Tag Board
200

Эрүүл мэнд

Чихрийн шижингийн II хэв шинж

Чихрийн шижингийн II хэв шинж

Чихрийн шижингийн II хэв шинж нь олон улс оронд эпидеми байдлаар тархсан (өвчлөлийн өсөлтийн бас нэгэн шалтгаан нь оношлогоо сайжирч өвчтөний наслалт уртассантай холбоотой).* Австралид 25-аас< хүн амын 7% нь ЧШ өвчтэй (ихэнх нь 2-р хэлбэр).* Азид, эрэгтэйчүүд, тэр тусмаа настай хүмүүсийн дунд ЧШ өндөр тархалттай байна (Ливерпульд 80-аас дээш настай хүмүүсийн дунд 18%).* Инсулин үл хамааралт ЧШ (NIDDM) ба насанд хүрэгсдийн эхлэлтэй ЧШ(maturity onset DM) гэсэн нэр томьёо хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй: ихэнх нь 40-өөс дээш насанд илэрдэг боловч өсвөр үеийнхэн ЧШ-ийн II хэв шинж өвчлөх нь ихэссээр байна.

Шалтгаан

Таргалалттай (diabesity) холбоотой инсулины шүүрэл , инсулинд тэсвэртэй байдал нэмэгдэх, хөдөлгөөний хомсдол, илчлэгийн илүүдэл. Нэг өндгөн эсийн өвчлөл ≥80%.

Үүсэл гарал

1.    preliminary үе : Глюкозод тэсвэрт чанарын алдагдал (IGT), өлөн үеийн сахарын алдагдал (IFG), доор үз. (Амьдралын хэв маягаар засагдах ганц боломж).

2.    Шинж тэмдэг илрэх үе: Ам цангах, их шээх, биеийн жин буурах.

3.    Хүндрэл илрэх үе: халдвар, нейропати (хөлний шарх гм), ретинопати, артерийн судасны өвчин (зүрхний шигдээс, хөлний цусан хангамжийн буурах).

Онош, сорил шинжилгээ, хяналт

Цус: венийн цусанд өлөн үеийн глюкоз (>7 ммоль/л, инсулин эмчилгээнд оруулахаас өмнө); HbA1c (≥6.5%; жилд 2-4 удаа хянах). Санамсаргүйгээр цусанд сахар тодорхойлох нь найдвартай арга биш боловч хэрэв цусанд сахар >11ммоль/л хэмжээтэй, шинж тэмдэг илэрсэн бол оношилж болно.

Шээс: Микроальбуминурия (жил бүр шинжилж бөөрний хүндрэлийн рискийг тодорхойлох); шээсний ерөнхий шинжилгээ. Хэрэв өвчтэй бол дунд хэсгийн шээснээс шинжилгээ авах. Нүдний уг дурандах. Цусны даралт: агшилтын даралтыг <140мм.муб байлгах.

Хөлийг шинжлэх: Цусны эргэлт, мэдрэхүй, арьсны бүрэн бүтэн байдлыг үнэлхийн тулд эмчид ирэх бүрт гутал, оймсыг тайлуулж үзнэ: хөл нүцгэн явахаас сэргийлэх. Чихрийн шижин хоёрдогчоор дараах эм (стероидууд, тиазидууд); нойр булчирхайн өвчин (панкреатит, нойр булчирхайн >90% авсан мэс засал, гемокроматосис, Уйланхайт фиброз, нойр булчирхайн хорт хавдар); дотоод шүүрлийн өвчнүүд (Кушингийн өвчин, акромегали, феохромоцитома, бамбайн хордлого) бусад (акантозис нигриканс, төрөлхийн липодистрофи, гликоген хуримтлуулдаг өвчнүүд) өвчнүүдийн үед тохиолдоно.

Оношийн шалгуур

Хэрэв өвчтөнд чихрийн шижингийн шинж тэмдэг үгүй бол зөвхөн нэг удаагийн цусны сахарын түвшингээр онош тавьж болохгүй. Хэрэв ямар нэгэн эргэлзээ сэжиг байвал глюкозын ачаалалт сорил (OGTT) хийж 2 цагийн дараах цусны сахарын хэмжээг тодорхойлох хэрэгтэй: цусны сахар >11ммоль/л болвол оношийг тавина. Глюкозын ачаалалт сорилыг хэрхэн хийх вэ:

