Tag Board
200

Эрүүл мэнд

Гэдэсний халууралт

Гэдэсний халууралт

Балнад, иж балнад А,В-үүсгэгч нь Salmonella typhi, paratyphi A ба B Нууц үе

нь 3–21 хоног, өтгөн мөр амны механизмаар дамждаг. 1% нь нян тээгч болдог.

Эмнэлзүй

Зонхилон ядрах, толгой өвдөх, өндөр халуурах, судасны лугшилт харьцангуй цөөн байх, ханиах, суулгах эсвэл өтгөн хатдаг. ТМС-ийн талаас ухаан самуурах, комын байдалд орох, менингизм зэрэг ноцтой шинжүүд илэрнэ. Эхний 7 хоног өнгөрөхөд суулгах нь элбэг, хамраас цус гарах, хөх толбо үүсэх, хэвлийгээр өвдөх, элэг дэлүү томрох нь ажиглагдана.

Оношлох: эхний 10 хоногт цуснаас, хожуухан бол өтгөн болон шээснээс нян өсгөвөрлөх, мөн ясны чөмөгнөөс нян өсгөвөрлөгдөх магадлал хамгийн их юм (үрэвслийн нэвчдэс түрж ЦЦЭ ба ялтсан эсүүд), ЭБХ. Видалийн сорил нь магадлал муутай.

Эмчилгээ

Тохирсон чанар сайтай хоол өгөх, шингэнийг нөхөх, флуороквинолонууд баталгаатай сайн үйлчилдэг. Ципрофлоксацин 500мг/12ц 6 хоног уулгах нь балнадын тухайд хамгийн сайн эм. Нэлээд олон оронд хлорамфениколыг хэрэглэсээр байна. Түүнийг 1г/8ц халуун бууртал, дараа нь 500мг/8ц, 7х, үүний дараа 250мг/6ц 14 хоног уулгана. (богино бол сайн). Мөн азитромицин, цефотаксим, амоксициллин (сайн мэдрэг бол) зэргийг сонгож олно. Өвчин хүнд бол ципрофлоксацин мөн цефотаксим судсаар 10-14 хоног хийх ба энцефалопати, шок үүссэн тохиолдолд дексаметазон судсанд 3мг/кг stat, дараа нь 1мг/кг 6ц-аар 2 хоног тарина. Эмэнд тэсвэртэй байх нь том бэрхшээл, ципрофлоксацин S.typhi-ийн энзимийн ДНХ-гиразаг хувьсгадаг.

Хүндрэл

Остеомиелит, хадуур эсийн өвчин, ГВТ, гэдэс цоорох мөн цус алдах, холецистит, пиелонефрит, менингит, буглаа үүсч болно. Өтгөн болон шээснээс дараалан 6 удаа авсан шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд цэвэршсэн гэж үзнэ. Архаг нян тээгч болох нь бас түвэгтэй асуудал. Халдвар тараах эрсдэл (хоол хүнсний худалдаанд ажиллагч) байгаа үед эмчил. Амоксициллин 4-6г/хоног +пробенецид 2г/хоног, 6д/хоног мөн ципрофлоксацин 500мг/12ц уух 6д/хоног өгнө. Заримдаа холецистоэктоми үр дүн өгдөг.

Тавилан

Эмчлэхгүй бол 10%, эмчилбэл 1%-д нас баралт тохиолдно.