Tag Board
200

Эрүүл мэнд

Гуурсан хоолой тэлэгдэх өвчин

Гуурсан хоолой тэлэгдэх өвчин

Эмгэг судлал

Гуурсан хоолой болон гуурсанцруудын архаг халдвар нь эдгээр амьсгалын замуудын байнгын тэлэгдлийг үүсгэдэг. Гол үүсгэгч H. influenzae, Strept. pneumoniae; Staph. aureus; Pseudomonas aeruginosa юм.

Шалтгаан

Төрөлхийн: кистозон фиброз; Янгийн хам шинж; сормуусын анхдагч дискинези; Картагенерийн хам шинж. Халдварын дараахь байдал: улаан бурхан; хөхүүл ханиад; бронхиолит; уушигны үрэвсэл; сүрьеэ; ДОХХ. Бусад: гуурсан хоолойн бөглөрөл (хавдар, гадны биет); харшлын гаралтай гуурсан хоолой уушигны аспергилиоз; гипогаммаглобулинеми; ревматоид артрит; бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл; шалтгаан тодорхойгүй байдал.

Эмнэл зүйн онцлог

Зовиур: байнгын ханиалга, их хэмжээтэй идээтэй цэр гарах, үе үе цустай ханиах. Шинж тэмдгүүд: хурууны үзүүр, хумс өөрчлөгдөх, ширүүн амьсгал авалтын шажигнуур сонсогдох, хуурай хэржигнүүр (гуурсан хоолойн багтраа, УАБӨ, харшлын гаралтай гуурсан хоолой-уушигны аспергилиоз) сонсогдох.

Хүндрэл: уушигны үрэвсэл, гялтангийн үрэвсэл, пневмоторакс, цустай ханиах, тархины буглаа, амилоидоз.

Оношлогоо

Цэрний өсгөвөр хийх. Цээжний рентген шинжилгээ: торлог сүүдэр, гуурсан хоолойн хана зузаарсан (эрчилсэн маягийн хөндлөн шугам ба цагираг сүүдэр), HRCT: өвчний тархалт, хамарсан талбайг тогтоох боломжтой.

Спирометрийн шинжилгээ: ихэвчлэн бөглөрлийн өөрчлөлт гарна; гуурсан хоолойн эргэх чанарыг тодорхойлж үнэлэх хэрэгтэй. Бронхоскопид цустай цэр гарах хэмжээ, байршлыг тодорхойлох ба гуурсан хоолойн бөглөрлийг үгүйсгэх боломжтой. Бусад шинжилгээ: ийлдсийн иммуноглобулин; муковисцидозыг хөлсний сорил; Аспергиллийг преципитин, эсвэл арьс хатгах сорил хийж ялган оношлоно.

Эмчилгээ

 Байрлалын дренажийг өдөрт 2 удаа гүйцэтгэнэ. Цээжний физик эмчилгээ нь цэр, салстыг гадагшлуулах зорилготой байдаг.

 Антибиотик эмчилгээг нянгийн мэдрэг чанарыг үндэслэн хийх хэрэгтэй. Өсгөврийн

шинжилгээнд Pseudomonas илэрсэн тохиолдолд өвчтөн ципрофлоксацин уух, эсвэл судсаар антибиотик тарьж хэрэглэх шаардлагатайг мэдсэн байх шаардлагатай.

• Гуурсан хоолой тэлэх эм (сальбутамол небулайзераар хэрэглэх нь гуурсан хоолойн багтраа, УАБӨ, муковисцидоз, харшлын гаралтай гуурсан хоолой, уушигны аспергелиозтой өвчтөнүүдэд тустай байж болно).

• Кортикостероид (преднизолон) харшлын гаралтай гуурсан хоолой-уушигны аспергелиозын үед хэрэглэнэ.

 Хэсэг газрыг хамарсан гуурсан хоолойн тэлэгдэл,

эсвэл хүнд хэлбэрийн цус алдалтыг эмчлэх заалтаар мэс засал эмчилгээ хийнэ.