Tag Board
200

Эрүүл мэнд

Чихрийн шижингийн хөл ба нейропати

Чихрийн шижингийн нейропати ба чихрийн шижингийн үеийн хөлний арчилгаа

Хөл тайруулахаас сэргийлж болно: сайн асаргаа хөлийг хамгаалдаг. Хөлийг тогтмол шалгаж шинжилнэ. Ишеми (хөлний хуруунууд хүндэрсэн ± dorsalis pedis-ийн лугшилт байхгүй) ба захын нейропати (metatarsal ясны толгойн хэсэг зэрэг хөлний даралтанд ордог хэсгүүдэд шарх/халдвар үүсэх) аль нь болохыг ялгаж тодорхойлно. Ихэвчлэн хавсарч тохиолддог.

Зовиур

Бадайрах, чимчигнэх, халуун оргих шинж илэрнэ. Шөнийн цагаар илүү илэрнэ.

Илрэх шинж тэмдэг

"Оймс хэлбэрээр” мэдрэхүй (ялангуяа доргилтын); шагайн огцом хөдөлгөөн байхгүй, хэлбэр дүрс алдагдсан (pes cavus, савран хуруу, хөндлөн нум үгүй болох, тавхай эвэрших). Нейропати нь энд тэнд байрладаг учир бүх хэсгийг шалгах хэрэгтэй. Хэрэв хөлөнд судасны лугшилт мэдэгдэхгүй бол Допплер шинжилгээг шийднэ. Өвчтөнд нейропати эсвэл судасны өвчний ямар нэг шинж тэмдэг илрэх нь эдгээр өвчтөнүүдэд хөлийн шарх үүсэх өндөр эрсдэлийг бий болгодог. Өвчтөнд хөлийн арчилгааг заах (хөлийг өдөр бүр шалгах, арчлах; зөөлөн, өргөн, улавчтай, жинг жигд хуваарилсан тохиромжтой гутал өмсөх; хөл нүцгэн явж болохгүй, эвэрний наалт хэрэглэхгүй). Хөлний эмчид тогтмол үзүүлэх. Мөөгөнцрийн халдварыг эмчлэх.

Хөлийн шарх

Ихэнх тохиолдолд өвдөлтгүй, зузаан эвэртэй хэсэгт шархална±халдвар хавсрах, идээлэх, хавдах, улайх, дарахад шажигнах, үнэр.

Хүндрэлийн зэргийг үнэлэх:

(1) Нейропати (эмнэл зүйн шинж).

(2) Ишеми – (эмнэл зүйн шинж болон Допплерийн арга; ангиографиг шийдэх–настай өвчтөнд ч ангиопластик ажилбар үр дүнтэй).

(3) Ясны хэлбэр алдагдах, жнь: Шаркогийн үе үүсэх (эмнэл зүйн шинж, рентген).

(4) Халдвар (шархнаас арчдас авах, цусны ариун чанар, рентген, шархны гүнийг тодорхойлох).

Эмчилгээ

Хөлний эмчид тогтмол үзүүлэх (үхэжсэн эдийг авах). Өндөр даралттай хэсгийг хөнгөлж хэвтрийн дэглэм±эмчилгээний гутал (Pressure Relief Walkers® фирмийн болон түүнтэй ижил тохирсон гутал); metatarsal ясны толгойн хэсгийн мэс засал хийх шаардлага гарч болно. Ишемийн үед гутал нь өргөн, тавхайн ирмэг ба хурууг хамгаалж далдалсан бөмбөгөр байна. Хэрэв арьсан доорх эдийн үрэвсэл байвал судсаар антибиотек хэрэглэх шаардлагатай: бензилпенициллин 600мг/6цаг, флуклоксациллин 500мг/6 цагаар±метронидазол 500мг/8 цаг судсаар хийх. Мэс засал эмчилгээний тусламж шаардлагатай. Цусанд

сахарыг хэвийн болгоно.

Мэс засал эмчилгээний туйлын заалт:

·         Буглаа, гүний халдвар

·         Хүнд ишеми – үхжил/өвдөлтгүй болсон

·         Анаэроб халдвар тархах

·         Үений үрэвсэл идээлж хүндрэх

·         Захын судасны өвчний хүндийн зэрэг, өвчтөний ерөнхий биеийн байдал, өвчтөний санал хүсэлтээс хамаарч хэсэг газрын нээлт, судас шинээр сэргээх, мөн/эсвэл хөл тайрах (ямар хэмжээтэй тайрах) хагалгааг сонгож хийнэ.

