Tag Board
200

Эрүүл мэнд

Архаг пиелонефрит

Архаг пиелонефрит

Тодорхойлолт

Ерөнхий ойлголт

Архаг пиелонефрит нь бөөрний дахисан ба тогтвортой халдвараас үүдэлтэй бөөрнийг гэмтээсэн эмгэг юм. Энэ нь ихэвчлэн шээс дамжуулах замын бөглөрөл, чулуу, бөөрний дисплази зэрэг бүтцийн томоохон өөрчлөлт бүхий өвчтөнүүдэд, залуу хүүхдүүдэд харьцангуйгаар давсаг-шээлүүрийн рефлюкс (VUR)-ийн үед тохиолдоно. Зарим тохиолдолд архаг пиелонефрит нь залуу хүүхдүүдэд шээсний замын дахисан халдварын үед хийгдсэн радиологийн нотолгоон дээр үндэслэгдэн оношлогддог. Давсаг-шээлүүрийн рефлюкс (VUR) нь төрөлхийн гажиг бөгөөд богино интрамурал сегментийн давсаг-шээлүүрийн хавхлагийн дутагдалын улмаас бий болно. Шээсний замын халдварын шинж бүхий залуу хүүхдийн 30-40%-д архаг пиелонефрит тохиолдох ба эдгээр хүүхдүүд нь бараг бүгдээрээ бөөрний сорвижилттой байдаг. Давсаг-шээлүүрийн рефлюкс нь мөн нугасны гэмтэлийн улмаас давсаг суларсан өвчтөнүүдэд тохиолдож болно. Давсаг-шээлүүрийн рефлюкс нь рефлюксийн нэмэгдэх зэргээс хамаарч дотроо 5 шатлалд (I-V) хуваагддаг.

 

Тархалт
Америкийн нэгдсэн улсад

Давсаг-шээлүүрийн рефлюкс нь шээсний замын халдвартай хүүхдүүдийн 30-45%-д тохиолддог.
Архаг пиелонефриттэй өвчтөнүүдийн ах, эгч нарт давсаг-шээлүүрийн рефлюксийн тархалт ойролцоогоор 35%-тай байдаг.
VUR болон архаг пиелонефрит нь Африк гаралтай Америк хүүхдүүдийн дунд цагаан арьст хүүхдүүдээс харьцангуй цөөн байдаг.

Нас баралт/хөдөлмөрийн чадвар алдалт

Архаг пиелонефриттэй хамаарал бүхий нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын нөхцөл байдлуудад дараах зүйлс орно.

1.     Давшингуй бөөрний сорвижилт

2.    Протейнури
3. Гипертензи

4.     Бөөрний төгсгөлийн шатны эмгэг

5.    Гломерулосклероз давамгайлах

6.    Ксантогрануломатозны пиелонефрит (XPN). XPN нь өвчтөнүүдийн 8,2%-д тохиолдох ба пионефроз бүхий өвчтөнүүдийн 25%-д тохиолддог.

 

Арьсны өнгө

Архаг пиелонефрит нь цагаан арьст хүүхдүүдэд Африк гаралтай Америк хүүхдүүдээс 3 дахин их байна.
Хүйс
Архаг пиелонефрит нь эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 2 дахин их байна.

Нас
Архаг пиелонефрит нь нялх болон залуу хүүхдүүдэд (2 наснаас доош) том хүүхэд болон насанд хүрэгчдээс илүү түгээмэл тохиолддог.


  1. Тодорхойлолт
  2. Шалтгаан, эмгэг жам
  3. Эмнэлзүй, бодит үзлэг
  4. Онош, ангилал
  5. Оношлогоо, ялган оношлогоо
  6. Эмнэлзүйн туршлага
  7. Эмчилгээ
  8. Зөвлөгөө
  9. Лавлагаа