Tag Board
200

Эрүүл мэнд

Үений үрэвсэл

Үений үрэвсэл

Үений үрэвслийн онцлог шинж. Өвдөлт, хөшөнгө (ялангуяа эрт, өглөөгүүр), ажиллагаа нь алдагдах, нэг юмуу хэд хэдэн үенд үрэвслийн шинж илрэх.

Оношилгоо

Ямар нэгэн үенд үрэвсэл гэнэт эхэлсэн бол үений үжилт үрэвслийн тухай бодох. Хэрэв дархлааны дутагдалтай юмуу эсвэл үений өөр өвчин давхар байгаа бол үений үрэвслийн илрэл бүдэг байж болно.

Үенээс шингэн соруулж авах

Соруулж авсан шингэнд цус, талст, идээ хайна. (туйлжсан гэрлийн микроскопоор шинжлэх, өсгөвөр ургуулах, грамаар будах г.м). Үжил бол үеийг 21 цагийн дотор доройтуулж болно. Үенээс авсан шингэнд микроскопын шинжилгээгээр лейкоцит илрүүлбэл үеийг үжлийн юмуу талстын үрэвсэл байгааг харуулж байж болно. Хэрэв эргэлзээтэй байгаа бол эхлээд доор зааснаар үжлийн эмчилгээ хийнэ.

Шалтгаан

Ганц үений үрэвсэл

Үений үжлийн үрэвсэл (стафиллококк, стрептококк, грам эсрэг бациллууд, гонококкууд, сүрьеэгийн савханцар зэрэг), үений хайрст үлдийн болон хариу урвалын үрэвсэл; гэмтэл (үенд цус хурах) кальц – пирофосфат дигидрат (КПФД)-ын талстууд, тулай

Яс - Үений үрэвсэл

Олон үений өвчний ганц үений илрэл (жнь , үений хэрлэг төст үрэвсэл - ҮХТҮ=полиартрит)

Олон үений үрэвсэл (ж.нь: 2–оос дээш үе хөндүүрлэж хавдах) Вирусууд, жишээ нь, гахайн хавдар, улаан эсэргэнэ, парвовирус В19, В гипатит, энтеровирусууд, ХДХВ, альфа-вирусын үений эмгэг1, зэргийн вирусууд

·         Хэрлэг төст (ХТҮҮ) юмуу яс - үений (ЯҮҮ) үрэвслүүд

·         Нурууны үений үрэвсэл

·         Холбогч эдийн өвчнүүд (түгмэл чонон улайлт, ТЧУ зэрэг)

·         Үений талстын эмгэг (тулай, КПФД)

·         Стрептококкийн халдварын дараах хариу урвалын үений үрэвсэл, Саркоидоз

Үнэлгээ

Үенүүдийн (нурууг оруулаад) өртөж, хамрагдсан хэмжээ, 2 талдаа ижил эсэх, үений бүтцийн гэмтсэн байдал, хөдөлгөөний хязгаарлалт (өвдөлтөөс юмуу эсвэл татанхай хөшингө болсноос), шингэн хуралт, үе хавийн гэмтэл зэргийг шалгаж тогтооно. Хавсарсан илрэлүүд: шээхэд хорсох юмуу эсвэл бэлгийн шархнууд, арьс , мөн нүдний гэмтэл, уушиг, бөөр, зүрх, ходоод – гэдэс (ж.нь ам шархлах, цусан суулга г.м), мөн ТМС –ийн талаар анхаарна.

Шээс

Шээсэнд дүрдэг шинжилгээгээр цус, уургийг шалгана. Хэрэв эерэг (+) байвал микроскопоор (цилиндрүүд байгаа эсэхийг ) шинжилнэ. Өсгөвөр болон грамаар будах шинжилгээ хийлгэнэ.

Гэрлийн шинжилгээ

Ясны элэгдэл, чулуужилт, үений зайн өрөгсөлт юмуу зай нь алга болсон, гэмтсэн үений ясны өөрчлөлтүүд (үе хавийн ясны сийрэгжилт, хатуурсан хэсэг, ясны ур г.м) байгаа эсэхийг шалгана. Хэрэв ууц – нурууны үений үрэвсэл байна гэж үзэж байгаа бол ууц – ташааны үений зураг авна (доод талын гуравны нэг нь хэвийн биш болсон байна). XTYY, ТЧУ, судасны үрэвсэл, ТВ зэргийн үед цээжний рентген шинжилгээ хэвийн байж болно. Бас ЭТХ ба С – урвалын уураг (СУУ) хэвийн байж болдог. (СУУ ихэссэн байвал эмчилгээний үр дүнд буурна).

