Tag Board
200

Эрүүл мэнд

Бамбайн дутмагшил (микседема)

Бамбайн дутмагшил (микседема)

Бамбайн дутмагшил нь элбэг тохиолдох ба эмчлэхэд хялбар байдаг. Энэ нь анзаарагдахгүй (шинж тэмдэг багатай) болохоор өвчтөн ч, эмч ч хоёулаа юу өөрчлөгдсөн байгааг анзаарч ойлгохгүй байж болно, иймээс өвөрмөц бус шинж тэмдэгүүдийг гярхай таних, сэрэмжтэй байх хэрэгтэй, ялангуяа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд ажиглалт, сэрэмж шаардагдана.

Зовиур

Ядрах, нойрмоглох, биеийн жин, өтгөн хатах, хүйтэнд тэсвэргүй, биений юм их ирэх, хоолой сөөх, сэтгэлээр унах, ойлгох чадвар муудах/деменция, булчин өвдөх.

Шинж тэмдэг

Зүрхний цохилт удаашрах, арьс үс хуурайших, бахуу, сулралын рефлексүүд удаан, зүрхний тогтонгишлын дутагдал, дарахад хонхойхгүй хаван (зовхи, гар, хөл гм)± "бах мэлхий төст царай”, перикардын шүүдэс шингэн, захын нейропати, бага тархины тэнцвэргүйдэл.

Онош

Т4, TSH (бамбайн дутмагшлын үед , ховор тохиолдолд хоёрдогч гипотиреоидизмын үед гипофизээс TSH дутагдлын улмаас бага зэрэг ,эсвэл хэвийн байж болно ). Холестерол, триглицерид ихэсч болно. Нормохромын макроцитын цус багадалт. Булчингийн эсийн мембран өөрчлөгдсөнөөс креатинкиназа, Асат, ЛДГ ихэсч болно. 302-оос харна уу.

Бамбайн анхдагч дутмагшилын шалтгаанууд:

·         Аяндаа үүссэн анхдагч хатингаршлын бамбайн дутмагшил: элбэг тохиолдоно, аутоиммун өвчин бөгөөд бахуугүй Хашимотогийн хам шинжийн суурин дээр үүсдэг ба 1-р хэлбэрийн чихрийн шижин, Аддисоны өвчин, В12, амин дэм, фолийн хүчлийн дутлын цус багадалттай хавсарч тохиолдож болно. C:X≈ 6:1.

·         Бамбайг авах мэс засал ба радиоидэвхит иод эмчилгээний дараа.

·         Эмийн нөлөөллөөс: антитиреоид бэлдмэл; амиодарон; литиум; иод.

·         Бамбайн цочмогдуу үрэвсэл: гипертиреоид үеийн дараах түр зуурын гипотиреоидизм.

·         Иодын дутал: Хоол тэжээлийн дутагдал. Удамшлын: жнь: дүлийрэлтэй хамт илрэх (Pendred-ийн хам шинж).

·         Даавар үүсэлтийн алдагдал: Аутосомын рецессив хэлбэрээр удамшина, жнь: пероксидазын дутагдлаас. Калийн перхлоратаар байр солигдон булчирхайн радиоидэвхит иодын шингээлт ихсэлтийг харна.

·         Ховор тохиолдолд хавсардаг эмгэгүүд: Уйланхайт фиброз, цөсний гаралтай анхдагч цирроз, POEMs хам шинж (полинейропати, эрхтэнүүдийн томрол, эндокринопати, плазмацитома+арьсны пигментаци/хязгаарлагдмал үеийн М-уурагт нэгдэл).

Дараах тохиолдолд бамбайн дутмагшлыг илрүүлэх шинжилгээ хийнэ:

·         Гиперпролактинемия

·         Төрөлтийн дараах тиреоидит

·         Үргүйдэл

·         Таргалалт

·         Гипотермия

·         Хэрэв хүзүү хэсэг туяанд өртөгдсөн бол

·         Холестерол

·         Деменция

·         Аутоиммун эмгэгтэй

·         Төрөлхийн гипотиреоидизм

·         Амиодарон, Li+ эмчилгээний үед

·         Сэтгэл гутрал±танин мэдэх чадварын бууралт

·         1-р хэлбэрийн чихрийн шижин ба жирэмслэлт

·         Турнерийн хам шинж

Эмчилгээ

Хэрэв эрүүл, нас залуу бол: Тироксин (Т4=левотироксин), ~100μгр/24цаг уух; 12 долоо хоног тутам дахин үзнэ. Эмнэл зүйн байдал ба дааврыг хэвийн байлгахын тулд тунг тохируулах боловч TSH-ийг дарангуйлж болохгүй. Эхний удаад TSH-ийг жил бүр хянана. Тун хэтэрсэн тохиолдолд ясны сийрэгжилт үүсэх эрсдэлтэй.

Хэрэв нас ахиж байгаа бол: 25 μгр/24цаг-аар эхэлнэ; 4 долоо хоног тутам тунг нэмэгдүүлнэ (тироксин гүйлсэн булчирхайн үрэвслийг сэдрээж болно).

Тироксины хагас задралын хугацаа нь 7 өдөр, иймд тунг өөрчлөхөд TSH-ээр нарийн хянахын тулд 4 долоо хоног шаардлагатай болно (Анхаарах нь: TSHөөрөө ~1 цагийн хагас задралын хугацаатай).

Хэрэв зүрхний цус хомсдох өвчтэй бол: Пропранолол 40мг/6ц –р ууж хэрэглэх ба дээр өгүүлсэнтэй адил тироксиныг 25 μгр/24цаг-аар эхэлнэ.

Хэрэв онош асуудалтай ба Т4 аль хэдийн өгөгдсөн бол: Т4-ийг зогсооно; 6 долоо хоногийн дараа TSH-ийг дахин шалгана.

Бахууамбайн дутмагшлын шалтгаан: Хашимото-ийн бамбайн үрэвсэл: Аутоиммун өвчин бөгөөд лимфоцит ба плазма эсийн инфильтраци явагддаг. Голдуу 60-70 насны эмэгтэйчүүдэд тохиолдоно. Ихэвчлэн эутироид байдалтай. Аутоэсрэг биеийн титр өндөр байдаг. Хэрэв гипотироид байдалд байвал, эсвэл TSH өндөр байвал бахууг багасгахын тулд дээрх шиг эмчилнэ. Эм: дээр өгүүлсэнтэй адил.

Амиодароны нөлөө: бамбайд үзүүлэх нөлөө нь комплекс ба харилцан адилгүй янз бүр байна. Энэ нь ихэвчлэн чөлөөт Т4 ихэсч, чөлөөт Т3 багасахад нөлөөлдөг боловч эмнэл зүйн хувьд өвчтөн эутироид байж болдог. Өвчтөнүүдийн 2%-д нь эмнэл зүйн мэдэгдэхүйц өөрчлөлттэй байдаг ба энэ нь бамбайн хордлого, эсвэл бамбайн дутмагшил байж болно. Сорилоос илүү эмнэл зүйн төлөв байдлаар нь дагах хэрэгтэй. Нарийн мэргэжлийн эмчийн тусламж ав.

Хагас задралын хугацаа удаан (40-100хоног) гэдгийг анхаар, иймд эмчилгээг зогсоосны дараа ч асуудал үргэлжилж болно.

Бамбайн хоёрдогч дутмагшил (өнчин тархины дутагдлаас) бол маш ховор тохиолддог.