Tag Board
200

Эрүүл мэнд

Уушигны үрэвслийн онцлог

Уушигны үрэвслийн онцлог

Пневмококкийн уушигны үрэвсэл нь нянгийн гаралтай уушигны үрэвслүүдийн дотроос хамгийн түгээмэл тохиолддог. Бүх насныхан тусдаг ч ахимаг настан, архаг архичид, дэлүү авахуулах мэс заслын дараа, дархлаа суларсан, зүрхний архаг өвчин болон уушигны хууч өвчтэй хүмүүс илүү өвчлөмтгий байдаг. Эмнэл зүйн онцлог

Халуурах, гялтангийн үрэвсэл, уруул дээр хомхой долоох шинжүүд юм. Цээжний рентген зурагт нэвчдэс сүүдэр гарна.

Эмчилгээ

Амоксициллин, бензилпенициллин, цефалоспорин. Стафилококкийн уушигны үрэвсэл нь томуугийн халдвараар хүндэрч болно. Ихэвчлэн залуу хүн, өндөр настан, венийн судсаар эм тариа хэрэглэгчид, лейкеми, лимфом, кистозон фиброз зэрэг өвчтэй хүмүүст тусна. Хоёр талын уушгийг хамарсан хөндий үүсгэх хэлбэрийн уушигны голомтот үрэвслийг үүсгэдэг.

Эмчилгээ

Флуклоксациллин. Клиебсиеллийн уушигны үрэвсэл нь настайчуудад, ялангуяа уушигны дээд дэлбэнг хамарсан хөндий үүсгэх хэлбэрийн уушигны үрэвслийн шалтгаан байдлаар тохиолддог.

Цефуроксим. Псевдомонос бол гуурсан хоолойн тэлэгдэл, кистозон фиброзын үеийн уушигны үрэвслийн гол үүсгэгч юм. Тэрчлэн ялангуяа сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт, эсвэл мэс заслын дараахь үед эмнэлэгт туссан халдварын шалтгаан нь болдог.

Псевдомонасын эсрэг пенициллин, цефтазидим, меропенем, ципрофлоксацин.

Микоплазмын уушигны үрэвсэл нь 4 жил тутам эпидеми байдалтай тохиолддог. Энэ нь `ханиадтай төстэй` (толгой өвдөх, миалги, артралги) зовиураар нууц шинж чанартай явагддаг ба дараа нь хуурай ханиалга илэрдэг. Цээжний рентген хоёр талыг хамарсан цоохор нэвчдэст өөрчлөлттэй.

Оношлогоо: микоплазмын серологийн шинжилгээ. Хүйтэн агглютинин нь аутоиммуны цус задралын цус багадалт үүсэх шалтгаан байж болно.

Хүндрэл: арьсны туурал (янз бүрийн хэлбэрийн эритем, Стивен-Джонсоны хам шинж), менингоэнцефалит, миелит, Жуиллиан-Баррийн хам шинж.

Эмчилгээ: эритромицин/кларитромицин, тетрациклин. Legionell pneumophilia 600С –аас бага хэмийн (зочид буудлын агааржуулах сэнс, халуун усны систем зэрэг) дулаан бүхий том төмөр савтай усанд үрждэг нь легионеллийн өвчин гэнэт дэгдэх шалтгаан болдог. `Ханиадтай төстэй` (халуурах, бие эвгүйрхэх, миалги) зовиурууд нь хуурай ханиах,

амьсгаадах шинжээс түрүүн илэрнэ. Уушигны бус онцлог шинжүүдэд хоолны дуршилгүй болох, гүйлгэх, бөөлжих, гепатит, бөөрний дутагдал, ухаан санаа бүдгэрэх, комын байдал зэрэг багтдаг. Цээжний рентген шинжилгээнд хоёр талыг хамарсан сүүдэртэй. Цусны шинжилгээгээр лимфопени, гипонатриеми, элэгний үйл ажиллагаа өөрчлөгдсөн үзүүлэлт, шээсэнд гематури гарч болно.

Оношлогоо: Легионеллийн серологийн шинжилгээ/шээсний ангиген тодорхойлох.

Эмчилгээ: кларитромицин, флюороквинолон. Нас баралт 10% байдаг.

Chlamydia pneumoniae нь хламидийн халдвараас хамгийн нийтлэг тохиолддог. Хүнээс хүнд тархдаг нь хоёр үе шаттай явагдах шалтгаан болдог. Эхлээд фарингит, хоолой сөөх, отитын, дараа нь уушигны үрэвслийн эмнэл зүй илэрнэ.

Оношлогоо: хламидийн серологийн шинжилгээ (өвөрмөц бус).

Эмчилгээ: тетрациклин. Chlamydia psittaci нь пситтакозыг үүсгэдэг. Халдвартай шувуу (тоть)-наас орнитоз тусна. Толгой өвдөх, халуурах, хуурай ханиах, сулбагар болох, артралги, хоолонд дургүй болох, гүйлгэх, бөөлжих эмнэл зүйгээр илэрнэ. Уушигны бус эмгэг өөрчлөлтүүд байдаг ч цөөн тохиолддог. Үүнд: менингоэнцефалит, халдварын эндокардит, гепатит, нефрит, тууралт гарах, дэлүү томрох зэрэг

өөрчлөлт багтана. Цээжний рентген зурагт алаг цоог нэвчдэсийн сүүдэр гарна.

Оношлогоо: Хламидийн серологийн шинжилгээ.

Эмчилгээ: тетрациклин. Вирусийн гаралтай уушигны үрэвслийн Хамгийн түгээмэл шалтгаан бол томуу юм. Уушгийг гэмтээдэг бусад вируст улаан бурхан, цитомегаловирус, салхин цэцгийн вирус хамаардаг.

Пневмоцистын уушигны үрэвсэл Дархлаа дарангуйлагдсан (ДОХХ) үед уушигны энэхүү үрэвсэл үүсдэг. Хуурай ханиах, шаналгаатай амьсгаадах, халуурах, хоёр талд шажигнуур сонсогдох эмнэл зүйгээр илэрнэ. Цээжний рентгенд хоёр талын уушигны угийн эргэн тойронг хамарсан завсрын эдийн

сүүдэртэй.

Оношлогоо: цэр, гуурсан хоолой цулцангийн угаадас болон уушигны биопсийн материалд үүсгэгчийг харах.

Эмчилгээ: ко-тримексазолыг өндөр тунгаар, эсвэл пентамидиныг 2-3 долоо хоног судсаар удаан дусааж хэрэглэнэ. Хүнд зэрэглэлийн гипоксемийн үед стероид хэрэглэх нь их үр дүнтэй байдаг. Хэрэв СД4 <200x106/л байвал эсвэл өвчний анхны хурц хөдлөлийн дараа урьдчилан сэргийлэлт хийх заалттай.