Tag Board
200

Эрүүл мэнд

Өрцний ивэрхий

Өрцний ивэрхий

Ходоодны амсар хэсэг өрцөөр цээжний хөндий рүү урваж орох эмгэгийг хэлдэг. Өрцний гулсах ивэрхий (80%): Энэ үед ходоод-улаан хоолойн зааг хэсгээр цээжний хөндий рүү гулсах маягтай ордог. Өрцний цувих маягийн ивэрхий (20%): энэ үед ходоод-улаан хоолойн зааг хэсэг хэвлийн хөндийд байх боловч ходоодны зарим хэсэг улаан хоолойн хажуугаар цээжний хөндий рүү төвийж ордог байна.

Эмнэл зүйн ялгаа

Нийтлэг: Өвчтөнүүдийн 30% нь > 50 настай байх ба ялангуяа тарган эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. 50% нь ходоод-улаан хоолойн рефлюкс буюу сөргөөний шинж тэмдэгтэй байдаг.

Шинжилгээ

Баритай шинжилгээ оношлогооны хувьд нэлээд зохистой нь юм. Ходоод гэдэсний дээд хэсгийг дурандах замаар салст бүрхүүлийн өөрчлөлт (эзофагит?)-ийг тогтоодог.

Менежмент

Жинг хянах. Сөргөөний шинж тэмдгүүдийг эмчлэх . Мэс засал хийх заалтууд : засрахгүй шинж тэмдгүүдтэй; дахилт бүхий нарийсалт.