Анагаах Ухааны сайт - Захын цусны түрхэц
Tag Board
200

Эрүүл мэнд

Захын цусны түрхэц

Захын цусны түрхэц

+Захын цусны зургийг маш нямбай шалган үзсэнээр олон төрлийн цусны (болон бусад) өвчнүүдийг оношилж болдгийг анхаарч байх нь чухал. Энэ бол бас цусны дэлгэрэнгүй шинжилгээний үзүүлэлтүүдийг тайлбарлахад ч шаардлагатай байдаг.

Акантоцитоз: Улаан эс олон тооны арзгар өргөстэй байдаг (абетагипопротейнемийн үед тохиолддог).

Анизоцитоз: янз бүрийн хэмжээтэй байна, жнь, мегалобластын ЦБ, талассеми, ТДЦБ-ийн үед г.м.

Улаан эсийн базофилийн толбонууд: Хар тугалганы хордлого, талассеми, мөн бусад дизэритропоэзын ЦБ-ын үед үзэгдэнэ.

Бластууд: Бөөмтэй урьтал эсүүд (миелофиброз юмуу лейкемийн үед). Тэдгээр нь захын цусанд хэвийн үед харагдахгүй.

Боргоцой эсүүд: Улаан эсийн гадаргуу нь арзгар шүдэрхэг, боргоцойрхуу харагдана. Уремийн үед тохиолддог.

Хоёрдмол хэлбэртэй зураглал: Улаан эсийн хэмжээ холимог шинжтэй, жнь, дутуу эмчлэгдсэн ТДЦБ; мөн төмөр дутал В12 витамины юмуу эсвэл фолатын дуталтай хавсарсан холимог үед, цус сэлбэсний дараа, сидеробластын цус багадалт зэргийн үед илэрнэ.

Хауэлл-Жоллийн биенцэр: дэлүү авахуулсаны дараа улаан эс дотор харагддаг бөөмийн үлдэгдэл юм. Хааяа лейкеми, мегалобластын ЦБ, ТДЦБ, гипоспленизм, целиак өвчин (глютеины энтеропати), нярай хүүхэд, талассеми, түгмэл чоно яр, лимфома, амилоид зэргийн үед үзэгддэг.

Гипохроми: Улаан эс бүдэг будагдана: ТДЦБ, таллассеми, сидеробластын ЦБ (төмрийн нөөц нь ашиглагддаггүй) зэргийн үед харагддаг.

Зүүн тийш хазайлт: Халдвар зэргийн үед чөмөгнөөс дутуу хөгжсөн цагаан эсүүд захын цус уруу гарч эргэлтэнд орохыг хэлнэ.

Лейко-эритробластын ЦБ: Дутуу боловсорсон эсүүд /миелоцит, нормобластууд/ захын цусны түрхэцэнд илрэнэ. Чөмгөнд нэвчилт үүссэнээс /жнь, хорт хавдрын нэвчилт/, мөн гипокси, хүнд ЦБ зэргийн үед ажиглагдана.

Лейкомоид урвал: Их цочирсон лейкоцитоз. Ихэвчлэн гранулоцитууд олширно. Жнь, хүнд халдвар, түлэгдэл, хурц цус задрал, хорт хавдрын үсэрхийлэл зэргийн үед гарна.

Миелоцит, промиелоцит, метамиелоцит, нормобластууд: дутуу боловсорсон эсүүд лейко-эритробластын ЦБ-ын үед захын цусанд гарна.

Нормобластууд: Бөөмтэй, дутуу хөгжсөн улаан эсүүд. Лейкоэритробластын ЦБ, чөмөгний нэвчилт, цус задрал, гипоксийн үед илэрдэг.

Паппенхеймерын биенцэр: Сидероцитын хар-хөх мөхлөгүүд нь хар тугалганы хордлого, хорт хавдар, дэлүү авахуулсны дараа зэрэг тохиолдолд гардаг.

Пойкилоцитоз: янз бүрийн хэлбэртэй эсүүд-ТДЦБ, миелофиброз, талассемийн үед илэрнэ.

Полихромази: янз бүрийн насны улаан эсүүд жигд биш будагдсан байдаг (залуу эс хөх байна). Энэ нь цус алдалт, цус үүсэлтийг идэвхжүүлэгч (сульфат төмөр, В12 г.м.), цус задрал, дизэритропоэз зэрэгт хариулж байгаа урвал юм.

Ретикулоцитууд: /хэвийн түвшин: 0,8-2%, буюу <85 х109 /л/, залуу, том улаан эсүүд /РНХ агуулдаг/ эритропоэз идэвхжсэнийг харуулж байгаа юм. Цус задрал, цус алдалтын үед ихсэх ба мөн В12, төмөр, фолат-аар дутагдсан чөмгөнд тэдгээрийг хүргэвэл ретикулоцит ихэсдэг.

Баруун тийш хазайлт: Олон тасархайтай полиморф эсүүд /бөөм нь 5-аас илүү тасархайтсан байдаг/ мегалобласт ЦБ, цус шээстэх, элэгний өвчнүүдийн үед тохиолддог.

Зоос давхарлан өрсөн /рулоу/ шинж:

Улаан эсүүд давхарлан овоологдсон юм шиг болдог. /Улаан эсийн тунах хурдтай ижил ач холбогдолтой, анхааран үзэж болох шинж юм.

Шистоцитууд: фибриний ширхэгээр зүсэгдсэн улаан эсийн хэлтэрхийнүүд судсан доторх цус задралын үед ажиглагдана.

Сфероцитууд: Цус задрал, удамшлын сфероцитоз, түлэгдэлтийн үед илэрдэг бөөрөнхий эсүүд юм.

Бай эс (буюу Мексик бүрх эс): Улаан эсийн төв нь будагдаад, түүнийгээ тойроод бүдэг цагариг гарч, харин эсийн захын хэсэг нь сайн будагдсан байдаг. Элэгний өвчин, талассеми, хавирган сар эст өвчний үед илрэх ба мөн ТДЦБ-ын үед цөөн тоотой гарч болдог.