Анагаах Ухааны сайт - Цус багадалт (ЦБ)
Tag Board
200

Эрүүл мэнд

Цус багадалт (ЦБ)

Цус багадалт (ЦБ)

Улаан эсийн цул багасах юмуу эсвэл сийвэнгийн эзэлхүүн ихэссэнээс гемоглобины түвшин буурахыг цус багадалт гэж тодорхойлдог. Гемоглобины түвшин (ГБ) буурах гэдгийг (далайн түвшин дээр) эрэгтэй хүнд 13,5 г/дл-ээс бага, эмэгтэй хүнд 11,5 г/дл –ээс бага болохыг хэлнэ. Цус багадалт бол цусны улаан эс (ЦУЭ)-ийн боловсорч гарах нь багассанаас юмуу эсвэл ихээр алдагдсанаас үүсч болох бөгөөд тэр нь олон шалтгаанаас болдог. Эдгээрийг өвчний түүх, үзлэг, цусны шинжилгээгээр голдуу ялган тогтооно.

Зовиур

Өвчний шалтгаанаас юмуу цус багадалттай өөртэй нь холбоотойгоор: ядрах, амьсгаадах, зүрх дэлсэх, толгой өвдөх, чих шуугих, хоолонд дургүй болох, хоолны шингэц муудах, гэдэс хямрах, хэрэв өмнө нь титэм артерийн өвчин байсан бол зүрхээр өвдөх зэрэг зовиур илрэнэ.

Шинжүүд

Цус багадалтын хүнд үед ч шинж илрэхгүй байж болно. Цонхийж цайх (нүдний салстыг нь харна). Торлог бүрхүүлд цус харвах, хүнд цус багадалтын (ГБ 8 г/дл-ээс бага) үед: зүрхний агшилт олшрох, шуугиан сонсогдох, зүрх томрох зэрэг цусны эргэлт хэт ихэссэн шинжүүд гарч болно. Хожуу үед зүрхний дутагдал үүсч болох бөгөөд ийм байдалд цус хурдан сэлбэх нь үхэлд хүргэж болдог.

Цус багадалтын хэлбэр

Оношийн эхний алхам бол эсийн дундаж эзэлхүүнийг анхаарах хэрэгтэй (Эсийн дундаж эзэлхүүн (ЭДЭ)-ий хэвийн хэмжээ нь 76-96 фемтолитр, 10х15 фл = 1л)

ЭДЭ багассан (микроцитын) цус багадалт

·         Төмөр дутлын цус багадалт (ТДЦБ, хамгийн элбэг шалтгаан)

·         Талассеми (хэрэв цус багадалтын түвшинтэй харьцуулахад ЭДЭ "хэтэрхий буурсан”, харин улаан эсийн тоо ихэссэн үед сэжиглэх хэрэгтэй)

·         Төрлөхийн сидеробластын цус багадалт (их ховор).

Анхаар: Сүүлийн 2-ийн үед төмрийн ачаалал ихэссэн байх тул ийлдсийн төмөр, ферритин хоёр ихсэх, харин нийт төмөр холбох чадамж (НТХЧ) буурсан байна.

ЭДЭ хэвийн (нормоцитын) цус багадалт

·         Архаг өвчний үеийн цус багадалт

·         Ясны чөмөгний дутагдал

·         Бөөрний дутагдал

·         Гипотиройдизм (ЭДЭ мөн ихсэж болно)

·         Цус задрал (эсвэл ЭДЭ)

·         Жирэмсэн

Хэрэв цагаан эс, ялтсын тоо буурсан байвал ясны чөмөгний дутагдлыг сэжиглэж, ясны

чөмөгний биопси хийх хэрэгтэй.

ЭДЭ ихэссэн (макроцитын цус багадалт)

·         В12 юмуу фолатын дутал

·         Архи

·         Элэгний өвчин

·         Ретикулоцитоз ( ж.нь, гемолиз )

·         Цитотоксикууд, ж. нь, гидроксиуреа (= гидросикарбамид)

 

Цус задралын цус багадалт

Дээр дурдсан ангиллаар энэ хэлбэрийн ЦБ нь нормохромын байх ёстой гээд алдах вэ! Хэрэв олон залуу /том/ ЦУЭ, ретикулоцитууд байвал макроцитын хэлбэр байна. Хэрэв ретикулоцитоз /ЦУЭ-ийн 2%-иас их, юмуу ретикулоцитын тоо 85х10х9/ л, тусгай будаг шаардагдана/ байвал макроцитоз байх бөгөөд гаптоглюбин, билирубин; уробилиноген байна. Ихэнхдээ бага зэрэг шарлана /гэвч шээсэнд цөс

илрэхгүй/.

Цус сэлбэх: Гб аюултай ихээр буурсан үед цус сэлбэхээс зайлсхийвэл зохино. Өвчний хүндийн зэрэг, шалтгаанаас хамааран цус сэлбэх эсэхийг шийдэх ёстой.

Хэрэв цус алдаж байгаа аюул байвал /жнь, идэвхтэй шархлаа өвчинтэй байвал/ 8г/дл. хүртэл дээшлүүлэхийн тулд цус сэлбэх нь амин чухал байдаг. Гэвч маш болгоомжтой сэлбэх хэрэгтэй. Улаан бөөмийн даршийг аажуухан юүлэхдээ 10-40мг фрусемид /= фуросемид /-ыг судсанд тарих, уулгахтай ээлжлэн хавсаргана /фуросемидын тун нь урьд нь хэрэглэж байсан шээс хөөх эмийн нөлөөнөөс хамаарах бөгөөд цустай хольж болохгүй/.

Гүрээний венийн даралт (ГВД), уушигны доод хэсгийн шаржигнуурууд ихсэхийг шалгаж байвал зохино. Хэрэв зүрхний зогсонгишлын дутагдал илэрвэл нэмэгдэл цус сэлбэхээ зогсоож, зүрхний дутагдлыг эмчилнэ. Хэрэв яаралтай цус юүлэх зайлшгүй шаардлагатай байвал 2-3 нэгжийг солих аргаар юүлнэ. Үүнд цус сэлбэхтэйгээ ижил хурдтайгаар цус авна.