Tag Board
200

Эрүүл мэнд

Булцуу саа (уртавтар тархины саа)

Булцуу саа (уртавтар тархины саа)

Тархины баганын хөдөлгөөний бөөмүүдийн үйл ажиллагаа алдагдсанаас хэлний болон залгих/зажлах,=+9 нүүрний булчингийн саажилтаар илрэх хамшинжийг булцуу саа буюу уртавтар тархины саа гэнэ.

Эмнэлзүй

Эмнэлзүйн илрэл нь доод хөдөлгөгч нейроны гаралтай сул саа байх бөгөөд хэлний булчин татвалзах (Бүлэг 3, чийгийн хорхой мөлхөх мэт), эрүүний рефлекс хэвийн буюу үүсэхгүй, хэл яриа бүдэг, сөөнгө, гуншаа болох сонгомол шинжээр тодорхойлогдоно.

Шалтгаан

Хөдөлгөөний нейроны өвчин (доор үз), Гийен-Барре полиневропати, полиомиелит, сирингомиели, тархины баганын хавдар, мөн гүүрийн төвийн миелинолиз (энэ нь архинд донтох өвчин, цусны натрийн бууралтыг хурдан нөхөн сэлбэх тохиолдолд үүснэ). Гүүрийн төвийн миелинолиз -дөрвөн мөчний давшингуй явцтай (үхлийн) саагаар илэрч, дуугүйтэх, тультраадах, булцуу саа үүсэх (гэвч аяндаа эргэх магадлалтай – МRI-ийн хяналтаар) шинжээр явагдана.

Хуурамч булцуу саа

Тархины гүүрийн дунд хэсгээс дээш дээд хөдөлгөгч нейроны хоёр талыг хамарсан гэмтлийн улмаас үүсч, идэх, залгих, ярих ажиллагааг хангагч булчингуудын саажилтаар илэрдэг. Хэлний хөдөлгөөн хөшүүн, эрүүний рефлекс ихсэж, хэл яриа "Доналд” нугасны яриаг санагдуулахаар өөрчлөгддөг. Сэтгэл хөдлөл тогтворгүй, хувирамтгай (жнь: үзлэгийн үед хүчлэн бархирана).

Шалтгаан

Хуурамч булцуу саа нь булцуу сааг бодоход элбэг тохиолдох ба хоёр талын гадар-булцуугийн замыг хамарч гэмтээсэн харвалт, тархмал хатуурал, хөдөлгөөний нейроны өвчний үед үүсдэг.