Tag Board
200

Эрүүл мэнд

Жинхэнэ цэврүүтэх өвчин

Жинхэнэ цэврүүтэх өвчин
Тодорхойлолт
Архаг удаан, хортой явцтай, арьс, салстаар тархмал цэврүү гарч, улмаар амьдралын чухал эрхтэний үйл ажиллагааны хямралд хүргэх аюултай, арьсны хүнд өвчин. Эрэгтэй, эмэгтэй хүн аль аль нь өвчилнө. Ихэвчлэн 35-аас дээш насанд тохиолдоно.
Àíãèëàë
Ýìíýë ç¿éí õýëáýð¿¿ä íü:
      Ердийн цэврүүтэх өвчин
      Ургацаг хэлбэрийн цэврүүтэх өвчин
      Навчин хэлбэрийн цэврүүтэх өвчин
      Хажираст хэлбэрийн цэврүүтэх өвчин буюу Сенир-Ашерийн хам шинж
Эмнэл зүйн шинж тэмдэг:
      Өвчин хурц эхэлнэ
      Эрүүл арьс ба салст дээр цэврүү үүснэ
      Цэврүү нь вандуйнаас хушганы самрын чинээ хэмжээтэй
      Цэврүү зуйван дугуй болон лийр хэлбэртэй, дотроо тунгалаг шингэнтэй
      Цэврүүний бүрхүүл улбагар, амархан хагарна
      Тод улаан өнгийн, нойтон шалбархай үүснэ
      Шалбархайт голомт тэлж томорно
      Голомтын захаар эпидермисийн салбархай байна
      Серозлог-цусархаг, бохир шар тав тогтоно
      Голомт их бие, толгой хуйх, хөхний нугалаас, суга, цавь, амны хөндий, уруул, нүд, бэлэг эрхтний салстаар гарна
      Тууралт гарсан газарт хорсох, ирвэгнэх, өвдөх зовиур байна
      Никольскийн шинж эерэг
  • Асбо-Ханзены шинж эерэг