Tag Board
200

Эрүүл мэнд

Цагаан эсийг ялган тоолох

Цагаан эсийг ялган тоолох
Нейтрофил: 2-7,5х109/л цагаан эсийн 40-75% байх боловч хувиар тодорхойлохоос бодит тоогоор илэрхийлэх нь ач холбогдлоор илүү юм/.
Ихсэх тохиолдлууд:
Нянгийн халдвар
Гэмтэл, мэс засал, түлэгдэлт, цус алдалт
Үрэвсэл; шигдээс; булчингууд өвдөх; олон артерийн булдруут үрэвсэл
Миелопролиферацын эмгэг (лейкеминүүдийн үед мэдэгдэхүйц ихсэнэ).
Эмнүүд (жнь, стероидууд).
Тархсан хорт хавдар
Багасах тохиолдол:
Вирусын халдварууд: бруцеллёз, хижиг, кала-азар, сүрьеэ.
Эмнүүд, жнь, карбимазол, сульфонамидууд
Гиперспленизм юмуу нейтрофилийн эсрэг бие (түгмэл чоно яр, ревматоид артрит ) –ийн задрал ихсэх үед.
В12 юмуу фолатын дутал; ясны чөмөгний ажиллагааны дутагдлаас эс үүсгэн гаргах нь буурна.
Лимфоцит: 1,3-3,5х109/л (20-45%).
Ихсэх тохиолдлууд:
Вирусын халдвар, токсоплазмоз; хөхүүл ханиад, бруцеллёз
Архаг лимфолейкеми Хэвийн бус ("ер бусын”) лимфоцитууд Эпштейн— Баррын вирусийн халдварын үед их хэмжээгээр илрэх нь уг халдварын нэг онцгой шинж юм. Тэдгээр нь ЭБВ-ээр халдварласан В-эсүүдийн эсрэг үүссэн Т-эсүүд бөгөөд их хэмжээний тунгалагдуу цитоплазмтай байдаг.
Цитоплазмых нь ирмэгээр хөх эмжээр тойрох бөгөөд ойр хавийнхаа улаан эсийг тойрон бүсэлдэг.
Багасгах тохиолдлууд :
Стероид эмчилгээ; түгмэл чоно яр; уреми; Легионерын өвчин; хүний дархлал хомсдлын вирусын халдвар, чөмөгний нэвчилт, хими юмуу радио эмчилгээний дараа Т лимфоцитийн дэд бүлгүүдийн лавламж үзүүлэлтүүд:
CD4-ын хэмжээ: 537-1571/мм3, (HIV-ын халдварын үед буурна), CD8-ын үзүүлэлт :235-753/мм3, CD4/CD8-ын харьцаа 1,2-3,8 тус тус байна.
Эозинофил: 0.04-0.44x109/л (1-6%).
Ихсэх тохиолдол:
Багтраа/ атопи; шимэгчдийн халдвар, (ялангуяа цагаан хорхойн халдвар), олон артерийн булдруут үрэвсэл, арьсны өвчин, ялангуяа пемфигус; чонон хөрвөс; хорт хавдрууд (лимфомууд, эозинофилийн лейкеми г.м.); бөөрний дээд дайврын дутагдал, туяаны шарлага; Леффлерын хш (Бүлэг 18), ямар нэгэн халдварын эдгэрэх үед тус тус ихсэнэ.
Эозинофилийн хэт ихсэх ХШ: Эозинофилийн тоо 6 долоо хоногоос дээш хугацаанд 1,5x109/л-ээс дээш ихэссэнтэй холбоотойгоор (давчуу кардиомиопати; невропати; элэг-дэлүү томрох зэрэг) эрхтнүүд гэмтэх үед тохиолддог.
Моноцитууд: 0.2-0,8x109/л (2-10%)
Ихсэх тохиолдлууд: Хурц, архаг халдварууд, (жнь, сүрьеэ; бруцеллёз; эгэл биетэн), хорт хавдрууд; тухайлбал: M4, M5-хурц миелойд лейкеми (х.654), Ходжкины өвчин; миелодисплази. Базофилууд: 0-0,1x109/л (0-1%)
Ихсэх тохиолдлууд: Вирусийн халдварууд; чонон хөрвөс; микседема; дэлүү авсаны дараа; архаг миелоид лейкеми; бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл; хорт хавдрууд; түгмэл мастоцитоз; (нөсөөт хөрвөс); цус задрал, цусны олон эс жинхэнэ ихсэх; (полицитеми рубра вера).