хүмүүст элбэг тохиолддог. Хоёрдогч халдвар хавсарвал эвгүй үнэртэй болно.