Tag Board
200

Эрүүл мэнд

Карциноид хавдрууд

Карциноид хавдрууд

Энд мөнгөний давсаар амархан будагдамтгай эсүүдээс гаралтай бүлэг хавдрууд хамаарагддаг бөгөөд 5НТ-г үйлдвэрлэн гаргах чадвартайгаараа онцлог.

Зонхилох байршил: мухар олгой (25%), эсвэл шулуун гэдэс. Түүнчлэн ийм төрлийн хавдар нь ходоод гэдэсний замд хааяагүй, өндгөвч, төмсөг, амьсгалын гуурсан хоолойд ч байршсан байж болно. Энэ төрлийн хавдар хоргүй байж болох авч 80% нь > 2см-аас томорч, үсэрхийлэл өгч болно.

Шинж тэмдэг башинжүүд

Эхлээд шинж тэмдэг ядмаг байдаг. Ходоод гэдэсний карциноид хавдар нь аппендицит, инвагинаци буюу гэдэсний урвалт, юмуу түгжрэл зэргийг үүсгэж болно. Элгэнд үсэрхийлсэн бол хэвлийн баруун дээд хэсэгт өвдөлт өгдөг. Зарим карциноид хавдар адренокортикотроп гормон (АКТГ) ялгаруулж (Кушингийн хам шинж) болно. Нийт тохиолдлын 10%-д MEN-1 хам шинж, мөн 10%-д нь бусад нейроэндокрин хавдар тохиолддог. Ерөнхийдөө карциноид хам шинж 10%-д нь тохиолддог ажээ.

Карциноид хам шинж их төлөв элэгийг хамардаг.

Шинжүүд

Гэнэт эхлэх нь олонтаа (± гэнэт гайгүй болчих), суулгах ба бөөлжүүлэх, хэвлийгээр өвдөх,

± зүрхний зогсонгишил бүхий дутмагшил (3 хавтаст хавхлаг дутуу хаагдах ба уушгины артерийн стеноз). ТМТ-ны талаас: янз бүрийн шинжүүд, жишээ нь шинэ идэвхжил-сэрлийн холбоосын улмаас сонсох мэдрэмж ихсэх. Карциноид криз: Хавдрын ургалт ихэссэнтэй холбоотойгоор түүний цусан хангамж, медиатруудын үйл ихсэх, үүнээс болоод өвчтөний амь нас аюулд орж болно.

Оношлогоо

24 цагийн шээсэн дэх 5-гидроксиндолуксусны хүчлийн (эм болон хоолноос шалтгаалан 5-гидроксиндолуксусын хүчил ба 5НТ-ийн метаболитын түвшин өөрчлөгддөг тул асуудлыг зөвхөн лабораторит авч үзэх) хэмжээ ихэсдэг. Хэрэв элгэнд үсэрхийлэл байвал түүний анхдагч байршлыг болон эмчилгээний резекци хийх боломжийг тогтоохыг (цээжний рентген, цээж|аарцагны КТ|СРД-ийн шинжилгээ хийх), эрмэлзэх хэрэгтэй. Шинэ шинжилгээ: Сийвэн дэх хромогранин А (хавдрын үүсгэврийг илэрхийлдэг) хэмээх бодисыг шинжилдэг. Мөн ясны сцинтиграфийн шинжилгээ (остеоскан) болон позитрон эмиссийн томографи (ПЭТ) хийнэ.

Эмчилгээ

Карциноид хам шинж: Остреотид (соматостатинтай төсөөтэй) хэмээх бэлдмэл хэрэглэдэг. Энэ нь хавдрын медиаторт үйлчлэх замаар тодорхой хугацаанд хавдрын хэмжээг багасгах үр дүн өгдөг. Түүнчлэн суулгаж байгаа бол лоперамид юмуу ципрогептадин, бас кетансерин (5НТ2-ын антагонист), α-интерферон зэргийг хэрэглэдэг. Мөн өвчний шинж тэмдгийг дарах үүднээс мэс заслын аргаар хавдрыг ухаж авах юмуу элэгний үсэрхийллийн үед судас бөглөх ажилбар хийж болох юм. Эдгээрийг гүйцэтгэхдээ карциноид криз болгохоос зайлсхийхийн тулд остреотид хамт хэрэглэнэ. Хэрэв криз болвол остреотидыг өндөр тунгаар хэрэглэх ба шингэний тэнцвэржилтийг тохируулах шаардлагатай. Амьдрах дундаж хугацаа: 5-8 жил; хэрэв нэгэнт үсэрхийлэл байгаа бол 38 сар, гэхдээ зарим тохиолдолд удаан (~ 20 жил) амьдардаг; хэрэв үсэрхийлэл үүсчихсэн бол аливаа зүйлээс шалтаглах нь хялбархан байдаг.

