Tag Board
200

Эрүүл мэнд

Кушингийн хам шинжийг батлах

Кушингийн хам шинж байхыг үгүйсгэхгүй бол оношийг бататгах сорилууд

·      Хамгийн сайн илрүүлэх сорил нь шөнийн турш дексаметазоны дарангуйлах сорил юм. Дексаметазоныг шөнө дунд 1мг уулгаж, уулгахын өмнө ба 08 цагт ийлдсэн дэх кортизолыг тодорхойлно. Хэрэв <50нмоль/л хүртэл дарангуйлагдвал энэ нь Кушинг биш байх магадлалтай. Хуурамч сөрөг хариу гарах нь: <2%; хуурамч эерэг хариу гарах нь: 12.5%

·      24 цагийн шээсэнд чөлөөт кортизол тодорхойлох нь бас нэг арга юм.

Анхаарах нь: Хуурамч эерэг хариу нь ("псевдокушинг”) сэтгэл гутрал, таргалалт, архи хэтрүүлэн хэрэглэх, дексаметазоны бодисын солилцоог ихэсгэдэг элэгний ферментүүдийг идэвхижүүлэгчид (фенитоин, фенобарбитал, рифампицин)-ийн үед хэрэглэнэ.

Бусад сорилууд (Дээрхтэй адил хуурамч эерэг байж болно)

48 цагийн дексаметазоны дарангуйлах сорил: Дексаметазоныг 0.5мг/6цаг 2 өдөр уулгана. Кортизолыг 0 ба 48 цагт нь хэмжинэ (сүүлийн шинжилгээг дексаметазоны сүүлчийн тунгаас 6 цагийн дараа хийнэ).

Кортизолын шүүрлийн хоногийн хэмнэл: Эмнэлэгт хэвтүүлэн хийх шаардлагатай. Хэвийн хэмнэл нь (кортизол шөнө дунд хамгийн бага, өглөө эрт хамгийн их ялгардаг) Кушингийн хам шинжийн үед алдагддаг. Стресс, өвчлөл, венийн хатгалт нь хэвийн хэмнэлийг алдагдуулж, дүгнэлт тайлбар хийхэд төвөгтэй болгодог.

Байршил тодорхойлох сорилууд (хаана гэмтэл байна?) – Хэрэв дээрх сорилууд эерэг гарвал хийнэ.

Сийвэнгийн АСТН:

·      Хэрэв илрэхгүй бол бөөрний дээд булчирхайн хавдар байх магадлалтай. Бөөрний дээд булчирхайн КT/MRI хийнэ. Бөөрний дээд булчирхайн венээс дээж авч шинжлэх болон, бөөрний дээд булчирхайн сцинтиграфи (радио идэвхит холестеролын уламжлал) шаардлагатай байж болно.

·      Хэрэв илэрвэл гипофизийн шалтгааныг эктопик АСТН нийлэгжилтээс өндөр тунт дексаметазоны дарангуйлах сорил ,эсвэл CRH сорил ашиглан ялгаж танина.

Өндөр тунт дексаметазоны дарангуйлах сорил:

·      Дексаметазон 2мг/6цаг-аар 2 өдөр уулгана.

·      Сийвэн болон шээсэнд кортизолыг 0 ба 48 цагуудад хэмжинэ.

·      Хэрэв Кушингийн өвчин бол бүрэн эсвэл бүрэн бус дарангуйлагдана.

CRH сорил:

·      100μг хонины кортикотропин рилизинг даавар судсаар хийнэ.

·      Кортизолыг 120 минут хянана.

·      Өнчин тархины өвчний үед кортизол өсдөг бол эктопик АСТН нийлэгжилтийн үед өсөхгүй.

Хэрэв 2 сорил хоёулаа кортизол хариу үзүүлж буйг илрүүлвэл өнчин тархины дүрс оношлогоог хийнэ (КT/MRI). Хэрэв үгүй бол эктопик АСТН нийлэгжүүлж буй эх үүсвэрийг хайна.

Inferior petrosal sinus-ээс цусны дээж авч шинжлэх: Хэрэв дээрх сорилууд зөрчилдвөл Кушингийн өвчнийг эктопик АСТН нийлэгжилтээс ялгахад туслах ба өнчин тархины хавдарыг танихад тусална.