Tag Board
200

Эрүүл мэнд

Бодит үзлэг

Бодит үзлэг шинжилгээг хийх арга ба дэс дараалал

          Бид бүгд өөрсдийн баримталдаг зарчимд үндэслэсэн өөр өөрийн дэг жаягаар  үзлэг шинжилгээ хийдэг бөгөөд заримдаа эмч бүрт харилцан адилгүй арга, журам хэрэглэгддэг. Энэ нь ойрын үед нүүр тулаагүй өвчтөнүүдтэй болон этгээд гаж зан авиртай хүмүүстэй харилцах үед эмчийн сонгосон үйл ажиллагаанаас уламжлан бий болдог юм. Энэхүү баримт нь хоёр дахь сонголтыг хийх шаардлага гарах үед тус дэм болох нь олонтой байдаг нэгэн шалтгаан билээ. Зүйрлэвэл: нэг ижил талбайг дахин хагалж бордох, тэгэхдээ өөр өөр ургац авахтай бараг төстэй юм.

1.   Өвчтөнийг ажигла. Эрүүл байна уу? Биеийн байдал нь сайн биш байна уу? Эсвэл онцгой гаж байдалд байна уу? Энэ чиглэлийн амьдралын чухал ажиглалтын ур чадвар, мэдлэг, туршлага цаг хугацаа өнгөрөхийн хирээр бүрэлдэн бий болно. Гадна байдлаараа харагдаж байгаагаасаа илүү өвчин шаналгаатай байгаа хүнд түүнийг нь хэлж мэдээлэх хэрэгтэй. Жишээлбэл: зүрхний гаралтай шок, нуруу нугасны дарагдалт, ослын бус гаралтай гэмтлүүд гэх мэт эмгэг өөрчлөлтүүдийг өвчтөн мэдрэхгүй байх явдал гаднаас нь ажиглахад харагддаг.

2.   Судасны лугшилт, цусны даралт, биеийн халууныг хэмж, хэт ягаан туяаны болон мөнгөн усны шингэн кристаллын үйлчлэлд нэрвэгдсэн эсэхийг тодруулах.

3.   Хумс, гар, нүдний өөрчлөлтийг шалгаж шинжлэх (цус багадалт), нүдний алимны цагааныг шалга (шарлалт). Үзлэг хийж шалга: Педжетийн хамшинж, акромегали, дотоод шүүрлийн өвчин (бамбайн томролт, өнчин тархины, эсвэл бөөрний дээрх булчирхайн гипо-гипер функци), их биеийн үс, хэвийн бус пигментаци (нөсөөжилт), арьсны өнгө байдлыг ажигла!

4.   Амны хөндий, хэлийг харж шинжил (хөхөрсөн эсэх, гөлгөр, зөөлөн эсэх, өнгө, гаж өөрчлөлтүүд, хөхлөгүүдийг шинжил, (ж-нь: их хэмжээний стероид гормон ууж хэрэглэсний дараа илэрч болно).

5.   Хүзүүний ар талаас эхлэн хүзүү, хоолойн үзлэг хий: томорсон булчирхайнууд, бахлуур байгаа эсэх.

6.   Өвчтөнийг 450-ын налуутайгаар суулгаж, хүзүүний талаас эхлэн зүрхсудасны системд үзлэг шинжилгээ хий! Гүрээний венийн даралтыг үз, каротидын лугшилтын шинж чанар, эзлэхүүн хэмжээг тэмтэрч мэдрэх.

7.   Аюулхайн хэсэгт үзлэг хий! Хэвийн бус лугшилт байгаа эсэхийг ажигла! Зүрхний оройн цохилтыг тэмтэрч мэдрэх (шинж чанар, байршил). Өвчүүний хоёр хажуугаар ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг ажигла (овойж товойсон). Чагнаж үз (стетоскопоор эсвэл фонендоскопоор); зүрхний оройг өвчүүний зүүн хажуу талд чагна, дараа нь бусад 3 талбайд, бас гүрээний хонхорт чагнаж шинжил. Өвчтөнийг өөдөөсөө харуулж суулга: Амьсгал авах үед нь чагнаж сонс!

8.   Үйлчлэгчийн урд өөдөөс нь харж зогсоод хаван байгаа эсэхийг шалга, ууц, шагайнд хаван хурсан эсэх?

9.   Амьсгалын эрхтэн тогтолцоонд үзлэг шинжилгээ хийхдээ өвчтөнийг 900-ын байрлалд байлган эхлээд сайн ажигла. Дараа нь амьсгалыг тоол, цээжний хэнхэрцэгт тэмтрэлт хийж, чагнаж үз.

10.        Үйлчлүүлэгчийн ард гарч цагаан мөгөөрсөн хоолойг нь тэмтэрч үз. Цээжний амьсгалд оролцож буй хөдөлгөөнийг араас нь харж ажигла.

11.        Хоёр хөхийг шалгаж үз (Хэрэв эмнэлзүйн заалт байгаа бол), бас суганы булчирхайнуудыг шалга (Бүлэг 13).

12.        Өвчтөнийг зөвхөн нэг дэр дэрлүүлж дээш нь харуулж хэвтүүлээд хэвлийд тогшилт, тэмтрэлт хийж, мөн чагнаж шинжил.

13.        Хөлийг ажигла: хавагнаж хөөсөн эсэх, хавдаж үрэвссэн эсэх, хөлийн судасны лугшилт зэргийг шалгаж үз.

14.        Төв мэдрэлийн системд үзлэг хий: Гавлын мэдрэлүүд, хүүхэн харааны урвал, нүдний ёроол, нүдний эвэрлэгийн рефлексүүдийг шалга. "Өвчтөний амыг ангайлгах, хэлнийхээ үзүүрийг гаргах, нүдээ онийлгох, шүдээ ярзайлгах, зовхио өргөх үйлдлүүдийг шалга.

15.        Өвчтөний алхаа, хэл яриаг шалгаж тодруул.

16.        Дээд мэдрэлийн үйл ажиллагааны ямар нэгэн хямрал, алдагдал байгаа эсэхийг тодруулах.

17.        Шулуун гэдэсний болон үтрээний үзлэг хийх.

18.        Dipstick (тодруулагч индикатор)-ийн тусламжтайгаар шээсийг шинжлэх, шаардлагатай бол микроскопийн шинжилгээ хийх. Ерөнхийдөө зарим зүйл өөрчлөлттэй байгааг (эсвэл сэжиглэж буй бол) илрүүлсэн үедээ нарийвчлан шинжил.