Tag Board
200

Эрүүл мэнд

Аддисоны өвчин

Аддисоны өвчин (бөөрний дээд булчирхайн дутагдал)

Бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын анхдагч дутагдал нь ховор тохиолдоно (тохиолдол ~08/100.000). Шинж тэмдэг нь тодорхой бус, олон янз; зөвхөн задлан шинжилгээний дүнд оношлогдох явдал ч байдаг, "тодорхой бус байх ба зүсээ хувиргалтын өршөөлгүй мастер: гэж нэрлэдэг. Та вирусын халдвар эсвэл мэдрэлийн шалтгаант хоолны дуршил муудах гэж алдаж оношилж болно (энэ үед К+ бол Аддисоны өвчний үед ). Шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлтийн үед Аддисоныг бодох хэрэгтэй.

+Преднизолон удаан хугацаагаар хэрэглэснээс өнчин тархи-бөөрний дээд булчирхайн холбоо дарангуйлагдсанаас, эсвэл хүнд сепсистэй, антикоагулянт хэрэглэж буй үед, хорт хавдарын үсэрхийлэлтэй хүмүүст бөөрний дээд булчирхайн дутагдал гэнэт үүсч гиповолемийн шок, гиперкалиеми, гипонатриеми, гипогликеми зэрэг аминд аюултай байдалд хүрч болно.

Шалтгаан

80%-нь аутоиммун шалтгаантай Их Британид (бөөрний дээд булчирхайн эсрэг бие1± Грейвсийн өвчин, Хашимото, чихрийн шижин, В12, аминдэм, фолийн хүчлийн дутлын цус багадалт, гипопаратироидизм, витилиго, целиак өвчин хавсрах). Бусад: сүрьеэ, хавдарын үсэрхийлэл (зөвхөн бөөрний дээд булчирхайн эдийн >90% -ийг алдвал), лимфома, HIV (цитомегаловирус, микобактери авиум, гм., Бүлэг 14), бөөрний дээд булчирхайн цус харвах (Waterhouse- Friederichsen; түгмэл чонон яр; антифосфолипид хам шинж).

Зовиур:

      ядрах

      хэвлийгээр өвдөх

      булчин өвдөх

      сэтгэл гутрал

      хоолонд дургүй

      биеийн жин буурах

      бөөлжих суулгах (эсвэл дотор муухайрах)

      артралгия

      психоз

      бие сульдах

      толгой эргэх

      өтгөн хатах

      таталт

      өөрийгөө хүндэтгэх байдал буурна

      "вирусын өвчин"

      ухаан алдах

      хүйтэнд тэсвэргүй

      толгой өвдөх

      ухаан самуурах

Шинж тэмдэг

Нөсөөжилт (алганы зураас, амны салст); витилиго; байршлын гаралтай даралт багадалт. +Аминд аюултай дордолтын шинжүүд: Судасны лугшил; Т°; шок; ком.

Шинжилгээ

Ерөнхий: К+; Na+ ; глюкоз уремия; бага зэргийн ацидоз; Са2 +; эозинофили; нейтропени; лимфоцитоз; Hb ; элэгний үйл ажиллагааны сорил. ЗЦБ: PR ба QT интервал .

Өвөрмөц: АСТН идэвхжүүлэх богино сорил (Synacten® сорил): тетракосактид (=Synacten®) 250μг булчинд тарихын өмнө ба ½ цагийн дараа сийвэнд кортизол тодорхойлно. Хэрэв эхний кортизол >140нмоль/л, ба хоёр дахь кортизол >500нмоль/л байвал Аддисоныг үгүйсгэнэ. Стероид эм бэлдмэлүүд энэ шинжилгээг будилуулж болно: шинжилгээг шалга. АСТН: Аддисоны өвчний үед АСТН >300нг/л (тохиромжгүй өндөр байна). Хоёрдогч шалтгааны үед бага байна.

Сийвэнгийн рениний идэвхи ба альдостерон: Минералокортикоидын байдлыг үнэлэхийн тулд тодорхойлдог. 21-гидроксилаза адренал аутоэсрэг бие: APS-21 үед эерэг байж болно. (хэвлийн тойм зураг) цээжний рентген зураг авна: Сүрьеэгээр өвчилж байсан ямар нэгэн шинж тэмдэг, жнь: кальцификаци байгаа эсэх? Цаашид хийх сүрьеэгийн сорилууд (ялангуяа аутоэсрэг биеүүд сөрөг байвал), бөөрний дээд булчирхайн КТ –ийн хувьд босго нам байна.

Эмчилгээ

Стероид нөхөх: гидрокортизон 20мг өглөөд, 10мг унтахын өмнө уух Байршлын гаралтай даралт багасалт, Na+ , К+, эсвэл сийвэнд ренин ихэссэн үед минералокортиокоид нөхөх шаардлагатай байж болно. Хэрэв шаардлагатай бол флудрокортизон 50μг-ийг 2 дахь өдөр бүрт нь өдөрт 0.15 мг хүртэл уулгана. Эмнэл зүйн байдалд нь тохируулна.

Хэрэв эмчилгээнд эмнэл зүйн хувьд үр дүн муу байвал дээр өгүүлсэн аутоиммун өвчин хавсарсан байж болохыг сэжиглэ (бамбайг шалга; Целиак серологийн шинжилгээ хийх гм). Стероидыг гэнэт зогсоож болохгүйг анхааруул. Өвчтөнүүд гэртээ тариуртай байна (ууж болохгүй бөөлжиж байгаа үед булчинд гидрокортизон тарих). Зөвлөгөө өгсөн эмч/шүдний эмч стероид хэрэглэж байгаа тухай мэдэх ёстойг онцолж хэл (стероидын карт өгнө; стероид хэрэглэж байгааг гэрчлэх бугуйвч зүүх). Халуурдаг өвчин, гэмтэл, хүнд стрессийн үед стероидын тунг 2 дахин ихэсгэ. Шүдний эмчид очихдоо өглөөний гидрокортизоны тунг 2 дахин ихэсгэ.

Хэрэв бөөлжиж байвал гидрокортизоныг гидрокортизон содиум сукцинат 100мг-аар булчинд тарьж нөхөх ба эмнэлгийн тусламж авна; хэрэв усгүйжилт байвал судсаар шингэн хийнэ.

Хяналт

Жил бүр (цусны даралт ба сийвэнгийн мочевин, электролит, креатинин); бусад аутоиммун өвчнийг ажиглана.

Тавилан

Сайн, хэрэв хавсарсан өвчин байвал (сүрьеэ; аутоиммун өвчин) бүү даамжруул.

Анхдагч гипоадренализмын бусад шалтгаанууд: Орой илэрдэг бөөрний дээд булчирхайн төрөлхийн томролт: шээсэнд андроген ихэсгэдэг 21-гидроксилазын дутагдлын улмаас үүснэ.