Өглөө өлөн (шөнийн турш юм идэлгүй)үед 75гр глюкозыг 300 мл усанд уусгаж уулгана. Өлөн үед болон глюкоз ууснаас 2 цагийн дараа венийн цусанд сахарын хэмжээг тодорхойлно. Анхаарах нь: Цочмог халдвар, гэмтэл, цусны эргэлтийн болон бусад стрессийн үед цусанд сахарын хэмжээ түр хугацаанд огцом ихэсч болно: Оношийг түр хойшлуулна (гэвч эмчилгээг хийнэ). Сийвэнгийн HbA1c-ийн хэмжээ:Хэрэв > 7% байвал ЧШ байх магадлалтай (өвөрмөц чанар 99.6%, мэдрэг чанар 99%), жижиг судасны хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Шээсэнд сахар илрүүлэх: Хийхэд хялбар боловч хүн амын ойролцоогоор 1% -д глюкоз ялгаруулах бөөрний босго хязгаар бага байдаг; (мэдрэг чанар 32% өвөрмөц чанар: 99%).

Глюкозын зохицуулга алдагдах нь чихрийн шижинтэй гэсэн үг биш

Энэ нь хэвийн глюкозын гомеостаз ба чихрийн шижингийн завсрын төлөв байдал юм. Глюкозын тэсвэрт чанарын алдагдал (IGT): өлөн цусны сахар < 7ммоль/л ба глюкозын ачаалалт сорил; 2 цагийн дараа ≥7.8ммоль/л боловч <11.1ммоль/л. Өлөн сахарын алдагдал (IFG): өлөн үеийн сахарын түвшин >хэвийн хэмжээ боловч ЧШ-ийн онош тавих түвшингээс бага, өлөн үеийн цусны сахар ≥6.1ммоль/л боловч <7ммоль/л. Их Британийн Диабетийн нийгэмлэг бүх өлөн үеийн сахарын алдагдалтай хүмүүс ЧШ-г үгүйсгэхийн тулд OGTTглюзокын ачаалалт сорил хийлгэхийг зөвлөж байна.

IFG ба IGT нь глюкозын зохицуулгын өөр өөр ялгаатай гажуудлыг илэрхийлнэ (өлөн ба хоолны дараах). ЧШ-д шилжих эрсдэл IFG-ийн хувьд IGT-ээс бага байдаг. Хоёулаа амьдралын хэв маягийг (дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм) өөрчлөх тухай зөвлөгөөгөөр эмчлэгдэж зохицуулагдах бөгөөд давтан үзлэгт тогтмол ирэх шаардлагатай. Анхаарах нь: Зүрхний дутагдалтай IFG өвчтөнд ACE-ингибитор эм хэрэглэвэл ЧШ-д шилжин даамжирхаас сэргийлж чадна (3% жилд 48% 3 жилд).

Жирэмсэний чихрийн шижин

Энэ нэр томьёо жирэмсэний глюкозын тэсвэрт чанарын алдагдал (GIGT) ба жирэмсэний чихрийн шижин (GDM)хоёуланг багтаана. Дээр өгүүлсэнтэй адил IGT болон ЧШ-ийн оношлогооны шалгуурыг ашиглана. Хэрэв жирэмсэн үед глюкозын тэсвэрт чанар өөрчлөлттэй байсан бол төрсний дараах 6долоо хоногтойгоос 75гр ачаалалт сорил 3г ЧШ эсвэл IGT/ IFG үргэлжилж байгаа эсэхийг тодруулах зорилготой хийнэ. Төрсний дараах 6 долоо хоногийн шинжилгээний дүнгээс үл хамааран эдгээр эмэгтэйчүүд цаашдаа ч ЧШ-тэй байх өндөр эрсдэлтэй байдаг.

Чихрийн шижингийн II хэв шинжийг эмчлэх

Өвчтөнийг санаачлагатай, тэднийг өвчнөөс сэргийлэх талаар мэдлэгтэй болгох нь маш чухал.Хүндрэлээс сэргийлэх зорилго нь гипогликеми, цусанд сахар өндөр байсны улмаас үүсэх удаан хугацааны нөлөөнүүдэд өвчтнийг автагдуулахгүй байхад чиглэгдэнэ. Цусны даралтыг нарийн хянах нь (агшилтын даралт ≤140мм.муб гм) том судасны өвчин, нас баралтаас сэргийлэхэд хамгийн чухал байдаг. Иймээс бүх талын эрсдэлийн хүчин зүйлсийг үнэлж дүгнэнэ: глюкоз, цусны даралт, зүүн ховдлын зузаарал, холестерол1, тамхи татах. Чихрийн шижинг тусад нь эмчлэхгүй. Их Британий Үндэсний Үйлчилгээний Тогтолцоо нь асаргаа сувилгаа явуулах, зорилго тодорхойлох, чанартай шинэ санаачлагыг тэргүүлэх ажлыг зохицуулж байдаг. Эм хэрэглэх, хоолны дэглэм хэрхэн сахих болон эдгээрийн ач тусын талаар өвчтөнд сургаж бас зөвлөлдөж байдаг:

