Tag Board
200

Эрүүл мэнд

Залгилтын хямрал

Залгилтын хямрал

Хүний залгих үйл түвэгтэй болохыг дисфаги буюу залгилтын хямрал гэдэг. Хэрэв дисфаги түргэн даамжрах юмуу 3 долоо хоногоос дээш хугацааны дараа дахин шинээр илрэх юм бол хорт хавдрын шалтгаант хоолойн нарийслыг үгүйсгэх үүднээс яаралтай шинжлэх шаардлагатай.

Шалтгаан нь амны, залгиурын, эсвэл улаан хоолойн гаралтай байж болно:

Механик саад эмгэгүүд

Хөдөлгөөний хямрал бүхий

Хорт хавдрын улмаас нарийсалт үүсэх

·      Улаан хоолойн өмөн

·      Ходоодны өмөн

·      Залгиурын өмөн

·      Ахалази

·      Улаан хоолойн түгээмэл агчил

·      Тархмал склероз

·      Миастени

·      Бульбар буюу уртавтар тархины шалтгаант

·      саажилт

·      Хуурамч бульбар саажилт

·      Сирингомиели

·      Бульбар полиомиелит

·      Чагасын өвчин Бусад

·      Эзофагит

·      Халдварын шалтгаант (кандида, томрох ердийн хомхойн вирусээр үүсгэгдсэн)

·      Рефлюкс эзофагит

·      Истерийн гаралтай г.м.

Хоргүй хавдрын улмаас нарийсалт үүсэх

·      Улаан хоолойн холбох эдийн цагирагласан нарийсалт

·      Шархлааны улмаас нарийсалт үүсэх

Улаан хоолойг гаднаас нь дарах

·      Уушгины өмөн

·      Голын зайн тунгалгийн булчирхай

·      Өвчүүний арын байрлалтай бахлуур

·      Гол судасны аневризм

·      Зүрхний зүүн тосгуурын томролт

Залгиурт хүүдий үүсэх

 

Эмнэл зүйн ялгаа

Залтгилтын хямралуудын үе дэх эмнэлгүйн ялгааг тогтоохын тулд дараах түлхүүр асуултуудыг тавих шаардлагатай:

1.    Эхлээд хатуу, шингэн зүйлийн аль алиныг нь залгихад бэрхшээлтэй байсан уу?

Тийм: Хөдөлгөөний хямрал бүхий эмгэг (ахалази, мэдрэлийн эмгэг), эсвэл залгиурын шалтгаантай байх.

Үгүй: Ямар нэгэн шалтгаант (хортой, эсвэл хоргүй хавдар) нарийслыг сэжиглэх.

2.    Чухамхүү залгилтын хөдөлгөөний үед бэрхшээлтэй байна уу?

Тийм: Ялангуяа өвчтөн юм залгих үедээ ханиалгаж байвал бульбар саажилт гэж сэжиглэх.

3.    Юм залгихад өвдөж (одинофаги) байна уу?

Тийм: Өмөн хавдар, эзофагит, ахалази, эсвэл улаан хоолойн агчил гэж сэжиглэх.

4.    Дисфаги нь үе үе гарч байна уу, эсвэл байнгын бөгөөд дордох янзтай байна уу?

Үе үе гарах: Улаан хоолойн агчил гэж сэжиглэх.

Тогтмол бөгөөд дордож байвал: Хорт хавдрын шалтгаант нарийсал гэж сэжиглэх.

5.    Юм уух үед хүзүү хоолойн орчим булхалзах юмуу хоржигнож байна уу?

Тийм: Залгиурт хүүдий үүссэн гэж сэжиглэх.

Тухайн өвчтөн турж эцсэн юмуу цус багатай байна уу? Амны хөндийг нь шалгаж, эгэмний дээд хонхорт томорсон булчирхай байгаа эсэхийг тэмтрэх, мөн тархмал склероз, ТМТ-ны өвчин зэрэг системийн буюу түгээмэл өвчний шинж тэмдгүүд гарсан эсэхийг ажиглах хэрэгтэй.

Шинжилгээнүүд

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (цус багадалтыг илрүүлэх); цусан дахь электролитууд, мочевин, креатинин (дегидратацийг тогтоох); цээжний рентген (голын зайн шингэний түвшин, аспираци болон ходоодны хийн бөмбөлгийг үгүйсгэх г.м.); бари залгиулж гэрэлд харах; ходоод гэдэсний дээд хэсгийг дурандах, биопси авах зэрэг. Цаашид хийх шинжилгээ:

улаан хоолойн манометри (хэрэв барийг хэвийн залгиж чадаж байгаа бол); хэрэв залгиурын шалтгаант гэж сэжиглэж байгаа бол чих хамар хоолойн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.

Өвөрмөц нөхцөл байдлууд

Эзофагит. Улаан хоолойн түгээмэл агчилын улмаас үе үе дисфаги илэрч цээжээр өвдөх шинж гардаг. Барии залгиулах: улаан хоолойн хэвийн бус агшилт, жнь, "мушгирсан улаан хоолойн” шинжийг илрүүлэх.1 Ахалази бол улаан хоолойн доод хуниасны сулралтын дутмагшил (энэ нь мэдрэлийн сүлжээний дегенератив өөрчлөлтөөс үүдэлтэй байдаг) бөгөөд дисфаги, гулгилт, өвчүүний доорхи давчдал зэргийг үүсгэдэг ба энэ үед өвчтөний биеийн жин буурдаг. Бари залгиулах: лүүз хэлбэртэй болж нарийсан тэлсэн улаан хоолойг харна. Эмчилгээ: дурангийн тусламжтайгаар баллон оруулж тэлэх, эсвэл Хеллерийн аргаар кардиомиотоми хэмээх эмчилгээ хийж, дараа нь протон насосын ингибиторын төрлийн бэлдмэл хэрэглэнэ.

Улаан хоолойн хоргүй хавдрын шалтгаант нарийсалт: энэ нь ходоод-улаан хоолойн сөргөө

өвчний улмаас (ХУХСӨ), түүнчлэн түлэгдэл, мэс засал, туяа эмчилгээ хийлгэснэ зэрэг шалтгаанаар үүсдэг бөгөөд эмчилгээнд дурангийн тусламжтайгаар баллон оруулж тэлэх аргыг хэрэглэнэ. Улаан хоолойн өмөн: түүний үүсэл хөгжилд ХУХСӨ, тамхи татах, архи уух, Барреттын улаан хоолой, ахалази, эвэршил (алганы гиперкератоз), Патерсон-Браун-Келлигийн хам шинж зэрэг нөлөөтэй. Патерсон-Браун-Келлигийн хам шинж гэдэг бол булчингийн сулралын дараахь холбох эдийн ургалт болон төмөр дутлын анемийн шинжээр

илэрдэг.