Tag Board
200

Эрүүл мэнд

Нефроз хам шинж

Нефроз хам шинж

+Хэрэв хаван байвал нефроз хам шинж гэсэн оношийн алдаа хийхээс зайлсхийж шээсний дунд хэсэгт уураг тодорхойлох шинжилгээ хий!

Тодорхойлолт

Нефроз хам шинж нь протеинури (>3г/24 цаг), гипоальбуминеми (альбумин < 30г/л) үүсч хаван хавсарч бий болсноор илрэнэ. Ийнхүү уургийн багадалт нь альбумин багассанаас болох бөгөөд ингэснээр сийвэнгийн онкотик даралт буурна. Өвчтөний сийвэнгийн хэмжээ хэвийн болох буюу ихсэх нь ихэнх өвчтөнд ренины концентраци болон биед давс хуримлагдсаны энгийн харилцан хамаарал биш юм.

Тохиолдол

Минималь өөрчлөлт бүхий ГН (гломерулонефрит, ихэвчлэн хүүхэд, залуучуудад); фокал-сегментал гломерулосклероз; мембраноз ГН (ихэвчлэн дунд ба хижээл насныханд); мезангиокапиллярный ГН; пролифератив ГН; ЧШӨ; Амилоидоз; СКВ; Шенлейн-Генохын өвчин.

Эмнэлзүй

Цочмог болон архаг халдвар; эм, харшил, системийн өвчний шинж (васкулит Бүлэг 11; хорт хавдар) байсан эсэхийг асууна.

Шинж тэмдэг

Нүүр их биеэр хавагнана (анасарка); ксантилазм, ксантомат, даралт ихдэх, цээжний хөдийд шингэн хурах, элэг томрох, хэвлийд шингэн хуралдах.

Хүндрэлүүд:

·         Халдвараар өвчлөх (хэвлийн гялтангийн үрэвсэл, хүүхдийн пневмококкийн халдвар).

·         Тромбоэмболи 10-40% (гүрээний венийн тромбоз, уушигны эмбол, бөөрний венийн тромбоз; ТМС-ийн судсуудын тромб).

·         Гиперлипидеми

·         Бага молекулт уураг шээсээр гарах

·         Бөөрний цочмог дутагдал

Шинжилгээ

Шээс: Дипстик (гематури, протеинури); микроскопоор (цусны улаан эс, бортгонцор); шээснээс өсгөвөр бэлтгэн ургуулж, мэдрэг чанар үзэх; 24 цагийн шээс (уургийн ялгаралт, креатинины клиренс) шинжлэх.

Цус: цусны ерөнхий шинжилгээ; мочевин ба электролитууд; элэгний үйл ажиллагааны сорил; УЭТХ; С-реактив уураг; холестерол; иммунглобулинууд; сийвэнгийн электрофорез;комплемент (С3, С4); аутоантител (АНА, АНЦА, anti-DsDNA, anti GBM x 268 ); серологи ГВВ. Багажийн шинжилгээ: цээж рентгенд харах, бөөрний ЭХО, бөөрний биопси: насанд хүрсэн бүх хүнд (хүүхдэд бол стероид тэсвэртэй эсвэл эмнэлзүй тодорхойгүй үед) хийнэ.

Эмчилгээ

·         Мочевин ба электролит, цусны даралт, шингэний баланс, биеийн жинг хянах

·         Шингэн хязгаарлах (хоногт 1-1,5л), давс хязгаарлах (хоногт 50 ммоль орчим )

·         Хоол: Уураг хэт ихэсгэхгүй: сайн чанарын уургийг хоногт кг жинд 1г-аар тооцож өгөх түүнээс ихгүй байх.

·         Шээлгэх эм, жишээ нь фрусемид (=фуросемид) 50-250 мг уух . метолазон буюу спиронолактон хэрэглэх. Эдгээрийг хоногт жинг 1 кгаар буулгах зорилгоор өгнө. Зарим тохиолдолд шээлгэх зорилгоор маш өндөр тунгаар фрусемид (жишээ нь судсанд 250– 500мг) . давс багатай альбумин хэрэглэнэ.

·         Гипертензийн эмчилгээ ердийн байдлаар хийгдэнэ.

·         Архаг нефроз хам шинж байвал протеинури багасгах эм Жнь, ингибитор АХФ болон циклоспорин (ихэвчлэн ТШХ багасгана) хэрэглэнэ.

·         Халдварын голомтод авах арга хэмжээг яаралтай зохиох. Хүүхдэд урьдчилан сэргийлэх зорилгоор пенициллин мөн пневмококийн вакцин намжуу үеийн турш хэрэглэнэ.

·         Урьдчилан сэргийлж бас намжуу үед гепарин 5000 нэгж арьсан доор тарина; варфариныг тромбозын шинж илэрсэн үед л тарина. Шинж тэмдэг илрээгүй тромбозын үед эмчилгээ эргэлзээтэй болно.

·         Гиперлипидеми нь нефроз хам шинжийн нэг илрэл бөгөөд хэрэв удаан үргэлжилбэл статин эмчилгээ (Бүлэг 5) хийнэ.

Бөөрний венийн тромбоз: Эмнэлзүйн тохиолдол: нефроз бүхий мембраноз ГН-ийн үед 6-8%; бусад хэлбэрийн ГН-ийн үед 1-3%-д тохиолдоно. Радиологийн тохиолдол: мембраноз ГН-ийн үед 10-45%, бусад тохиолдолд 10%-д байна.

Эмнэлзүйн шинж: Ууцаар өвдөх (жнь, цочмог) гематури, протеинури, бөөр томорч үйл ажиллагаа нь буурна. Ихэвчлэн шинж тэмдэг илрэхгүй учир тохиолдлоор оношлоно. 35%-д уушгины эмболитэй хавсран тохиолдоно.

Оношлогоо: допплер хэт авиан шинжилгээ, бөөрний ангиографи (венийн үе шатанд), спираль КТ, МRI. Эмчилгээ: антикоагулянт варфарин 3-6 сар (альбуминыг >25г/л хүртэл). Стрептокиназыг цочмог тромбыг хайлуулахаар хэрэглэж болох боловч үр дүнтэй эсэх нь тодорхойгүй байна.