Tag Board
200

Эрүүл мэнд

Нуруу өвдөх

Нуруу өвдөх

Нурууны өвдөлт ихээхэн элбэг байдаг бөгөөд ихэнхдээ аяндаа засардаг. Гэвч хөнөөлтэй шалтгаан байгаа эсэхэд анхаарч байвал зохино. Өвчний түүхийн хувьд анхаарах гол зүйлүүд гэвэл:

1) Эхлэлт: гэнэт (гэмтэлтэй холбоотой байж болно), эсвэл аажуу юу?

2) Хөдөлгөөнтэй холбоотой байна уу? Эсвэл мэдрэмжтэй холбоотой шаналгаа байна уу?

3) Цөсний хүүдий юмуу гэдэс өвчилсөн байна уу?

Өвдөлт хөдлөхөд нэмэгдээд, тайван байхад намдаад байвал ихэвчлэн механик гаралтай байдаг. Хэрэв тайван байхад өвдөх нь ихсээд байвал үрэвслийн гаралтай байж болохыг бодох хэрэгтэй.

Бодит үзлэг

1.    Өвчтөн хөлөө шулуухан байлгаад зогсож байхдаа урагшаа нуруугаараа бөхийж, хажуу тийшээгээ хазайх, гэдийхдээ саадгүй аль хир байгааг нь ажиглаж, хэмжинэ.

2.    Мэдрэлийн талаас эмгэг байна уу : хошного хавиар эмзэглэх; дээд, доод хөдөлгөөний мэдрэлийн шинжүүд хөлөнд илэрч байна у?

3.    Хорт хавдар байж болзошгүй өвчний түгмэл шинжүүдийг шалгана.

Арын ёзоорын цочрол нь арьсны зохих мэдрэлжсэн хэсэгт хөндүүр болгодог бөгөөд ханиах, бөхийх зэрэгт улам их хөндүүрлэнэ.

Ласейгийн шинж илрэнэ. Үүнд: Гэдрэг харан хэвтэж байгаа өвчтний шулуун тэнийлгэсэн нэг хөлийг нь дээш өргөхөд өгзөг / ууц эсвэл нөгөө хөлөнд нь хөндүүрлэх учир тэр хөлийг 45 °-аас дээш өргөх боломжгүй болдог. Энэ нь ууцны нугалмайн ивэрсэн жийргэвч мэдрэлийн ёзоорыг цочроосныг илэрхийлж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ сорилын илрэх давтамж нь шинжилж байгаа эмч нарын хооронд

ижил байдаггүй тул энэ сорил бүгдэд илрүүлэх алтан жишиг гэж үзэж болохгүй:

Нуруугаар өвдөхгүй *хэвийн* байгаа хүмүүсийн 20-30% -д нь MRI –гаар жийргэвч ивэрсэн нь илэрдэг байна. Хэрэв ийм ивэрсэн шинж илэрхий байгаа бол Ласейгийн шинжээр түүнийг илрүүлж болно гэж би найдаж байна. Түүний мэдрэг чанар нь ~ 0,9 , өвөрмөц чанар нь 0,26 байдаг байна.

Мэдрэлийн мэс заслын яаралтай тусламж

Морины (ахар) сүүлийн (cauda equina) хурц дарагдал: Хоёр талдаа ээлжлэх юм уу эсвэл нэг зэрэг ёзоорын гаралтай өвдөлт хөлөнд илрэх, суудлын мэдээ алдалт (хошного хавьцаа хоёр талдаа), мөн

цөсний хүүдий, гэдэсний ажиллагаа хямрах зэрэг шинжүүд гарна.

Нугасны хурц дарагдал

2 талын өвдөлт , дарагдсан түвшин дээд доод хөдөлгөөний мэдрэлийн шинжүүд; хошногоны хуниасны хямрал зэрэг үүснэ.

Шалтгаанууд (аль ч хэлбэрийн дарагдалд ижил байна): ясанд гарсан үсэрхийлэл рентген шинжилгээ хийх) ; миелом, нугас юмуу нуруу хавийн хавдар , сүрьеэ, буглаа. ++ Яаралтай эмчилгээ буцалтгүй өөрчлөлт үүсэхээс сэргийлнэ гэдгийг бодож байх нь их чухал: жийргэвчийн ивэрхийн үед ламинэктоми хийх; буглааны үед суллаж, дарагдлыг бууруулах; хавдрын үед радио – шарлага хийнэ.

