Анагаах Ухааны сайт - Яс - үений үрэвсэл
Tag Board
200

Эрүүл мэнд

Яс - үений үрэвсэл

Яс - үений үрэвсэл (ЯҮҮ; остеоартрит –ОА )

ЯҮҮ нь үений хамгийн өргөн дэлгэрсэн эмгэг юм. Эмэгтэйчүүд шинж тэмдгийн ЯҮҮ -ээр өвчлөх нь илүүтэй байдаг (эм:эр ≈ 3:1). Эхлэх дундаж нас : 50. ЯҮҮ нь ихэнхдээ анхдагч байдаг боловч бас үений ямар нэгэн өвчин/гэмтэл юм уу зарим өвчний үед (ж.нь, гемохроматоз) 2-догч байдлаар илэрч болно.

Шинж, тэмдэг

Нэг үе өвчилсөн үед хөдөлгөхөд өвдөнө, өдрийн төгсгөл рүү дордоно. Гол өвдөлт нь тайван үед гарна; хөшингө, үе тогтвороор муу болно. Гебердений булдруутай олон үений ЯҮҮ (булдруут ЯҮҮ)–ийн үед хамгийн элбэг гэмтдэг үенүүд гэвэл: хурууны үзүүрийн үе, эрхий хуруу –алганы үе, хүзүү, зоо нуруу , өвдөг. Ийм үед үе хөндүүрлэх, авцалдаагүй болох, ± яс овойх (Гебердений булдруунууд буюу хуруу үзүүрийн үенүүд дээр ясан булдруу ургана), хөдөлгөөн хязгаарлагдмал болох. Гол төлөв бага боловч зарим үений гэр үрэвсэнэ.

Дүрс оношилгоо, сорилууд

Рентген Шинжилгээнд: Үений зай алга болох, мөгөөрсөн доор хатуурах, хөндийнүүд, ясан товруунууд бий болох шинжүүд илрэнэ.С урвалт уураг (СУУ) ялихгүй ихсэнэ.

Эмчилгээ

Өвдөлт намдаахын тулд парацетамол байнга өгнө.Сайжрахгүй бол ҮЭСБЭ хэрэглэнэ. (дараахи дөрвөлжин доторхийг хараарай); эсвэл гурван цагирагат (трициклик) эмнээс шөнийн өвдөлтийг дарахаар бага тунгаар өгнө. Жин бууруулна ; явахад дэмжлэг үзүүлнэ; тулгуур сайтай гутал хэрэгтэй; физик эмчилгээ ±ЯҮҮ -ийн сүүлчийн шатанд үе солино.Дасгал хийх хэрэгтэй (жишээ нь , өвдөгний ЯҮҮ -ийн үед дөрвөн толгойт булчингийн байнгын дасгал хийлгэнэ), идэвхитэй байлгавал зохино.