Чихрийн шижингийн нейропатийн төрлүүд:

Хөдөлгөөний ба мэдрэхүйн нейропати: Тэгш хэмтэй мэдрэхүйн полинейропати – мөчдийн үзүүр хэсгийн бадайрал (бээлий ба оймс хэлбэрээр мэдрэхүй алдагдах), чимчигнэх, висцераль өвдөлт, өвдөлт шөнийн цагаар улам нэмэгдэнэ. Дараах эмчилгээ хийгдэнэ: аспирин/парацетамолгурван цагирагт бэлдмэл (амитриптилин 10-25мг унтахын өмнө; аажмаар тунг өсгөж хоногийн дээд тун 150мг)габапентин. Бусад сонголтууд: карбамазепин; lamotrogine; 0.075% capsaicin cream (цочролын эсрэг эм). Даралтгүй болгох нь үр дүнтэй байж болно.

Мононеврит малтиплекс: Гавал тархины III ба IV мэдрэлд ихэвчлэн тохиолдоно. Бүрэн эмчлэх нь төвөгтэй. Хэрэв өвчин гэнэт хүндээр илэрвэл дархлаа зохицуулах эмийг кортикостероидтой хамт хэрэглэнэ, судсаар иммуноглобулин ба циклоспорин хэрэглэхийг зөвлөнө.

Амиотрофи – дөрвөн толгойт булчин зэрэг аарцаг гуяны булчингуудын өвдөлттэй хатингаршил явагдана. Электрофизиологийн аргыг хэрэглэн бүсэлхий ууцны радикулопати, плексопати, гуяны дээд хэсгийн нейропатиг илрүүлнэ.

Өвчний явц: аажим хэлбэлзэлтэй, гэвч бүрэн сайжирдаггүй. IV иммуноглобулинууд эмчилгээнд хэрэглэнэ.

Автономик нейропати: (биологи: Бүлэг 10) Байрлалтай холбоотой даралт унах нь их байх (ортостатик даралтын хэлбэлзэл);тархи судасны өөрийн зохицуулга; шээс хаагдах; бэлгийн сулрал; шөнийн цагаар гүйлгэж суулгах.

Гүйлгэлт нь удаан үйлчилгээт кодейн фосфатад засарч болно (шинж тэмдгийг хянахын тулд хамгийн бага тунгаар хэрэглэнэ, 15мг/8цаг уух). Гастропарезыг (эрт цадах, хоол идсэний дараа томрох, дотор муухайрах/бөөлжих) ходоодны сцинтиграфиг технеци 99 – тэй өөх багатай хоолны тусламжтай хийж оношилно.

Энэ нь бөөлжилтийн эсрэг эмэнд үр дүнтэй байж болно. Байрлалтай холбоотой даралт буурах нь флудрокортизон 100-300μг/24 цаг уухад үр дүнтэй байж болно (гаж нөлөө: хавагнах).

Хөл тайруулахаас сэргийлэх: анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлт?

Уламжлалт урьдчилан сэргийлэх арга нь эмнэлэг дээр хөлийг арчлах зөвлөгөө өгч (хөл нүцгэн бүү яв гм), цусны сахар болон даралтыг сайн хянахад чиглэж байсан1. Гэвч үүнийг үл харгалзан диабеттай өвчтөнүүд 1 хөлтэй байх нь цөөнгүй тохиолдох дүр төрх юм: ийм өвчтөнүүдийг харах бүрдээ чихрийн шижинтэй болгох эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх тухай анхдагч урьдчилан сэргийлэлтийн зөвлөгөөгөө давтан хэлэх хэрэгтэй. Глюкозын тэсвэрт чанарын алдагдалтай хүмүүс болон бусад эрсдэлтэйхүмүүст хийсэн нэгэн санамсаргүй судалгаагаар 3 жилийн дараа чихрий н шижинд шилжсэн хүний тоо 100 хүн

тутамд : дасгал хөдөлгөөн ба хоолны дэглэмийн зөвлөгөө авсан бүлэгт 5хүн, метформин хэрэглэсэн бүлэгт 8, плацебо хэрэглэсэн бүлэгт 11 хүн байв. Зөвлөгөө болон метформинийг плацеботай харьцуулахад чихрийн шижин үүсэлтийг 58% (NNT≈7) ба 31% (NNT≈14)-аар тус тус бууруулж байна.

 

1-HbA1c≤ 7.4% dg АД≤ 145/85 гэдэг нь Их Британийн одоогийн баримталж байгаа зорилт юм. (Хэрэв чихрийн шижинтэй өвчтөнүүдийн 70% нь энэ түвшинд хүрвэл ерөнхий мэргэжлийн эмч нар эмчилгээний чанарын төлбөр авдаг; чихрийн шижингүй даралт ихсэлттэй өвчтөнүүдийн хувьд энэ зорилт нь≤150/90мм.муб).