Tag Board
200

Эрүүл мэнд

Хүний биологийн цаг

Хүний биологийн цаг

Хүний биологийн цагШөнийн 01 цаг. Ихэнх хүмүүс 3-4 цаг унтаж амарсан байна. Яг энэ үед нойр сэргэж өвдөлтийг хурцаар мэдрэх боломжтой.

Шөнийн 02 цаг. Элэгнээс бусад бүх эрхтэн аажуухан, хэмнэлттэй ажиллана. Харин элэг л хүнд зайлшгүй хэрэгтэй тэр бодисыг ялгаруулж байдаг. Юуны өмнө хорт бодисуудыг зайлуулж "их цэвэрлэгээ” хийнэ. Харин энэ үед унтаагүй байвал кофе, цай ялангуяа спиртын төрлийн ундаа уух хэрэггүй. Харин аяга ус, сүү уувал бүр сайн.

Шөнийн 03 цаг. Бүх бие амарч бүрэн суларсан байна. Энэ үед цусны цохилт, амьсгал хамгийн удаан байна.

Шөнийн 04 цаг. Даралт бага хэвээр, харин тархинд цус ихээр нэмэгдэнэ. Энэ цагт хүмүүс голчлон нас бардаг. Бие эрхтэн хамгийн "удаан” ажиллаж харин сонсгол хурцдан өчүүхэн дуу чимээнд ч сэрнэ.

Өглөөний 05 цаг. Бөөр тайван юу ч ялгаруулахгүй. Харин энэ үед боссон хүн маш түргэн хугацаанд сэргэнэ.

Өглөөний 06 цаг. Даралт нэмэгдэж зүрхний цохилт түргэсэн судаснуудад цус булгилж эхлэнэ. Унтахыг хүсэвч бие махбодь өөрөө сэргэнэ.

Өглөөний 07 цаг. Хүний биеийн эсэргүүцэл сайжран өөрийгөө хамгаалах хамгийн өндөр үе. Хэн элдэв хорт нян, бактертэй тэмцэхийг хүснэ, тэр амжилт олно.

Өглөөний 08 цаг. Бие амарч, бие махбодийг хорт бодисоос элэг бүрмөсөн ангижруулсан байна. Энэ үед архи яасан ч ууж болохгүй. Элгэнд асар их ачаалал очих болно.

Өглөөний 09 цаг. Сэтгэл зүйн идэвх өндөржиж, өлсөх мэдрэмж буурна. Зүрх дээд хэмжээгээр ажиллана.

Өглөөний 10 цаг. Идэвх улам өндөржинө. Уулыг ч эргүүлмээр санагдана. Ийм байдал үдийн хоол хүртэл үргэлжилнэ. Энэ үеийг дэмий өнгөрөөх хайран.

Өдрийн 11 цаг. Зүрх урьдын адил сэтгэхүйн идэвхтэй зохицон нэгэн хэмээр ажиллана. Ядрахаа мэдрэхгүй. Их ачаалал ч мэдрэхгүй.

Өдрийн 12 цаг. Бүх хүчээ дайчлах цаг. Их хоол идэх хэрэггүй. Харин нэг цагаар хойшлуулсан нь дээр.

Өдрийн 1 цаг. Элэг амарч харин судсанд бага зэргээр хор орж ирнэ. Өдрийн идэвхийн анхны үе өнгөрч ядарч эхлэнэ. Амралт шаардагдана.

Өдрийн 2 цаг. Эрчим хүч унана. Энэ нь 24 цагийн доторхи хамгийн доод хоёр дахь цаг.

3 цаг. Ахин сайжирч эхлэнэ. Мэдрэхүйн эрхтэн түүний дотор үнэрлэх амтлах эрхтэний мэдрэмж дээд цэгтээ хүрнэ. Яг энэ цагт хооллодог олон хүмүүс бий.

4 цаг. Цусан дахь чихрийн түвшин ихэснэ. Гэхдээ энэ нь ямар нэг өвчин биш. Эрчим хүч суларч эхлэнэ.

5 цаг. Ажиллах чадвар өндөр хэвээр. Ялангуяа тамирчид хоёр дахин их эрчимтэй хичээллэж байдаг.

Оройн 6 цаг. Өвдөлтийг мэдрэх нь дахин багасгаж эхэлнэ. Улам их хөдлөх хүсэлгүй болно. Сэтгэл зүйн сэргэлэн байдал аажмаар буурна.

Оройн 7 цаг. Цусны даралт ихсэн сэтгэл зүйн тэнцвэр "нойлд” хүрнэ. Хүмүүс их нервтэй болж дэмий юмнаас болж маргахад бэлэн болно. Харшилтай хүмүүст муу цаг. Толгой өвдөж эхэлнэ.

Оройн 8 цаг. Хүмүүсийн жин дээд цэгтээ хүрэх боловч гаднах нөлөөнд үйлчлэх эсрэг үйлчлэл асар хурдан болно. Жолооч нар сэтгэл хангалуун, бие хөнгөн, энэ үед аваар осол бараг гардаггүй.

Оройн 9 цаг. Сэтгэл санаа ердийн. Оюутнууд юм цээжлэх, жүжигчид дүр бүтээхэд хялбар байдаг. Оюун хурцдана. Өдөр чадаагүй олон зүйлээ тогтоож авах чадвартай үе.

Оройн 10 цаг. Цус цагаан цогцсоор дүүрнэ. 1 см куб цусанд 5-8 мянга байдаг бол энэ үед 120 мянгад хүрнэ. Биеийн халуун буурна.

Шөнийн 11 цаг. Бие махбодь амрахад бэлтгэж эс эдийг сэргээх ажлууд явагдаж эхэлнэ.

Шөнийн 12 цаг. Хоногийн сүүлчийн цаг. Хэрэв бид 11 цагт унтахаар хэвтсэн бол цаг болжээ. Зөвхөн махбодь төдийгүй тархи ч гэсэн өөрт хэрэггүй зүйлсээ зайлуулан "дүнгээ” гаргана. Өдөр өнгөрчээ.