Tag Board
200

Эрүүл мэнд

Шалтгаан, эмгэг жам

Шалтгаан, эмгэг жам

Шалтгаан
Архаг пиелонефрит нь бөөрний дахин давтагдсан болон тогтвортой халдвараас үүдэлтэй бөөрний гэмтэл юм.

Эмгэг жам

Архаг пиелонефрит нь бөөрний давшингуй сорвижилттой холбоотой ба рефлюкст нефропати зэрэг бөөрний төгсгөлийн шатны эмгэг (ESRD)-т хүргэж болно. Бөөрний дотоодод халдварлагдсан шээс рефлюкс болох нь бөөрний гэмтэлийг дэмжиж өгөх бөгөөд улмаар энэ нь сорви бүрэлдсэнээр эдгэрдэг. Зарим тохиолдолд цусан хангамжийн дутагдал бүхий бөөрний дисплазитай өвчтөнүүдэд сорви шээлүүрт бүрэлдэж болно. Халдваргүй рефлюкс нь гэмтэл үүсгэх байдлаараа харьцангуй бага байдаг. Дисплази нь мөн бөглөрөлд хүргэж болно. Өндөр-даралтат рефлюксийн сорвижилт нь аль ч насныханд тохиолдож болдог. Зарим тохиолдолд хэвийн өсөлт хөгжилтийн дүнд 6 наснаас рефлюкс аяндаа алга болж болно.


Архаг пиелонефритийн патогенезид дараах хүчин зүйлс нөлөөлж болно.

1.    Өвчтөний хүйс ба түүний сексийн идэвхижил

2.    Жирэмслэлт. Энэ нь бөөрний гэмтэл, бөөрний үйл ажиллагааны алдагдалыг даамжруулж болно.

3.    Удамын хүчин зүйл

4.    Бактерийн хоруугийн хүчлүүр

5.    Мэдрэлийн шалтгаант давсагны дисфункци

Бөглөрөлттэй тохиолдолд бөөр нь буглаажсан хөндийнүүдээр дүүрч болно.


  1. Тодорхойлолт
  2. Шалтгаан, эмгэг жам
  3. Эмнэлзүй, бодит үзлэг
  4. Онош, ангилал
  5. Оношлогоо, ялган оношлогоо
  6. Эмнэлзүйн туршлага
  7. Эмчилгээ
  8. Зөвлөгөө
  9. Лавлагаа