Tag Board
200

Эрүүл мэнд

Гүний венийн судасны бөглөрөл

Гүний венийн судасны бөглөрөл (ГВБ)

Мэс засал хийлгэсэн өвчтөний 20% нь гүний венийн бөглөрөл үүсдэг хэдий ч, хагалгаанд ороогүй хүнд ч бас тохиолддог. 65% нь өвдөгнөөс доош орших венийн судсанд бөглөрөл үүсдэг учраас шинж тэмдэггүй байдаг. Харин цөөн тохиолдолд уушгины судасны бөглөрөл үүсгэнэ.

Эрсдэл

Нас ахих, жирэмслэлт, нийлэг эстроген хэрэглэх, мэс засал (ялангуяа аарцгийн болон ортопедийн), урьд нь ГВБ өгч байсан өчиг, үсэрхийлэл, таргалалт, хөдөлгөөнгүй болгох, тромбоэмболи.

Шинж тэмдэг

Хөл хавдах/чангарах/хавагнах. Түүнчлэн, халуурах, хавагнах, Хомансын шинж (хөл чангарч өвдөхийн хирээр хөл сарийх) бөгөөд бүлэнг авсан намдахгүй тохиолдол ч байдаг.

Ялган онош

Целлюлит юмуу Бакерийн цэврүү хагарах.

Шинжилгээ

 ГВБ-ийн үед деградацийн бүтээгдхүүн тодорхойлох нь мэдрэг үзүүлэлт хэдий ч, өвөрмөц биш юм. Түүнчлэн, халдвар, жирэмсэн, үсэрхийлэл болон хагалгааны дараах үед ч илэрч болдог.Эерэг гарсан ч эмнэлзүйн үнэлгээгээр ГВБ нотлогддоггүй. Юутай ч деградацийн бүтээгдхүүн ихэссэн юмуу эмнэлзүйн үнэлгээгээр дунд эсвэл өндөр гарсан бол чанд авианы шинжилгээ хийх шаардлагатай. Ингэснээр ГВБ-ийг эрт илрүүлэх боломж гардаг.

Венографи цөөн тохиолдолд хийнэ. Тромбофилийн шинжилгээг ГВБ үүсэхийг нөхцөлдүүлэх хүчин зүйлгүй юмуу гэр бүлийн түүхэндээ ГВБ хүмүүст хийнэ.

Урьдчилан сэргийлэх

  Хагалгаа хийхээс 4 долоо хоногийн өмнөөс цус тогтоох эмийг зогсоо

  Аль болох эрт хөдөлгөөнийг нь сэргээ.

  Гепарин 5000U/12 цагаар арьсан дор, эсвэл бага молекул жинтэй гепарин (эноксапарин 20мг/24 цаг арьсан дор долоо хоногийн турш эсвэл хагалгаанаас 2 цагийн өмнө дальтепарин) хийнэ (цус алдаж байсан хянах шаардлагагүй).

  Судасны оймс юмуу боолт хийнэ (Цээр: цус хомсдох).

  Хагалгааны дараах 16 цагт амьсгалыг дэмжинэ.

  Цус шингэлэх эмийг уулгана.

Эмчилгээ

Мета-анализ судалгаагаар бага молекул жинтэй гепарин (Ж: эноксапарин 1.5мг/кг/24цаг арьсан дор) нь энгийн гепаринаас (идэвхижсэн тромбопластины хугацаанд суурилсан тунгаар, Бүлэг 15) давуутай нотлогдсон байна.

Гэхдээ гуяны судсанд бүлэн үүсэхийг саатуулж чаддаггүй байна. Протромбины хугацаа 2-3 болоход гепариныг зогсоож варфаринд шилжүүл. Уг эмчилгээг хагалгааны дараах 3 сарын хугацаанд үргэлжлүүлнэ. Доод хөндийн венийн шүүлтүүрийн тогтолцоо цус шингэлэх дотно төрөлт хүчин зүйлийг идэвхийлэн гаргах замаар уушгины бүлэнт бөглөршил үүсэхээс сэргийлэх зүй тогтол байдаг.