Шинжилгээ

Нугасны дарагдал, миелопати, нурууны хавдар, ур, цус харвалт, буглаа зэргийг оношлоход MRI хамгийн сайн арга мөн ( миелографи , ердийн рентген болон компьютерт томографийн шинжилгээнүүд эргэлзээтэй). Цусны дэлгэрэнгүй, УЭТХ (миелом, халдвар , хавдруудын үед); карбамид, электролитууд,

креатинин, түрүү булчирхайн өвөрмөц антиген. Ясны дүрс оношилгооны "халуун цэг” нь хавдрыг оношлоход туслана.

Шалтгаан

Нас хамгийн болзошгүй шалтгааныг тодорхойлно.

·         15-30 насанд: жийргэвчийн ивэрхий, гэмтэл, хугаралт, нурууны нугалмайн наалдсан үрэвсэл, ууцны нугалмай мултрах (спондилолистез, ж.нь, ууцны 5-р нугалмай сакрумын 1-р нугалмай дээгүүр гулсан мултрах). Жирэмсэн.

·         30-50 насанд: нурууны доройтох сөнөрлийн өвчин, жийргэвч гулсаж иврэх, хорт хавдар (уушиг, хөх, түрүү булчирхай, бамбай, бөөрний хавдрууд).

·         50-иас дээш насанд: ясны доройтол, яс сийрэгжих, Педжетийн өвчин, хорт хавдар, миелом (ийлдсийн электрофорез хийлгэнэ) зооны суваг нарийсах г.м.

Ховор шалтгаан: Морины (ахар) сүүлийн хавдар, нурууны халдвар (голдуу стафилококкийн, Протеус; Escherichia coli; S. typhi; сүрьеэ). Ихэнхдээ халдварын түгмэл шинж гардаггүй.

Эмчилгээ

Өвөрмөц шалтгаанд өвөрмөц эмчилгээ нь шаардлагатай. Ихэнхдээ шалтгаан нь олддоггүй; тийм үед бол турших байдлаар эмчилнэ: дордуулахаас болгоомжлоно; физик эмчилгээ юмуу гар заслын талаар зохицуулна. Мэдээ алдуулах эмчилгээ хийж болно. Ер нь хэвтэрт байснаас ажил, амьдралаа үргэлжлүүлэх нь дээр байдаг (хэвтэрт бол 3 хоногоос илүү байх нь тэр бүр зохистой биш. Ихэнхдээ хатуу дэвсгэртэй байхыг зөвлөдөг боловч дунд зэргийн байх нь арай дээр байдаг N=33; Lancet, 2003, 1594). Эсвэл физик эмчилгээ хийнэ. Зарим өвчтөнд жийргэвч, хатуу хальсан доогуур юмуу мэдрэлийн уг уруу тариа хийх, мөн түүнчлэн нурууны нүхийг зүсэх, нурууг бөхлөх, эсвэл нурууны нугалмайн арын нумыг авах (ламинэктоми) зэрэг мэс заслын ажилбарууд шаардагдаж болно.

Нурууны өвдөлт хөнөөлтэй муу байж болохыг харуулдаг онцлог шинжүүд:

·         20 наснаас залуу юмуу 55-аас дээш настай бол,

·         Хүчирхийллийн гэмтэл

·         Өгзөгний мэдрэлийн ээлжлэн дахих өвдөлт

·         Өгзөгний мэдрэлийн хоёр талын өвдөлт

·         Хөл сулрах

·         Турах

·         Шалтгаан нь тодрохгүй халууралт; ЦУБТХ ихсэх ( > 25мм/ц, х.670)

·         Стероид байнга хэрэглэж байгаа

·         Удаан хугацаагаар үргэлжлэн даамжирсаар байгаа, механик биш өвдөлт

·         Байнга бие муу байх; мансууруулагч эмийн донтон; ДОХВ тээгч;

·         Нурууны бүх талын хөдөлгөөнд өвдөлт илрэх

·         Ясны аль нэг хэсэгт хөндүүр байх

·         Нэгээс дээш ёзоорын түвшинд ТМС-ийн дутагдал илрэх

·         Цээжний нуруунд өвдөх юмуу хөндүүрлэх

·         Мэдрэлийн ёзоорын гэмтлийн шинж хоёр талд илрэх

·         Урьд өмнө хорт хавдартай байсан түүхтэй