Хүнсэн уул, хэвийн бус явцтай пеллагра хийгээд харамсалтай явдал нь хөлс асгаруулсны бэлэг тэмдэг болж чадахгүй

Чихэрлэг зүйл байдаг нь газар дэлхий дээрх нэг харамсалтай явдал юм. Мод тарьж ургуулдаг хүмүүс үржил шим сайтай бөгөөд том үр жимс гаргаж авдаг ч тэдгээр бүтээгдэхүүнийг нь өлссөн хүмүүс тэр бүр иддэггүй... Тэдгээр модноос дарс гаргаж авахын тулд зарцуулсан хөдөлмөр нь үнэ өртгөө барих үүднээс талаар болох явдал гардаг…

Бас заримдаа энд гэмт хэрэг зөрчил илчлэгдэх явдал ч гардаг. Өөрөөр хэлбэл, энд харамсалтай явдал болж, хөлсөө гоожуулах нь бэлэг тэмдэг болж чаддаггүй. Тийм зохисгүй байдлын улмаас бидний бүх амжилт урвуугаа эргэх нь ч бий. Тэрхүү үржил шимт хөрс, тэрхүү шулуун моднууд, тэрхүү хүчирхэг салаа мөчрүүд болон тэрхүү боловсорсон жимс цөмөөрөө талаар болдог. Тэгээд л пеллаграгаар өвчилсөн хүүхдүүд үхэх болдог, учир нь тэрхүү амтат жүржээс ашиг тус хүртэж чаддаггүй байна. Тэгээд мөрдөн байцаагч магадлагаандаа хүүхэд тураалаар үхсэн гэж бичих хэрэгтэй болдог, яагаад гэвэл хүнс нь муудсан байх, улам бүр муутгасаар байх ёстой ажээ.

Хүмүүс төмстэй хамт идэх загас барихаар гол дээр тортой ирдэг, тэгээд болгоомжлол нь тэднийг буцаадаг; тэд мөн дуу чимээ ихтэй машиндаа сууж, овоолоостой амтат жүржнээс авахаар ирцгээдэг, гэвч керосин цацагдсан байдаг. Тэгээд л тэд тэнд тэргэнцэртэй төмснүүдийг харж, бас түүхий шохойгоор бүрхмэл сувган дотор алуулж буй гахайн орилохыг сонсч, овоолоостой жүржний ялзралаас доош урсах заваан шингэнийг ажиглаж зогсох болдог; эдгээр нь ердийн хүний нүдэнд төдийлөн анзаарагддаггүй боловч харин өлссөн хүний нүдэнд гүнзгий хорслыг төрүүлдэг. Тэдгээр хүмүүсийн сэтгэлд хорсол төрүүлсэн жимснүүд улам бүр хүндэрч тусдаг.

Жон Стейнбекийн жимсийг бидний 21-р зууны хөрсөнд яаж ургуулах вэ?

Хэтэрхий сайн; хоёр дахин ургац авч, дэлхийг өлсгөлөнгөөс авраад зогсохгүй баялгийг буй болгох авч, энэхүү "манай газар дэлхий дээрх шинэ харамсалтай явдал нь хөлс асгаруулалтын бэлэг тэмдэг болж чадахгүй”: өөрийгөө үгүйсгэх эмгэг байдал – сайн дураараа өлсгөлөн зарлах, дахиад элбэг дэлбэг болох, бурхан адил наманчилан суух биеийн сайхан дүр төрхийг олох гэж эрмэлзэх г.м. Хэрэв гастроэнтерологчдод ганцхан хүсэл байдаг бол тэр нь өөрсдийн мэргэжлийн чиглэлийн бүх өвчнүүдийг үгүй болгоход бус, харин хүн төрөлхтөн Стейнбекийн үржил шимт газартай, түүний шулуун мододтой, түүний хүчирхэг салаа мөчрүүдтэй болон түүний боловсорсон жимсүүдтэй зөв харилцаатай

байхад оршино.