Үеийн шингэн соруулах

OHCS х.656. Микроскопийн шинжилгээгээр (+ өсгөвөр ургуулна): цус, талст, идээний аль нэг нь байгаа эсэхийг шалгана. Туйлжсан гэрлийн микроскопын шинжилгээгээр урат болон КПФД –ын талстууд байгаа эсэхийг хайна.

Цус

Хэрэв үжил байхаар бол өсгөвөр шинжлэнэ. Хэрэв түгмэл өвчин байгаа бол цусны дэлгэрэнгүй, УЭТХ, урат, карбамид, креатинин үзнэ. Мөн ревматоид фактор, бөөмийн эсрэг бие, бусад ауто–эсрэг биеүүдийг тодорхойлно. Гэмтлийн үед үе дуран шинжилгээ тустай байж болдог. ХДХВ-ийн серолог шинжилгээний

талаар бодох хэрэгтэй.

Эмчилгээ

Эмчилгээ шалтгаанаас хамаарна. Хэрэв үений үжилт үрэвсэл1 гэж таамаглаж байгаа бол өвдөлтийг сайн намжааж, мэдрэг чанар нь тодорхой болох хүртэл: флуклоксациллин (стафилококкийн үүсгэлтэй байгаад, насанд хүрсэн хүнд: 0,5–1г/ 6 цагаар аажмаар венэнд) + бензилпенициллин 1,2г/4 цагаар венэнд ± гентамицин хэрэглэнэ. Нярайд: гемофилус голдуу байх тул мөн цефотаксим, (50мг/кг/12 цагаар венд аажмаар) тарина. Хэрэв ДОХ В эерэг бол хэвийн биш микобактер, мөн мөөгөнцөрийн шинжилгээ хийлгэнэ. Нян судлаачдаас эмчилгээг (≥ 2 долоо хоног венээр , дараа нь 3 долоо хоног уулгана) хир удаан үргэлжлүүлэхийг лавлах хэрэгтэй.

Үенд хатгалт хийж соруулах (артроцентез), угаах, мөн (жнь өвдгөнд) үе дурандаж зүсэж юмуу хусаж цэвэрлэх, эсвэл нээлттэй цэвэрлэгээ хийнэ (жнь, түнхний юмуу мөрний үенд ерөнхий мэдээ алдуулалттай хийнэ. Энэ нь биопси хийхэд боломж олгодог бөгөөд сүрьеэгийн гаралтай үед тустай байдаг). Согог судлаачаас зөвлөгөө авбал зохино. Хэрэв үенд хиймэл засал хийхээр бол үенээс шингэн соруулахаасаа өмнө согог судлаачийн зөвлөгөө авах хэрэгтэй. ≤48 цаг хүртэл чиг тавьж, дараа нь физик эмчилгээ хийнэ.

+ Өвчтний бие яаж байна? Дархлаа дарангуйлагдсан байна уу? Эсвэл халдварын

голомт байна уу? (ж.нь: уушигны үрэвсэл, тэдгээрийн 50% -д нь пневмококкийн үений

үрэвсэл байдаг) гэдгийг өөрөөсөө асууж байх хэрэгтэй.

Үений архаг үрэвслийн үеийн хөнгөвчлөх сувилгаа

Хамгийн тохиромжтой сонголт бол гадуур явуутаар юмуу гэрийн нөхцөлд сэргээх засал юм. Үүнд: физик эмчилгээ, бүлэг дасгалын хөтөлбөрүүд, усан эмчилгээ, усанд сэлэх, дулааны эмчилгээ, чийрэгжүүлэх дасгал, амрааж алжаал тайлах зэрэг олон бүрдлийг ашигладаг юм. Энэ бүгд бол өвдөлтийг намдаах, үйл ажиллагаа, хөдөлгөөнийг сайжруулахад (урт, богино хугацаагаар) зориулагдаж байдаг нь мэдээж билээ.