Tag Board
200

Эрүүл мэнд

Урвах тахал

Урвах тахал

Үүсгэгч нь Vibrio cholera- таслал мэт могцгор, Грам (-) нян юм. Эпидеми болон пандеми байдлаар тохиолдож байсан. 1990 оноос Ө.Америк, Бангладешт дэгдэлт болсоор байна. (Бенгалын Vibrio choleraе). Нууц үе хэдэн цагаас 5хоног хүртэл. Өтгөн мөр –амны механизмаар тархдаг.

Эмнэлзүй

Их хэмжээний (>1л) усархаг, цагаан будааны чанамал мэт зүйлээр суулгах, халуурах, дотор муухайрах ба удалгүй ус эрдсээ алдаж үхэх аюул нүүрлэдэг.

Оношлох. Өтгөнөөс нянг өсгөвөрлөх, микроскопт харах нь үндсэн арга.

Эмчилгээ

Сувилгааг онц анхаарах, алдсан ус эрдсийг хянуур нямбай нөхөх (шокийн шинж илэрсэн бол 0.9%-ийн давсны уусмал С дуслаар хийх), +20ммоль/л К+ -ийг шээг, электролитийг тодорхойлтол хийнэ (рингер лактатыг дангаар нь хийхээс зайлсхийх; энэ нь К+ эрс унах шалтгаан болдог). ДЭМБаас зөвлөмж болгосон шингэн нөхөх зориулалттай (20г глюкоз бүхий) ууттай эм нь цагаан будааны шүүс (50-80г/л) ийг бодоход тийм ч сайн үр нөлөөтэй

биш. Суулгалтын хэмжээг багасгадаг. Түүний өндөр осмос чанар нь усны эргэн шимэгдэлтийг саатуулдаг. Ципрофлоксацин 1г уулгавал шингэн алдалтыг багасгаж болох юм. Сэргийлэлт: Зөвхөн буцалсан мөн ариутгасан ус хэрэглэх. Бүх хоолыг сайн чана. Хоолыг шинэ дээр нь ид. Далайн хоол хэрэглэхээс зайлсхийх. Бүх ногоог хальслах, цэвэрлэж хэрэглэх. Халааж үхүүлсэн вакцин (01 серовар) нь хамгаалах чадвар хязгаартай. Олон улсын аялал жуулчлалд хэрэглээд удаагүй байна. Стандартын шаардлага хангасан вакцин байхгүй.