Мэргэшсэн сувилагч/хоол зүйч, хөлний арчилгааны мэргэжилтэн, диабетийн нийгэмлэг/өвчтөнүүдийн бүлэг. Тогтмол дэглэм сахин дасгал хөдөлгөөн хийх (инсулинд тэсвэрт чанар ба зүрхний шигдээс үүсэх эрсдэл . Тэдний жолоо барих эрхийг зохицуулах хуулийн үүрэг хариуцлага.

Хоолны дэглэм:

 – ханасан өөхийг сахарнийлмэл нүүрс-ус, дунд зэргийн уураг:кофег хориглохгүй (инсулинд мэдрэг чанарыг байж болно). Хэрэв креатинин эсвэл микроальбуминури илэрвэл уургийг хязгаарлаж ACE-ингибитор (Бүлэг 5) эсвэл AT-2 хориглогч (Бүлэг 8) өгөх. Хэрэв хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн цусны сахарыг хянаж чадахгүй бол эм хэрэглэнэ.

Сахар бууруулах эмүүд

Метформинийг (бигуанид) эхэлж хэрэглэнэ. Метформин нь биеийн жинг бууруулахад тусалж (хэрэв амжилттай бол) инсулинд мэдрэг чанарыг . Гаж нөлөө нь хоолны дуршил бууруулах, дотор муухайрах, суулгах, В12 –ийн шимэгдэлт, гипогликемид оруулахгүй. Хэрэв креатинин ≥150μмоль/л бол хэрэглэж болохгүй. Тун : 0.5-1.0гр/8цаг ууж хэрэглэнэ. Хэрэв эдийн гипоксийн шинж (зүрхний шигдээс, сепсис гм), илэрвэл, ерөнхий мэдээгүйжүүлэлтээс 48 цагийн өмнө, иод агуулсан контраст хэрэглэснээс хойш 3 хоногоор хэрэглэхээ зогсооно (сийвэнгийн мочевин, электролит, креатининийг хянана).

Дараа нь инсулины шүүрлийг тулд сульфонилурийн бэлдмэлийг нэмнэ (зарим мэргэжилтнүүд глитазоныг2 хоёрдох эм болгон хэрэглэх нь илүү тохиромжтой гэж үздэг. Гэвч энэ нь NICE-ийн үзэл биш).

Толбутамид: Богино хугацааны үйлчилгээтэй (гипогликеми цөөн); өдөрт2-3 удаа , хоногийн тун 0.5-1.0 гр

Гликлазид: Дунд хугацааны үйлчилгээтэй, нэг удаагийн тун 40-160мгр, хоногийн дээд тун 160мгр/12 цаг.

Глибенкламид: Удаан үйлчилгээтэй, 2.5-15мгр/24 цаг өглөөний цайны үед (ховор хэрэглэгдэнэ).

Глитазон: Розиглитазон 4мгр/24 цаг. Эсрэг заалт: элэгний үйл ажиллагааны сорил. Гаж нөлөө: толгой өвдөх, гүйлгэж суулгах, хоолны шингэц муудах, шингэн хуримтлагдах (зүрхний дутагдлын шалтгаан); элэгний сорилыг 2 сар тутамд 1жилд, хэрэв Алат >3-дахин хэвийн үед зогсооно; пиоглитазон 15-30мгр/24 цаг. Глитазонууд инсулинд тэсвэрт чанарыг. Хэрэв метформин+сульфонилури хавсарч хэрэглэх нь хүндрэлтэй бол глитазоныг аль нэгэнд нь эсрэг заалттай эсвэл тэсвэрлэлтгүй үед хэрэглэж болно.

1  ЧШ-ийн үед судасны хүндрэл үүсэх нь олонтой учир статиныг LDL >3ммоль/л эсвэл цусны даралт>140 их үед өгнө. Түүнчлэн статиныг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болох нь батлагдсан; өвчтөнтэйгээ ярилцаж зөвлөлдөөрэй. L.Lindholm 2003 Lancet 361 2000

2 Глитазон β-эсэд хуримтлагдаж цусны сахарыг сульфонилури, бигуанидаас илүү удаан хянах боломжтой.